УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцевийг хүлээн авч уулзав

2017 оны 05 сарын 31

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын урилгаар манай улсад айлчилж буй ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцевийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа бэхжин хөгжиж буйг дурдаад, 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш Монгол, Оросын харилцаанд нэгэн шинэ үе эхэлж байна гэж үзэж болно. Засгийн газрын гишүүн, сайд нарын айлчлал хэд хэдэн удаа болж, салбар тус бүрийн хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ хийлээ. Миний бие УИХ-ын даргаар сонгогдсоныхоо дараах эхний айлчлалуудын нэгээ ОХУ-ын Төрийн Дум, Холбооны зөвлөлийн урилгаар тус улсад хийсэн хэмээн онцлов.


Тэрбээр сайд С.Бямбацогт, В.А.Колокольцев нар салбарын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсанд талархаж байна гээд, терроризмтай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурах, Монгол Улсын иргэд албан ба хувийн хэргээр зорчих үед ОХУ-д оршин суух газрын зөвшөөрлийг тодорхой хугацаанд заавал авдаг журмыг хөнгөвчлөх, иргэд болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хооронд үүсдэг зөрчлийг зогсоох, хүндрэл бэрхшээл учруулахгүй байхад анхаарлаа хандуулна уу гэсэн хүсэлт тавилаа.

Ноён В.А.Колокольцев хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, манай хоёр орны сайн хөршийн, уламжлалт найрсаг харилцаа амжилттай хөгжиж байгаагийн зэрэгцээ салбар хоорондын харилцаа хоёр орны хүрээнээс хальж, олон улсын хэмжээнд өргөжиж байна гэж тэмдэглэв.

Тэрбээр “Бид Орос, Монгол, Хятад гурван улсын Дотоод хэргийн сайд нарын уулзалтыг хийх тохиролцоонд хүрсэн нь үүний нэг жишээ юм. 2016 оны 12-р сард сайд С.Бямбацогтын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр бид хамтран ажиллах Протокол байгуулсан бол өнөөдөр хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсандаа баяртай байна. Энэ хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулалттай болон мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй хамтран тэмцэх зэрэг олон чухал асуудал туссан” гэлээ.


Ноён В.А.Колокольцев “Таны тавьсан эхний хүсэлтийн тухайд гэвэл, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсон нь сайн хэрэг. Бид хууль ёсоор зорчих асуудлыг цаашид ч дэмжинэ. Харин хууль бусаар оршин суух, цагаачлалын асуудалд манай улс нэлээд хатуу байр суурьтай ханддаг. ОХУ цагаач болон гадаад иргэдийн тоогоороо АНУ-ын дараа дэлхийд хоёрт ордог. Алан хядах ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэг дэлхий нийтийг түгшээж буй энэ үед хууль журмаас гадуур тусгайлан хөнгөлөлт үзүүлэхэд төвөгтэй. Гэхдээ тодорхой шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байна. Бусад асуудлаар байр суурь нэгтэй байна. Эдгээр асуудлаар ОХУ-ын дээд удирдлагуудад танилцуулах болно” гэлээ.

Тэрбээр бидний хооронд санал зөрөлдөөнтэй ямар нэг асуудал байхгүй, найрсаг харилцааны түүхэн уламжлалтай учраас хамтын ажиллагаа олон салбарт, илүү өргөн хүрээнд гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Хоёр улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Евразийн эдийн засгийн комисс гэх мэт олон улсын байгууллагын хүрээнд ч хамтран ажиллах өргөн боломж бий гэдгийг онцлов.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд А.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд болон албаны бусад хүмүүс байлцав.

УИХ-ын дарга М.Энхболд ноён В.А.Колокольцев болон дагалдан яваа төлөөлөгчдийг  Монгол Улсад тавтай морилохыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.     


Сэтгэгдэл ( 43 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jj(128.199.174.55) 2025 оны 03 сарын 13

Oros ulstai nairsag baina gedeg ih chuhal l daa. Olon jil nairsag hariltsaatai baisnig Ardchilsan nam garch ireed Oros ulsiin egduutsliig ih hurgesen. Ter hariltsaag sergeeh ni ih chuhal

1  |  0
бө(167.114.159.186) 2025 оны 03 сарын 13

Хөршийн харилцаа гэдэг бидний боддогоос ч илүү стратегийн ач холбогдолтой зүйл

1  |  0
zochin(138.68.108.44) 2025 оны 03 сарын 13

дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж дэлхийн бусад улс орны хувьд сайн туршлага болж үлдэнэ байх

1  |  0
Зочин(192.162.242.160) 2025 оны 03 сарын 13

Гадаад харилцаагаа хөгжүүлэх тал илүү сайн анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

1  |  0
zochin(138.68.108.44) 2025 оны 03 сарын 13

Gadaad ornuudtaigai hairsag hariltsaatai bn gedeg hamgiin chuhal

1  |  0
Эмүүжин(173.245.66.167) 2025 оны 03 сарын 13

Гадаад харилцаа бэхжүүлэх ажил их хийж байгаа харагдаж байна. Сонгууль гэж худлаа гүйхгүй хийх ажлаа хийгээд л явж байгаад нь магтууштай. Сайн байна.

