Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр сонгуулийн албан ёсны сурталчилгаагаа эхлүүлнэ. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд сонгуулийн сурталчилгааны нээлтээ Тусгаар тогтнолын ордны талбайд хийх бол, МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар намын байрныхаа гадна талбайд хийх юм байна.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгуулийнхаа сурталчилгааг хэрхэн хийх нь тодорхойгүй байна. Сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж 18 хоногийн турш үргэлжилнэ. Нэр дэвшигчдэд иргэд гурван сая, албан байгууллага 10 сая хүртлэх төгрөгийн хандив өргөх боломжтой юм.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )