Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч МАН-ын дарга М.Энхболд Тусгаар тогтнолын ордноо сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор нээлээ. Тэрээр “Эвтэй Монгол Ээлтэй төр” уриа дэвшүүлжээ. Нээлтийн арга хэмжээг УИХ-ын гишүүн Н.Учрал, МҮОНРТ-ийн сэтгүүлч, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо нар хөтлөн явууллаа. Хурлыг нээж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үг хэлсэн юм. Тэрээр "Сайн байцгаана уу. Та бүгдийн амар амгаланг эрье. Өнөөдрөөс 20 хоногийн дараа ямар чухал үйл явдал болохыг та бүгд мэдэж байгаа. Энэ өдөр Монгол түмний их сонголтын, хариуцлагын өдөр байх болно. Зургаадугаар сарын 26-нд бид Монгол төрийн бодлого бодлого тогтвортой байх уу, Монгол түмэн эвлэлдэн нэгдэх үү, хагаралдан бутрах уу гэдгийг сонгох өдөр. Эдийн засгаа эрчимжүүлэх үү, эдгээх үү гэдгээ шийдэх юм. Та бид гадаад нэр төрөө сэргээж, алдагдсан боломжоо эргүүлэн авах өдөр байх болно.
Өнгөрсөн дөрвөн жилийн хямарлын ам цаашилж, өсөлт тогтворжилий үүд наашилж байна. Хагарал биш нягтрал эвдрэлцэл биш, эв нэгдэл гэсэн тов тодорхой даалгаварыг МАН-д ард түмэн өгсөн. Ард олон ачааны хүндийг Ардын намд итгэж даатгасаар өнөөдрийн хүртэл ирсэн. Энэ их итгэл найдварыг бүрэн дааж манлайлан ажиллах төрийн тэргүүн бидэнд хэрэгтэй байна. Ард түмний хүлээж байгаа бүтэн багийн удирдагч, бүрэн итгэлийн илэрхийлэл нь манай намын нэр дэвшигч юм. Монгол Улсын гурван сая нэг зуун мянган иргэний 2.1 сая сонгогчийн итгэл захиасыг тээн МАН-ын дарга М.Энхболд Монгол төрийн тэргүүний сунгаанд тоосоо өргөж байна. М.Энхболд дарга бол Монголын төрд тасралтгүй зүтгэсэн бэлтгэгдсэн нэр дэвшигч юм. Манай нэр дэвшигч магнайдаа тоосгүй хурдалж, торгон жолоогоо өргөүүлэх болно гэдгийг намын штабын менежерийн хувьд илэрхийлж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нь үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч байна гэдэгт итгэж байгааг минь хүлээн авна уу. Эвтэй Монгол ялж ээлтэй төрөө хамтдаа байгуулья. МАН-аас нэр дэвшигчийн сурталчилгааны ажил нээгдсэнийг мэдэгдэе" гэв.
Түүний дараагаар МАН-аас нэр дэвшигч М.Энхболд үг хэллээ.
Нэр дэвшигч М.Энхболд, “Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн гарааны зурхай дээрээс элэг нэгт Монгол түмнийхээ амар мэндийг айлтган мэндчилж сайн сайхан ерөөлийг өргөн барья. Та бүхнийхээ итгэлийг тээн улс орноо хямралаас гаргах даалгаврыг өвөрлөн энэ сонгуульд би нэр дэвшиж байна. Ялалтын төлөө, улс түмнийхээ төлөө хичээн зүтгэхээ андгайлж байна. Монгол Улс бол угтаа нэг л айл гэр юм. Гэр дотроо хэрүүл тэмцэлтэй айл өөдөлдөггүй. Хагацаж сарнихыг, хагарч эвдрэхийг би тэвчдэггүй. Бүтэн гэр бүл бол бүрэн төрийн тулгуур билээ. Дүүрэн жаргалтай өрх гэр, улс орныг товхинуулахын төлөө би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Бидний хүсэн мөрөөддөг сайн сайханд хүргэх шандаст хүлэг бол Үндэсний эв нэгдэл юм. Нэг зорилготой, нэгдмэл үзэл бодолтой УИХ, ЗГ, Ерөнхийлөгч зайлшгүй шаардлагатай болсон гэдгийг олон түмэнд бидэнд хэлж, ярьж байна.
