Бразил, Индонези Улсад суугаа Элчин сайдын яамыг татан буулгана

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 12

 Ирэх долоо хоногт Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа  Элчин сайдын яам, Бүгд найрамдах Индонези Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хотод суугаа Консулын газрыг татан буулгах юм байна.

     Манай улсын иргэд цөөн тоогоор оршин суудаг, хоёр талын улс төр, хүмүүнлэгийн харилцаа сул, төрийн зарим үйлчилгээг цахим сүлжээгээр явуулах боломжтой гэж үзэн УИХ-аас ийм шийдвэр гаргасан. Монгол Улсын 27 иргэн Бразилд, 25 иргэн Индонези Улсад байнга оршин суудаг аж. Хамгийн сүүлийн статистик мэдээнээс харвал манай улс Бразил Улстай 2 мянга гаруй, Индонези Улстай 12 мянган ам.доллартай тэнцэх худалдаа хийдэг байна.  БНХАУ-д Монгол Улсын дипломат  төлөөлөгчийн дөрвөн газар ажиллаж байгаа тул тэдгээрээс Хайлаарын асуудлыг шийдэх, Осака хотод суугаа Ерөнхий консулын үүргийг Токио дахь Элчин сайдын яамнаас хариуцаж болно гэж Засгийн газар үзсэн ажээ.

Т.Түвшин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top