Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд Өмнөговь аймгийн иргэд сонгогчдод хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр улс орны өмнө тулгамдаж байгаа олон асуудал байна. Эдгээр олон асуудлын дотроос үндэсний эв нэгдэл, ард түмний эв нэгдэл,улс төрийн намуудын эв нэгдлийн асуудал хамгийн чухал юм. Тиймээс би мөрийн хөтөлбөртөө эв нэгдлийн тухай болоод эвтэй Монголын тухай онцгойлон тусгасан. Эв нэгдлийг эрхэмлэн барих надад бага ч гэсэн туршлага байна. 10-аад жилийн өмнө амаргүй нөхцөл байдалтай нүүр тулсан он цагуудад таван намаас бүрдсэн Үндэсний эв нэгдлийн тодотголтой Засгийн газрыг удирдан авч явахдаа эдийн засгийн хямралыг зогсоож, ашиг орлогоо нэмэгдүүлэх олон арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлж нэг ч төгрөгний өр төлбөр нэмэгдүүлэлгүйгээр ажиллаж байсан. Би эвтэй Монголыг цогцлоож чадна.

Өнгөрсөн хугацаанд шүүх эрх мэдлийн байгууллагад гадаад нөлөөлөл их байлаа. Энэ салбарт шинэчлэл нэртэй хийгдсэн ажлууд үнэндээ шинэчлэл байж чадсангүй. Энэ салбарын шинэчлэл иргэдийн хүсэн хүлээж байгаа хариуцлагатай шударга ёсны хүсэмжлэлтэй давхцсан байх ёстой. Мөн иргэдийн итгэл найдварыг хүлээж сонгогдсон хүмүүстэй хариуцлага тооцох асуудал тулгамдаж байна. Төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зэрэг бидний санааг зовоосон олон асуудал байна. Эдгээрийг хууль эрхзүйн хүрээнд нь цэгцлэх цаг нь ирсэн. Иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон иргэдийн төлөөлөгчид, Их хурлын гишүүдэд хариуцлагын үнэлэлт дүгнэлт өгдөг эрхзүйн орчин өнөөдөр алга. Тэгвэл би мөрийн хөтөлбөртөө Засаглалын төгөлдөршил, төрийн хариуцлага, хяналт тэнцлийг боловсронгуй болгох, тогтвортой байдлыг хангах шаардлагад үндэслэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээсээ асууж шийдвэрлүүлнэ.

Хууль сахиулах болон шүүхийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг бүрэн хангуулж, улс төрийн нөлөөллөөс ангид байх зарчмыг чанд сахиулж ажиллана. Хууль сахиулах, шүүхийн ажиллагаа улс төрөөс ангид байх зарчмыг тунхаг яриа биш ажил хэрэг болгоно. Мөн төрийн үйл хэрэгт иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх ёстой. Ингэснээр төр өөрөө эрүүлжинэ. Монголчууд бидний нэр хүнд дотоодод төдийгүй гадаадад ч доройтсон байна. Тиймээс бид олон улсад Монгол Улсынхаа нэр хүндийг дээшлүүлэх, дотооддоо төрийн үйл ажиллагааг дээшлүүлэх, алдаа гаргасан хүмүүст хатуу хариуцлага тооцдог болох зэрэг эдгээр асуудлын шийдвэр, гарцыг мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгасан нь иргэдийн хүсэл зорилготой нийцэж байгаа юм. Монголын төр иргэндээ ээлтэй байх ёстой. Иргэдээ сонсдог байх ёстой. Иргэдийнхээ өмнө тулгамдсан хүндрэлтэй асуудлуудыг шийддэг мөн иргэдээ асардаг байх ёстой. Иймээс иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амаа өсгөх, гэр бүлийн тогтвортой байдлыг хадгалах бодлогыг чухалчилна.Өнөөдөр шинээр төрсөн Монгол хүүхдийг төр яагаад асарч болохгүй гэж. Тэдний хоол хүнс тэжээл, эм тариа бусад үйлчилгээг төр нь яагаад хариуцаж болохгүй гэж. Боловсрол, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарна. Тэдний ажиллах орчин, нийгмийн баталгааг нь сайжруулах бодлогыг тууштай дэмжинэ.