Эвийг эрхэмлэх нь миний эрхэмлэдэг алтан зарчим билээ. Би олон намн төлөөлөлтэй Үндэсний эв нэгдлийн Засгий газрыг байгуулан удирдаж байсан. Сүүлийн жилүүдэд бүх намыг оролцуулсан зөвшилцөл бий болгохын төлөө ажиллаж байна. Тиймээс би улс орны эвдрүүлэн талцуулагч биш эвээр нэгтгэгч ерөнхийлөгч байж чадна. Эх орны баялаг иргэн бүрийн өмч тул түүнээс олох орлого ашгийг Монголчууд бүгдээрээ хүртэх хэрэгтэй. Миний аав бүтээн босгох хүн л энэ улсад хэрэгтэй гэж ярьж хэлдэг байсан. Тэр ч утгаараа баялаг бүтээгчдийг бид дэмжих ёстой гэдэг. Өнгөрсөн 2016 оны сонгуулийн амжилт бол хямралыг ялаарай гэж Монголын ард түмнээс бидэнд өгсөн үүрэг даалгавар юм. Удахгүй бид хямралаас гарна. Улмаар дахин дахин хямрахгүй байх дархлааг бүрдүүлэх болно. Ингэснээр иргэн нь баян, эрүүл саруул, эрдэм боловсролтой, айх аюулгүй Монгол бий болно. Ард түмэн шударга ёс, хариуцлагыг нэхэж байна. Албан тушаалын ялгаваргүйгээр хууль, хариуцлага хүлээдэг, иргэн бүр тэгш байдаг төрийг бий болгохын төлөө зүтгэнэ. Ард түмэн хүчтэй Ерөнхийлөгчийг хүсэж байгааг мэдэрч байна. Хотыг удирдсан он жилүүдийн минь мөрөөр нурсан балгас, овоолсон шороо үлдээгүй. Бүтээн байгуулалт, хөгжлийн үндэс суурь тавигдсан. Хот хэмээх их айлын зовлон жаргалыг мэддэг хүний хувьд улсын нийслэлээ хөгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.
Эх орныхоо хаана нь ч иргэн бүрийг сайхан амьдруулахыг зорьж ажиллана. Нэг улсын дотор хотынхон, хөдөөгийнхөн гэж хоёр хуваагдаж болохгүй. Хоёр хөрш болон дэлхийн улс түмэнтэй эрх тэгш, найрсаг харилцааг улам хөгжүүлэхийн төлөө зүтгэх болно. Би гацаах зогсоохыг биш гарц шийдлийг олдог, Монголын эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг Ерөнхийлөгч байна. Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын манаач нь болохоор би Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Төр тогтвортой бол төгрөг ч бас тогтвортой. Төгрөг тогтвортой байвал түмний амьдрал сайжирдаг. Миний өрсөлдөгч бол хямрал, хагарал хоёр юм. Хэлэхээс илүү хийх нь, хямарсныг давах нь өнөөдөр хамгийн чухал байна.
Эвтэй Монгол Ээлтэй төрийн төлөө эвлэж хамтдаа зүтгэцгээе. Баярлалаа та бүхэн дээ” гэлээ. Сурталчилгааны нээлтэд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган нар дэмжиж үг хэлсэн юм.





Т.Амараа
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 22 )
МОНГОЛЫН ТӨРИЙГ 60- н ТЭР БУМААР ХУДАЛДАЖ АВААД 5 ТОЛГОЙГ ГАДНЫХАНД ( ХЯТАД) Д ХУДАЛДААД МӨНГӨӨ ОФШОРТ ХАДГАЛУУЛЯ ГЭЖ 90- н МИНУТЫН ТУРШ ЯРЬЖ СУУГАА ” ЭТГЭЭД”- г М. ЭНХБӨЛДЫГ ТЭГЭЭД МОНГОЛЧУУД СОНГОХ УУ ??? МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД БАГТАХ УУ ?!?
Arslan ed hed rio tinto elbegbayar cv.batboldod hydaldagdjee.meht mehende dabhar dabhar yrbalt.sonin ym ih vzeh n ee
manangiinhang 26 jil harlaa nas guitsehguinee uur songolt bii
битгий донгоц МАНгаруудыг хэзээ ч сонгохгүй миний хүүхдүүдийн мөнгийг хассан манай гэр бүлийн орлого сард 400000 мянган төгрөг энэ юунд хүрэх вэ новч монгол улс сүйтгэж зайлаааса ёстой амтдрах сэтгэл ч алах юун тэрбум вэ хаанаас ийм их мөнгө олдог байнааа зайл новч
Ерөнхийлөгчийн сонгуульд би нам харах дургүй. Улс орноо авч явж чадах төрийн хүн л хэрэгтэй. Нөгөө 2-той ч юу ярихав дээ. Төлөвшөөгүй нөхдүүд.