1  |  0
Зочин(139.59.3.30) 2025 оны 03 сарын 13

Хөрш улсынхаа зочид төлөөлөгчийг эелдэгээр угтан авч найрсаг харилцаатай байгаа нь таалагдаж байна. Улс төрийн ажил тоглоом биш шүүдээ.

1  |  0
зочин(173.245.66.186) 2025 оны 03 сарын 13

Манайх шиг оронд хөршийн харилцаа холбоо нэн чухал

1  |  0
Сараа(139.59.58.22) 2025 оны 03 сарын 13

Хийсэн ажил нь нүдэнд харагдаж, хэлсэн үг нь амьдралд биелэж байдаг хүндээ

1  |  0
zochin(139.59.225.74) 2025 оны 03 сарын 13

nohorloliin nairmdalt hariltsaag bii bolgoh ni zuteihereg shu demjij baina

1  |  0
zochin(69.31.101.3) 2025 оны 03 сарын 13

oros ah nartai baingiiin hariltsaa holbootoi baisan ni deer shuu

1  |  0
ZOCHIN(85.203.7.35) 2025 оны 03 сарын 13

гадаад харилцаагаа бэхжүүлж улс орноо нүүр бардам төлөөлж байгаад баяртай байна шүү

1  |  0
зочин(173.245.66.236) 2025 оны 03 сарын 13

Хөршийн найрамдалт холбоог улам сайн бат болгоно гэж найдаж байна

1  |  0
зочин(173.245.66.236) 2025 оны 03 сарын 13

2 орны эв найрамдлыг улам бат бөх болгоорой цаашдын үйл хэрэгт нь амжилт хүсье!

1  |  0
Зочин(85.203.7.35) 2025 оны 03 сарын 13

Хөрш улстайгаа найрсаг харилцаатай байж туршлага солилцож ажиллах нь зүйтэй.

1  |  0
зочин (128.199.226.56) 2025 оны 03 сарын 13

Олон улсад монголын нэрийг дуулгаж харилцаа холбоогоо зузаатгах хэрэгтэй.

1  |  0
зочин(192.162.242.165) 2025 оны 03 сарын 13

Гадаад харилцааг ер нь л түлхүү анхаарах хэрэгтэй.

1  |  0
зочин(192.162.242.165) 2025 оны 03 сарын 13

Гадаад харилцааг ер нь л түлхүү анхаарах хэрэгтэй.

1  |  0
zochin(128.199.124.88) 2025 оны 03 сарын 13

MAN hiij baigaa tsaashid hiih heregjvvleh ajiliig demjij bn

1  |  0
zochin(138.68.105.232) 2025 оны 03 сарын 13

oor iluu uls ornuudtai nohorloliin hariltsaa togtooj hamtarch ajillaad uls ornoo hogjuulerei gej husyaa

1  |  0
zochin(69.31.101.3) 2025 оны 03 сарын 13

Gadaad hariltsaagaa hugjvvlj baij uls oron hugjinu shuu

1  |  0
зочин (95.85.62.37) 2025 оны 03 сарын 13

дэмжиж байна аа

1  |  0
зочин (192.162.242.165) 2025 оны 03 сарын 13

Манай хөрш орон шиг мафитай улсад терроризмийн эсрэг үйл ажиллагаатай хамран ажиллах нь зөв шүү. Хэзээ нэг өдөр монгол минь терроризмд өртөх ч юм билүү.

1  |  0
зочин (192.162.242.165) 2025 оны 03 сарын 13

Манай хөрш орон шиг мафитай улсад терроризмийн эсрэг үйл ажиллагаатай хамран ажиллах нь зөв шүү. Хэзээ нэг өдөр монгол минь терроризмд өртөх ч юм билүү.