Түүнчлэн Залуучууд-ажил эрхлэлт”, “Залуучууд-орон байр”, “Залуучууд-бүтээлч хөгжил”, “Оюутан-дотуур байр” цогц хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно. Олон улсын хэмжээнд үнэлэгдэх чанартай боловсролыг эх орондоо зардал багатай эзэмших боловсролын менежментийн тогтолцооны эрх зүйн орчныг сайжруулна.
Эдийн засгийн хямралт байдлаас хэрхэн гарах тухай асуудал миний мөрийн хөтөлбөрт бие даасан бүлэг болон тусгагдсан. Монголын эдийн засаг дэлхийд гайхагдаж байсан үе саяхан. Бид шинэ Засаг бүрдүүлснээсээ хойш эдийн засгаа сэргээх олон ажлыг хийж хэрэгжүүлээд байна. Үүний үр дүнд валютын ханш тогтворжиж байна. Таван жилийн турш төсвийн орлого биелэлээ гэдэг үг мартагдсан байсан бол өнгөрсөн оны эцэст 500 гаруй тэрбум төгрөгөөр улсын хэмжээнд төсвийн орлого биелсэн. Энэ оны нэгдүгээр улирлын эцсээр, эдийн засаг 4,2 хувийн өсөлттэй гарсан. Үүнээс харвал, эдийн засгийн уналтыг бид аргамжиж чадсан гэж баттай хэлж чадна. “Эдийн засгийг сэхээний тасгаас энгийн тасагт шилжүүлнэ” гэсэн амлалтадаа Ерөнхий сайд хүрч чалсан. Түүнчлэн Сангийн сайд “Эдийн засагт ногоон гэрэл аслаа” гэж хэлсэн. Улс орны эдийн засгийн амьдралыг алган дээрээ авч яваа энэ хоёр хариуцлагатай эрхэм ингэж хэлсэн явдал нь өнөөдрийн миний хэлж буйгаар эдийн засгийн уналтыг аргамжиж чадлаа гэдэгтэй агаар нэг ойлголт юм. Улс төрийн шалтгаанаар томоохон төслүүдийг зогсоож эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байгаа явдлыг бид засах ёстой. Хэрвээ миний бие ард түмнийхээ дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол УИХ, Засгийн газартайгаа бодлого нэг хамтран ажиллаж, олон жил зогссон төслүүдийг хөдөлгөнө. Гэхдээ энэ нь Монголын ард түмний эрх ашигт нийцсэн байх болно гэдгийг итгэл төгс хэлье.

10 жилийн өмнө буюу 2007 онд би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа УИХ-д Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний төслийг өргөн барьсан. Энэ гэрээний төсөлд “Гүнийн уурхайг 2,8 тэрбум долларт багтаан барих, 34 хувийг ямар нэгэн хүү, алдагдалгүйгээр эзэмших” ёстой гэж заасан. Мөн Тавантолгой, Оюутолгойн хооронд хоёр талаасаа 40, 40 км 80 мянган хүнтэй хот байгуулна. 21-р зууны уул уурхайн дээд сургуулийг Улаанбаатар хотод байгуулна. Орон нутгийн 100 залууг энэ чиглэлээр сургаж, 2011 онд зэс хайлуулах үйлдвэрийг барьж дуусгана гэх зэрэг олон зүйлийг тусгасан гэрээний төсөл байсан юм. Одоо бид цаашид үндэснийхээ аюулгүй байдалд нэгдмэл нэг байр суурьтай байх юм бол яг 10 жилийн өмнөх энэ гэрээ шиг том том төслүүдийг явуулах болно. Ингэж байж эдийн засагт эргэлт гарах ёстой. Хямралыг цэглэнэ.
Бүтээлч, өрсөлдөх чадвартай, бүтээмжтэй, нийгэм эдийн засгийн аливаа эрсдэлийг даван туулах чадамжтай нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх бодлого баримтална. Хотын Монгол, хөдөөгийн Монгол гэсэн хоёр ойлголт байх ёсгүй.

Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллана. Монгол улсын аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашиг сонирхлыг улс төр, дипломатын аргаар тууштай хангаж, улс төржилтөөс ангид, нээлттэй, бие даасан, олон тулгуурт, гадаад бодлого хэрэгжүүлнэ. Хөрш хоёр улстай стратегийн түншлэлээ улам гүнзгийрүүлж уламжлалт, эв тэгш, сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлнэ. Эвтэй Монгол-Ээлтэй төр гэсэн миний мөрийн хөтөлбөрийг Өмнөговьчууд та бүхэн минь дэмжинэ гэдэгт найдаж байна” гэлээ.
Сэтгүүлч: Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 18 )
М.Энхболд: Унаж уруудаж байсан хямралыг бид аргамжин тогтоож чадлаа. Удахгүй бид хямралаас гарна. Улмаар дахин дахин хямрахгүй байх дархлааг бүрдүүлнэ. Ийм л ерөнхийлөгчтэй болсон нь хамгийн зөв алхам болно. Та нар улсдаа хайртайл юм бол Энхболд даргыг дэмжээрэй. Цаг хугацаа харуулах блгудэ
yer ni tgd zoolon ni hatuugaa gdg shvv dee hsn ymgvi bjiij hudlaa iherhdeg hvmvvsees hawi ilvv hiisn ym heleh vgtei hvnee demjih heregtei baihaa
odoo l bidnii ewlelden negdeh tsag bolson. uls toriin turshlagatai hvneer uls eh ornoo udirduulah tsag bolson. M.Enhbold dargiigaa zaluus bid demjij bna
Evtei mongol ch geh shig sonin uria. Avilgagui mongoliig bii bolgooch.
Хулгайч луйварчид арван төрд аргагүй л нүүртэй гэдэг нь үнэн юмаа. Бүх сонин хэвлэл урлаг соёлын од нэртэй долдой алай салбадай нар болон сэтгүүлчид бүхэл бүтэн телевизүүдтэй нь худалдаад авчихаж хаашаа ч хараад уншсан залхмаар хужаа Энхболдыг магтан дуулсан бичвэр үзвэр үнэхээр ой гутмаар юм. Энэ хүнийг гарсаны дараа хятадуудад эзлэгдэж амаа барих ард их л олон болохнээ. Гараагүй байхдаа хятадуудаар монголыг дүүргэж чадаж байгаа юмчин гарчихбал монгол хүн монгол орондоо үзэгдэхгүй болох байхаа. Монгол улсыг мөхөөх ажлыг энэ хужаа ерөнхий сайд хужаа Эрдэнэбатаараа сайн л гүйцэтгүүлж байна. Зүрхөвөдмөөрюм
Canal yctgahaa boli....neg bol .man caitaa haa...
АЛТЫГ ХУЛГАЙЧ АРВИЖУУЛЖ ХОНИЙГ ЧОНО ЭВЛҮҮЛЖ ЧАДАХ УУ
Man daaj davahgui zeel ur tavij ard olniig tatvaraar daramtalj ofshorchdiig hamgaalj baij yaj ..mun hydlaa helj olon tumnee hyyrdag iim bolohoor demjihgui ..
ТА БҮХЭН ЯАЖ ГЭЖ АСУУХ Л БАЙХ Л ДАА 1-д АРД ТҮМЭНД ҮНЭГҮЙ ГАЗАР ӨМЧЛӨХИЙГ ЗОГСООЖ ҮНЭ ХАЯЛЦУУЛЖ ЗАРАХ, 2-т 7-н ТӨРЛИЙН ТАТВАРЫГ НЭМЭГДҮҮЛСЭН 3-т АХЛАХААС ДЭЭШ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН МЕСТИЙГ ЗАРСАН 4-т ТЭТГЭВЭРИЙН НАСЫГ НЭМСЭЭН ХӨ ЯАДГИЙН
zeel zeel zeel bas daxin zeel........ur ur ur ard tvmenii ur..........enhbold ~bayj bayj bayjiii bysad n .ard tvmend xamaagvi