Монгол Улсын Их хурлын хаврын ээлжит чуулганыг өнөөдөр түр завсарлуулна. УИХ-ын тухай хуульд зааснаар хаврын ээлжит чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд нээж, долдугаар сарын 1-нд завсарлуулах заалттай. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн жилтэй холбогдуулан өнөөдөр түр завсарлах захирамжийг УИХ-ын дарга М.Энхболд гаргасан. Өнөөдөр завсарласан хаврын чуулган ирэх сарын 1-нээс хуралдах товтой байна.
Энэ хаврын чуулганаар УИХ Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд тодотгол хийснээр Олон улсын валютын сангийн санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдаж байна. Энэ хүрээн НӨАТ, Автомашины гаалийн татвар зэрэг нийт долоон төрлийн татварын нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж эхлээд байна. УИХ-ын чуулган өнөөдөр үдээс хойш завсарлана.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )