С.Ганбаатар: Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг бол шударга ёсыг тогтоох юм

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 06

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр  дэвшигч С.Ганбаатар сонгуулийн сурталчилгааны нээлтээ их жанжин Д.Сүхбаатарын талбайд хийсэн юм. Нээлтэд МАХН-ын удирдлагууд, ахмад зүтгэлтнүүд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлөөс гадна гишүүд дэмжигчид нь ирсэн байлаа.

Сурталчилгааг нээж МАХН-ын дарга Н.Энхбаяр үг хэллээ. Тэрээр"Шудрага ёсыг сэргээн тогтоох гарц бий. Энэхүү гарцыг хөтлөн явуулах хүн бол С.Ганбаатар юм. С.Ганбаатар нь ард түмнийхээ төлөө, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө, байгалийн баялгийг тэгш зарчмаар хуваарилахын төлөөх Ерөнхийлөгч байх болно. Таван толгой, Оюутолгойгоо гадаадад худалдаж идэхээс өөр гарц байхгүй юу хэмээн ард түмэн асууж байна. Тэгвэл бидний өгч байгаа хариу бол “Өөр гарц байна”. Намайг хууль бусаар сонгуульд оролцуулаагүй. Энэ их үйл хэргийг үргэлжлүүлэх өөр хүн байхгүй гэж бодсон бололтой. Тэгвэл эндүүрчээ. Тийм зоригтой, чадалтай хүмүүс зөндөө байна. Улс орныг маань гүн гүнзгий хямралд оруулсан МАНАН-гийн нэр дэвшигчдээс өөр гарц байна. Энэ бол Сайнхүүгийн Ганбаатар юм. Өөр гарц байна. Бидэнд итгэ. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болно гэдэгт итгэлтэй байгаа Сайнхүүгийн Ганбаатарыгаа индэрт уръя" гэлээ.  

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар "Та бид Монгол Улсынхаа эзэн нь болохоос боол нь биш ээ. Монголын ард түмэн өөрийн гэсэн Ерөнхийлөгчтэй болох цаг нь иржээ. Бид иргэдээ харахаар байсан МАНАН дунд хашигдаагүй. Бид хоёр намын наймааг зогсоож хөгжлийг тунхаглахаар энд цуглаад байна. Бидний ирээдүй юугаар ч сольшгүй. Бидэнд өөр гарц байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг бол шударга ёсыг тогтоох юм. Гэтэл өнөөдөр хэдхэн гэр бүл баяжаад ард түмэн ядуу зүдүү амьдарч байна. Тиймээс энэ хулгайг зогсоох эрхийг хулгайчдад өгч болохгүй. Шатыг дээрээс нь шүүрддэг болохоос биш доороос нь шүүрддэггүй. Тиймээс авлигалд автсан төр засгийг хамтдаа дээрээс нь шүүрдье. МАХН-ын манлайлал дор эвлэлдэн нэгдэж Монголынхоо ирээдүйн төлөө хамтдаа зүтгэцгээе" гэлээ. 


Т.Түвшин

ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ням(211.238.85.2) 2025 оны 03 сарын 13

Хэн нэгэн гараад бидний амьдралыг сайхан болгоно гэж зүгээр сууж байхаас өөрсдөө дор бүрдээ ажлаа чин сэтгэлээсээ хийсэн нь дөөр байхдаа. Бэлэнчлэх сэтгэлгээгээ гээвэл яасан юум?! МОНГОЛ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЖ ҮНЭЛЖ ЧАДДАГ ,ХҮН ШИГ, ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОХ ЮУМСАНДАА

1  |  0
Ням(211.238.85.2) 2025 оны 03 сарын 13

Хэн ч гарсан ижил. (ойрын хэдэн жилдээ)

1  |  0
Хургандарга (66.181.160.24) 2025 оны 03 сарын 13

Бүх очсон газар болгон нь л нэр дэвшигчийг дэмжиж сонгоно л гэж шуугицгаах юм. 3 ууланг нь сонгох юм боловуу даа. Сонгоно гэчихээд худлаа байдаг шүү дээ

1  |  0
Зочин(43.242.243.213) 2025 оны 03 сарын 13

Дэмжиж байна. Ард түмнийхээ төлөө шударгаар ажиллаж ядарсан ард түмнээ сэргээж улс орноо хөгжил дэвшилд хүргэж ажиллаж чадна

1  |  0
zochin(114.22.253.49) 2025 оны 03 сарын 13

Ganbaatariig demjij baina 26 jil baga hugatsaa bish shuu Mongol hunii dundaj nas hed bilee dee... Huleej,goridoj. itgej hanalaa...Yaj hagartlaa bayajdagiig ch ,Yaj huurch boldgiigch , Yaj yaduu bailgaj chaddagiig ch, Yaj hor nairuuldgiigch ... Jor medehgui emchees zovlon uzsen chavgants deer gej... Amjilt husie .

