Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш эхлэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 05

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид маргааш сонгуулийн албан ёсны сурталчилгаагаа эхлүүлнэ. Сонгуулийн төв байгууллага нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцож олгох ёстой.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй МАН-аас намын дарга М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар маргааш албан ёсны сурталчилгааныхаа нээлтийг  хийх юм байна.

 Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top