Н.Гүнжидмаа: М.Энхболдод малчдынхаа төлөө ихийг хийж бүтээх сэтгэл, зүтгэл байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 10

Өмнөговь аймгийн малчин Н.Гүнжидмаа: 

-Би бол эгэл жирийн малчин, ээж хүн. Малчин гэдэг цаг наргүй, халуунд халж, хүйтэнд хөрдөг ийм л ажил Хүүхэд залуусыг малд дуртай болгох, нүүдлийн соёл иргэншлээ хэвээр нь авч үлдэх, өв соёлоо дээдлэх тал дээр улсаас бодлогын шинж чанартай нэлээд олон ажил, арга хэмжээ авч ажиллаж байгааг малчид бид телевиз, радиогийн хэрэгслээр хүлээн авч сайн мэдээлэлтэй байгаа.

Малчдын тэтгэвэрийн насыг 5 жилээр наашлуулсан, малын гаралтай түүхий эд, ноос ноолуурын үнэ өссөн гээд малчид, хөдөө аж ахуйн салбараа дэмжиж ажиллаж байгаа одоогийн УИХ, Засгийн газартаа талархалтай байгаагаа илэрхийлье.

Эрхэм нэр дэвшигч Миеэгомбын Энхболд таныг Монгол Улсынхаа Ерөнхийлчөөр сонгогдож Монголын түүх, уламжлалыг хадгалж, жилийн 4 улиралд, цаг агаарын аль ч нөхцөлд, халуунд нь халж, хүйтэнд нь хөрж зүтгэж яваа малчдынхаа төлөө төр засгийн бодлогын түвшинд их зүйлийг хийж бүтээх их ухаан, их сэтгэл, зүтгэл байгаа гэдэгт малчин бид огтхон ч эргэлзэхгүй байна. 

Төр түших ноён нуруу
Түмнээ гэх эгэл сэтгэл таньд бий. 

Тиймээс би энэ удаад монгол ахуйтайгаа ойрхон, малчин бидний амьдралыг мэддэг МАН-ын дарга М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгоно.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(149.86.179.161) 2025 оны 03 сарын 13

Хужаа Энхболд монглыг тэр чигээр нь албан тушаал зарсан мөнгөөрөө худалдаад авчихсан юм биш үү. Өшөө дээрээс нь Хятадын комунист намаас сонгуулийн хандив аваад мөнгийг ёстой баруун солгойгүй цацаж хүмүүсийг худалдан авч хар хорын ажлаа хийж байх шив ёстой л ясны хулгайч луйварчин болохоор бөгс долоогч нарыг олж мөнгөөр буудаж хахуульдан худалдаж авч чадаж байна аа. Гараагүй байхад нь хятадууд их боллоо ерөнхийлөгч болсон хойно нь монголдоо монголчууд харагдахгүй хятадаар дүүрэх байхаа. Монголын заяа их арай ч хятад хүнийг сонгочихгүй байлгүй дээ ард түмэн.

1  |  0
Иргөа(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

Малын хөлийн татварыг бий болгох хэрэгтэй

1  |  0
Мал(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

Малнаас өөр бодох юм бхгүы муусайн тэнэгүүд

1  |  0
Жорже(202.70.46.229) 2025 оны 03 сарын 13

Эргүү малнууд энийг дэмжинэ дээ,дараа нь амаа барихаа мэдэхгүй

1  |  0
Хот(66.181.191.179) 2025 оны 03 сарын 13

Зайл зайл өөрийнхөө малыг хариулж байж юу хуцаад бгаа сда вээ

1  |  0
uigert ul itgegch(202.9.42.67) 2025 оны 03 сарын 13

udii tom bolchihood ulgert itgej baidag

1  |  0
Зочин(202.179.24.102) 2025 оны 03 сарын 13

энэ Энхболд гэгч хүнд ИТГЭЖ болох уу түүний Удирдаж буй МАН нам тү рүүчийн сонгуулиар өгсөн амлалтандаа хүрээгүй Ард иргэд ээ хуурсан шүү дээ

1  |  0
Top