Яаж ч бодсон боловсролтой, төрийн ажлын туршлагатай хүн нь дээр шүү дээ. Энхболдыг дэмжиж байна.
Эх орноо зараад гадны торго брэндээр биеэ хулдаж жийп хулэглэсэн баячууд даналзаж байхшив
Хулгайч нар зогсож байна
Хулгайч нар зогсож байна
HUURHII ENHBOLD GARCH CHADAH BOLUU ARD TUMEN HOYR UDAA HUURTAGDAH BOLUU
БАГАБАНДИ ГУАЙ ХЭДЭН ЖИЛ ӨНДӨР ХАНГАМЖТАЙ АМЬДРАХДАА УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ ,БЯМБАСҮРЭН ГУАЙ ШИГ ГАНЦ ҮГ ДУУГАРСАН БИЛҮҮ
Яг нэг жилийн өмнө иймэрхүү үйл явдал болж байсан.Юу болсон өнөөдөр ард түмний амьдрал дордсон хэдий болтол хүнд итгэж гуйлагчин цариалж явах юм бэ,?
Яг нэг жилийн өмнө иймэрхүү үйл явдал болж байсан.Юу болсон өнөөдөр ард түмний амьдрал дордсон хэдий болтол хүнд итгэж гуйлагчин цариалж явах юм бэ,?
gunigtai xaragdaj bn xudalaa xelxedee beldeed l daxij yu xelexvv gd l xaxaxa xuuramch xudalch
turiig xen togtworgvi bolgoj tugrugiig xen xiisgeed baina naad vgee xend xeleed bnaa ichixgvi songuuli duxuxuur l saixan yum yariad urdax amlaltaa or tas martddag namd itgex xvn aldarsan
Haha, songuuli duustal tugrug togtvortoi baih uu ??.
Hybilgaan janjin Arslan vxeshgvi munhiin hytag bolson batbold ed nar karmaa negtei boljee yrbagch e~z iin alyyr chid vadni gar hul. Ganbaatarig gargaj Oyu tolgoigo 5tolgoido ard tvmen xyanalta togtoe
Hybilgaan janjin Arslan vxeshgvi munhiin hytag bolson batbold ed nar karmaa negtei boljee yrbagch e~z iin alyyr chid vadni gar hul. Ganbaatarig gargaj Oyu tolgoigo 5tolgoido ard tvmen xyanalta togtoe
Hybilgaan janjin Arslan vxeshgvi munhiin hytag bolson batbold ed nar karmaa negtei boljee yrbagch e~z iin alyyr chid vadni gar hul. Ganbaatarig gargaj Oyu tolgoigo 5tolgoido ard tvmen xyanalta togtoe
Энэ тэнэг хүүхэн өнгөрсөн дөрвөн жилд хаана далдаганаж явсан юм бол. Гадаа гудамжинд гараад хар даа. Авдаг хэдийгээ алган дээрээ тавиад үз дээ.
Өнгөрсөн 4 жил хамгийн их бүтээн байгуулалт хийгдсэн он жилүүд байсан сохор биш бол бүгд харж байгаа харин өнгөрсөн сонгуулийн дараа ам долларын ханш өдөр сараар өсч 2500 төгрөг болж хүмүүсийн цалин орлого буурсан хараал гүтгэлэг дүүрэн он болсон харая гэхэд харагдах ямар ч ажил хийгдсэнгүй харин ч татвар нэмэгдэж барааны үнэ өссөн баахан хүн халагдаж ажилгүй болж бүх бүтээн байгуулалт зогссон шүү дээ. Монголчуудыг мангар гэж доромжлохоо боль худалдагдсан төрийн бус байгууллагууд монголчуудыг төлөөлөхгүй тэд гадны зээл төсөл нэртэй мөнгө иддэг хулгайч нарын төлөөлөл
Бага ч гэсэн үнэмшилтэй юм бичиж баймаар..өнгөрсөн 4 жил л улс доройтсон болж байна уу МАН өөрсдөө л төрд гарч байвал болоо гээд баахан нийгэмд зайлшгүй шаардлагагүй баахан халамж тараагаад түүний үр дүнд ажилгүй залхуучууд бэлэнчлэх дуртай алгаа тосогчид нэмэгдээ биздээ ард түмнийг усан тэнэг гэж доромжлохоо боль