Мэтгэлцээнээс жижгэрсэн ”Женко”

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 10

Монголын Телевизүүдийн холбооноос Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурван эрхмийн дундах халз мэтгэлцээнийг Соёлын төв өргөөнд зохион байгуулах тов нэлээн хэд хоногийн өмнөөс ард иргэдэд тараад байв. Тодруулбал, 2017 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 20.00 цагаас гурван нэр дэвшигчийн дунд ард түмнийхээ өмнө нээлттэй, халз мэтгэлцээн болох байлаа. Харамсалтай нь Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга орон нутгийн иргэд, сонгогчидтой уулзаж байгаа гэсэн шалтгаанаар өнөөдрийн халз мэтгэлцээнд оролцож чадахгүй гэдгийг АН-ын нарийн бичгийн О.Магнай хэвлэлийн хурал зарлаж сэтгүүлчдэд дуулгасан.

Х.Баттулга нэр дэвшигчийн мэтгэлцээнтэй давхцаж буй уулзалт нь нийслэлээс хамгийн ойр буюу 45-хан км-ийн зайд орших Төв аймагт товлогдсон байгаа юм. Иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж байгаа АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ард түмнээ хүндлэхгүй байна уу эсвэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол HD” телевизээс бусдыг нь тоохгүй байна уу гэдэг нь эргэлзээ төрүүлнэ.

Нэг бол тэрбээр халз мэтгэлцээнээс эмээж байна. Ямартай ч нөгөө хоёр намын нэр дэвшигч халз мэтгэлцэхэд бэлэн гэдгээ аль эрт илэрхийлсэн. Харин ард түмний нэр дэвшигчдийг мэтгэлцүүлэх хүслийг хазаарлаж байгаа АН-ын нэр дэвшигч Х.Баттулга хэзээ мэтгэлцээнд оролцоход бэлэн болох вэ гэдэг нь оньсого хэвээр үлдлээ.  

С.Уул 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х.Баттулга дэмжигч(202.9.43.129) 2025 оны 03 сарын 13

Энхболд бол хуурмаг санагдаад байгаа, Ганбаатар бол Энхбаярын командаар ажиллах нь тодорхой байгаа, Баттулга бол жинхэнэ эх оронч , шударга Монгол эр Морийн хотолбор нь хамгийн сайн болсон байналээ. тэрийгээ ойлгуулж Монголчуудынхаа толоо явж байгаа болохоор оор нэг одор товолход болохгvй юм. юу байхав.

1  |  0
ЖЕНКОГ ДЭМЖИГЧ(103.26.194.157) 2025 оны 03 сарын 13

ЯАХ ГЭЖ СОНИН ЮМ БИЧЭЭД БДАГ ЮМ БЭ, ЖЕНКО МЭТГЭЛЦНЭ ШДЭЭ, ТӨЛӨВЛӨГӨӨТ АЖИЛ ДАВХЦСАН УЧИР ИРГЭД СОНГОГЧДОО ХҮНДЛЭЭД ТӨВ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗСАНГЭЖ ТОДОРХОЙ БАЙХАД ЯАГААД ИНГЭЭД ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ЦАЦАДАД БДАГ ЮМ БЭ

1  |  0
boldbaatar(24.214.227.71) 2025 оны 03 сарын 13

tegeed uldsen 2 n metgeltseenee hiine bizdee. Ted nar oorsdoo urdaas tohiroogui l um bna leesh dee Battulga odoo uunaas aih um be? Negent udahgui eronhiilogch boloh hun. Sudalgaanii dungees harahad oilgomjtoil um bna shuudee.

1  |  0
зочин(202.21.106.142) 2025 оны 03 сарын 13

Энэ мэтгэлцээнийг ТВ-үүд зохион өөрслийн дураар зохион байгуулах ёстой юу. Эсвэл сонгуулийн штабуудыг удирдан ажиллаж байгаа хүмүүс уулзаж тохирч тв-тэйгээ хамтарч хийх ёстой юу?

1  |  0
Orovdmoor (43.242.243.182) 2025 оны 03 сарын 13

Ard tumend handaj bga handalt n iim l bn da ene hund toriin joloogoo ogohgui!!!bolohgui!!!

1  |  0
Z(27.123.214.123) 2025 оны 03 сарын 13

Gemt hun gelbelzene gedeg bolj de kkk

1  |  0
Zailuuldaa(27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

Chaavaas ingej zugatlaa geed yalna grj bhgui

1  |  0
Дамиа(202.70.46.214) 2025 оны 03 сарын 13

Дандаа худалдагдсан Телевизүүдээр гарч урьханд орохгүйгээ Х.Баттулга нэг мэдэхтэйгээ байлгүй...

1  |  0
зочин(202.179.26.90) 2025 оны 03 сарын 13

Өмнө нь сайхан худлаа ярьж байсанаас сонгогчидын үгийн сонсож байсан нь дээр

1  |  0
женко(202.70.46.229) 2025 оны 03 сарын 13

хэлэх vг байхгvй учир бэлтгэл хийх бас гvтгэлэг тараах аргаа л хайж байгаа царай нь

1  |  0
иргэн(139.5.218.75) 2025 оны 03 сарын 13

хөгийн бандь

1  |  0
Жамбаа(202.9.41.26) 2025 оны 03 сарын 13

Оролцож байхгүй дээ энэ халз мэтгэлцээн буй асуулт хариулт их зөв мэдээлэл ард түмэнд хүргэх байсан юм гэхдээ 2 нь ч гэсэн орж өөрсдийн үзэл бодол гарал үүслээ ард түмэнд хандаж мэдэгдэх биз

1  |  0
СОНГОГЧ(202.55.191.102) 2025 оны 03 сарын 13

ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН БОЛОВСРОЛ МЭДЛЭГИЙН ЗӨРҮҮ, ТӨРИЙН АЖЛЫН ДАДЛАГА ТУРШЛАГЫН ЯЛГААТАЙ БАЙДАЛ ТОД ХАРАГДАЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА.

1  |  0
Songuulid idbeht ors(202.70.46.221) 2025 оны 03 сарын 13

120 shuu

1  |  0
Top