1  |  0
zochin(37.139.2.93) 2025 оны 03 сарын 13

манай хоёр орны сайн хөршийн, уламжлалт найрсаг харилцаа амжилттай хөгжиж байгаагийн зэрэгцээ салбар хоорондын харилцаа хоёр орны хүрээнээс хальж, олон улсын хэмжээнд өргөжиж байна

1  |  0
зочн(192.162.242.165) 2025 оны 03 сарын 13

Орос ах нараас бид сурах юм их бий найрсаг хамтын ажиллагааг үргэлж эрхэмлэх хэрэгтэй

1  |  0
зочин(192.162.242.165) 2025 оны 03 сарын 13

Хөрш орнуудын найрсаг харилцаа хамтын ажиллагааг дэмжин ажиллаарай.

1  |  0
zochin(138.68.105.232) 2025 оны 03 сарын 13

olon uilsiig amjilttaihiiigerei amjilt

1  |  0
zochin(139.59.131.232) 2025 оны 03 сарын 13

найрсаг харилцааны түүхэн уламжлалтай учраас хамтын ажиллагаа олон салбарт, илүү өргөн хүрээнд гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

1  |  0
зочин (192.162.242.165) 2025 оны 03 сарын 13

Хөрш улсуудтайгаа найрамдалтай байж эх орондоо хэрэгтэй санал санаачлага гаргаж хэрэгжүүлээрэй.

1  |  0
zochin(167.114.159.186) 2025 оны 03 сарын 13

tiimee ene uls orontoi bid nariin nygt holbootoi humuus ulam haritsaagaa batjuularai

1  |  0
зочин(173.245.66.101) 2025 оны 03 сарын 13

2 хөршийн итгэлтэй харилцаан дээр манай улсын эдийн засагын тогтвортой байдал хамаарна сайн байна

1  |  0
zochin(138.68.105.232) 2025 оны 03 сарын 13

4 jil ihiiig hiij buteegerei tumen olondoo duursagdah tiim sain eronhiilogch baigaarai dargaa

1  |  0
Зочин(85.203.17.254) 2025 оны 03 сарын 13

Хөрш улсуудын найрсаг харилцаа олон эерэг өөрчлөлтүүдийн эхлэл шүү.

1  |  0
зочин(23.27.245.190) 2025 оны 03 сарын 13

Манай улс 2 хөрштэйгээ салшгүй холбоотой тиймээс одоо байгаагаас илүү цар хүрээгээ тэлж өргөжөөсэй гэж хүсдэг дэмжиж байгаа шүү зөв үлгэр дуурайлал үзүүлдэг хүн

1  |  0
zochin(138.68.108.44) 2025 оны 03 сарын 13

манай хоёр орны сайн хөршийн, уламжлалт найрсаг харилцаа амжилттай хөгжиж байгаагийн зэрэгцээ салбар хоорондын харилцаа хоёр орны хүрээнээс хальж, олон улсын хэмжээнд өргөжиж байна.

1  |  0
зочин(173.245.66.131) 2025 оны 03 сарын 13

Нүүр царай болохуйц хүн шүү гадаад байдал бас их чухал дээр нь мэдлэг боловсрол

1  |  0
zochin(185.89.248.35) 2025 оны 03 сарын 13

Мундаг Мундаг Мундаг .Танийг дэмждэг шүү. Санаачлан хэрэгжүүлдэг ажлууд нь нүдээ олсон зөв шийдвэрүүд байдаг шүү.

1  |  0
zochin(139.59.225.74) 2025 оны 03 сарын 13

Demjdeg shvv amjilt gehdee bas aidag shv bolgoomjtoi bgarai zorigiig sanaarai yamartai ch setgel zvrhneesee demjdeg shv

1  |  0
zochin(68.68.96.119) 2025 оны 03 сарын 13

Ирээдүйн ерөнхийлөгч болох болтугай!

1  |  0
zochin(185.89.251.35) 2025 оны 03 сарын 13

хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсон нь сайн хэрэг.бидний хооронд санал зөрөлдөөнтэй ямар нэг асуудал байхгүй, найрсаг харилцааны түүхэн уламжлалтай учраас хамтын ажиллагаа олон салбарт, илүү өргөн хүрээнд гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

1  |  0
zochin(128.199.164.215) 2025 оны 03 сарын 13

Eronhiilogch boloh heregtei shvv bid zaluus mash ih demjdeg eh ornoo bvten bailgah heregtei eronhiilogch Enkhbold gewel saihaan

1  |  0
zochin(69.31.101.3) 2025 оны 03 сарын 13

Bid huh tengertee zalbirch. uudrug cetgeleer yragshaa harj yawah heregtei. Dandaa oo haij muulah bish. Haaya demjij hamjdag bh heregtei.

1  |  0
Top