Б.Билэгжаргал: Миний сонголт олон залуусын оюунлаг, гэгээлэг сонголтын нээлт байгаасай

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 10

МУИС-ийн нэгдүгээр курсын оюутан Б.Билэгжаргал анх удаагаа сонгуульд санал өгөх гэж байгаа. “Сонгууль өгнө гэхээр л есдүгээр сарын 1 шиг догдолж байна” гэх энэ охин Өмнөговь аймгийн мянга мянган залуусын төлөөлөл. Тиймээс ч сонгуулиа заавал өгнө, өгөхдөө оюунлаг сонголт хийнэ гэж байлаа. Энэ тухайгаа “Миний сонголт бол Эвтэй Монгол Ээлтэй төрийг уриалж байгаа М.Энхболд ах байх болно. Яагаад гэвэл залуус бид оюун ухаан, эрдэм чадал илүү сайн сайханд хүргэнэ гэдгийг мэднэ. Тийм ч учраас боловсрол мэдлэгтэй оюунлаг сонголт хийнэ. Миний энэ удаагийн сонголт олон олон залуусын оюунлаг, гэгээлэг сонголтын нээлт байгаасай гэж хүсч байна” гэсэн юм. 
Улаан, цэнхэр батлахын алийг нь ч өвөртлөөгүй Б.Билэгжаргал охин Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс боловсролыг нь онцгой анхаарч байгаагаа хэлсэн билээ. Сүүлийн үед зарим нам “Боловсрол яах вэ, сэтгэл л байхад болно” гэх үгийг зориудаар цацаж байгаа учраас боловсрол эзэмшихийн төлөө хичээж байгаа оюутан охин зөрж ч байж болох. Гэхдээ л түүний зөв, боловсрол чухал. Тэр тусмаа Ерөнхийлөгч болох хүнд бол бүр чухал.  

 
О.Анир

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.179.24.102) 2025 оны 03 сарын 13

залуус Та нар үнэхээр ийм харалган юмуу эсвэл худалдагдаад ингэж ярьж явдаг юм уу наад МАН НАМ чинь сонгуулиар юу юу гэж гоё юм ярьж ялж гарлаа Одоо тухайн үeд хэлж ярьж амласанаасаа тэс ондоо үйл ажиллагаа явуулж байгааг залуу хүн ингээд яриад зогсож байж болох уу наадуул чинь сонгуулийн маргаашнаас чи биднийг ор тас мартана гэдгийг сана

1  |  0
Top