Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дөрөв хоногийн дараа эхэлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 02

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор энэ сарын 6-ны мягмар гаригт эхэлнэ. Сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа явуулах журмыг дараах байдлаар тусгажээ.

- Зурагт болон ухуулах хуудсыг гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид тогтооно.

- Улсын болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг ... сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.

- Сонгуулийн төв байгууллага нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг ... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцож сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 5-аас доошгүй хоногийн өмнө батална.

- Аймаг, сумын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг ... аймгийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

           (Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.9 дэх хэсэг)

- Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс 1 хоногийн өмнө дуусгана.

            (Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг)

- Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх 7 хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно.

            (Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэг)

- Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.

             (Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.6 дахь хэсэг)

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.242.243.151) 2025 оны 03 сарын 13

MAN nam amlaltaa bieluulmeer bna aa

1  |  0
зочин(43.242.243.151) 2025 оны 03 сарын 13

МАН ахмадын тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлнэ гэж амалсан амлалтаа биелүүлмээр байна аа энэ амлалтыг нь дэмжиж маш олон ахмадууд саналаа өгч 65 суудалтай болсон шүү дээ, ахмадын тэтгэвэрийг хэзээ нэмэх вэ

1  |  0
ook(150.129.140.179) 2025 оны 03 сарын 13

EMEGTEI HUN HIICHHEER AJLIIG EREGTEI HUN ONTSIIN SHAARDLAGGUI UED HIIH N NUGEL

1  |  0
irgen(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

medehguiee heniig ch songood yalgaa baidiimuuu

1  |  0
сүнжээ(103.229.120.225) 2025 оны 03 сарын 13

Албан ёсны суриалчилгаа эхлээшүй байхад эрхэм Женкогийн амьдрал зурагтаар гарч залхааж эхлэх шив дээ. Би их энгийн гэртээ өөрөө буузаа ээжтэйгээ хийгээд жигнээд иддэг би та нартайгаа адилхан л гээд уран сайхны театрын жүжиг тоглоод байх юм. Харахаар дургүй хүрч байна. Нөгөө муусайн жүжигчид ажилгүй болсоон хөөрхий. Өөрөө боломжийн амьдралтай, өч төчнөөн зочид буудал, мах, талхны үйлдвэртэй байж хэсэг хүмүүсийн хоолыг булаагаад зэвүүн шүү....

1  |  0
Top