Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын даргаас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг чөлөөлж, Б.Найдалааг томилох намын шийдвэрийг Улсын дээд шүүх өчигдөр хэлэлцжээ. Намын даргаар Б.Найдалааг томилох шийдвэрийг шүүх үндэслэлтэй гэж үзжээ. Иймээс Б.Найдалаа нь ХҮН-ын даргаар ажиллахаар болсон байна.
ХҮН-ын даргын суудлын төлөөх маргаанаас үүдэн УИХ-ын сонгуульд тус нам оролцож чадаагүй юм. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар энэ намын даргаар ажиллаж байсан ба түүнийг намынх нь гишүүд огцруулах шийдвэр гаргаж байсан. Нам сонгуульд оролцож чадаагүй бурууг түүнд үүрүүлэх нь бий. Нэг жилийн турш намын даргагүй байсан ХҮН-ыг Б.Найдалаа удирдахаар болжээ.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 0 )