1  |  0
хөөрхийдөө(124.158.77.15) 2025 оны 03 сарын 13

ганбаатараа чамайг ерөнхийлөгч болоод эрүүл мэндийн сайдыг авч хаяна гэж амлавал сонгоно шүү. ёстой тэнэг авгай. бөөн реклам, ажил хийхгүй, архангайд л нээх аялсан амьтан.

1  |  0
jiriin irgen(202.9.41.206) 2025 оны 03 сарын 13

Ganbaatariig demjij bna, 26 jil MAHAH tur barilaa, odoo tednii 200 ger bvl asar bayjsan, gazar nutgiin 80huvi uul uurhain litsenzed orchihson, bvh ard irged tsalingiin zeeltei, yumnii vne udruus udurt ussuur l ard tumen yaduursaar l bna, Odoo tegeed dahiad heden jil manan bvlegleld darluulah we? Ervvl uhaantai hvn bol manan bvlegleliig ustgahiig demjih baih,

1  |  0
Баадай(202.9.40.28) 2025 оны 03 сарын 13

Ирээдүйгээ аварья л гэвэл ганц энэ мөчийг ашиглах нь чухал.Эх орон бидний төлөө гандан бууралгүй тэмцэж ирсэн хүн С.Ганбаатар гэдгийг монголчууд мэдэх тул саналаа бүгд өгцгөөе.Энэ удаагийн сонгуульд боловсрол биш эх орончийг нь харж дэмжижцгээе.Ганбаатарын цаана сайн чадварлаг эрдэмтэд б.гаа.

1  |  0
Иргэн(172.56.4.5) 2025 оны 03 сарын 13

Эдний нам болон хөөрүү Ганбаагийн Шударга ёс гэдэг шалгуур нь Энхбаяр нь сайд дарга болох тэгээ л болоо.

1  |  0
АРД(66.181.160.69) 2025 оны 03 сарын 13

Зөв. Ард түмэн шударга ёсыг хүсэж байна.Ард түмэн хулхидуулсаар залхаж байна.1-л өдөр сэрэх байх даа.Дарлагдсан ард түмэн минь.

1  |  0
Зочин(202.9.43.59) 2025 оны 03 сарын 13

дэмжиж байна

1  |  0
КӨӨ(202.72.245.198) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ АВИЛГАЖСАН ТӨРИЙН ОРОЙ РҮҮ ТЭМҮҮЛЖ БАЙГАА ХҮН АВИЛГАЛД БАС Л УУСАН ОРНО ДОО

1  |  0
Иргэн.(202.9.41.68) 2025 оны 03 сарын 13

Яая!!! Муу эр дайнд хөөрнө гэдэг л энэ байхдаа. Ганбаа ерөнхийлөгчид арай ч жижигднээ...

1  |  0
АРД ТҮМЭН(202.9.40.30) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛЫН АРД ТҮМЭН ОДОО ҮНЭХЭЭР ТУЙЛДАЖ,ЦӨХӨРЧ.ЯДАРЧ БАЙНА.МАНАН Г ТӨРӨӨС ШҮҮРДЭЖ ХАЯЦГАААЯ!!!ДЭМЖИЖ БАЙНА!!!

1  |  0
zochin(103.26.194.137) 2025 оны 03 сарын 13

ok nicez

1  |  0
zochin(103.26.194.137) 2025 оны 03 сарын 13

Mongoliin uildverchnii evleliin baiguullaga en namiig demjih heregtei man-iin amlaltiig bieluulmeer bna

1  |  0
zochin(103.26.194.137) 2025 оны 03 сарын 13

Ard tumen demjij bga shu surtchilgaagaa mash sain hiigeerei amjilt husie

1  |  0
Top