Амьдрал ядуурч, ирээдүйдээ итгэл алдахын хэрээр иргэд элбэг хангалуун амьдарч байсан үеэ санагалзах нь жам. Баялгийг нийгмийн гишүүдэд тэгш хуваарилдаг коммунист тогтолцоотой байсан орнуудын иргэд одоо яг ийм байдалд орж байгаа гэнэ. Тэд хуучин нийгмээ санагалзаж байна. Социалист системтэй байгаад хожим ардчиллыг сэргээн тогтоосон орнуудад үйл ажиллагаа явуулдаг Европын хөгжлийн банк төв болон зүүн Европ, төв Азийн 29 оронд судалгаа хийсний эцэст ийм дүгнэлт хийсэн байна. Эдгээр оронд хэтэрхий зэрлэг ардчилал хөгжиж “хүчтэй нь хүчгүйгээ” гэсэн зарчим ноёлох болсон нь ийм үр дүн гарахад нөлөөлсөн байна. Дээрх судалгааны үр дүнгийн талаар өгүүлсэн Европын сэргээн босголтын банк /ЕСББ/-ны илтгэл өнгөрсөн долоо хоногт хэвлэгдсэн юм. Судалгаанд Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон 29 орны 39000 гаруй хүнээс судалгаа авахад ихэнх нь зах зээлийн нийгмийг таашаахгүй байгаа гэсэн дүн гарчээ. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан, эдийн засгийн хөгжил нь эрчимтэй явагдаж байгаа гэгддэг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад хүртэл ийм үзүүлэлт гарсан нь гайхалтай.
“Судалгааны үр дүнгээс харахад ардчилал зах зээлийн тогтолцоо нэр хүндээ алдсан нь илэрхий байна. 1990-ээд оноос эхэлсэн хэсэг бүлэг этгээдүүд гадаадынхантай нийлж ард түмнийг мөлжих үйл явц гүнзгийрснээс болж энэ явдал гарч байна” хэмээн илтгэлд өгүүлсэн байна. Үүнийг ажлаа хийгээд санаа амар амьдарч байсан хүмүүс бүхнийг өөрсдөө сэтгэж хийх болохоороо гүн ядаргаанд ордог, энэ ядаргаа нь сүүлдээ гүнзгийрсээр сүүлдээ сайхан цагаа дурсахаас өөр үйлдэл хийх чадваргүй болдог гэж дүгнэж болох юм. 2008 оны хямралд хамгийн бага өртсөн оронд хүртэл коммунизмын тухай суртал ухуулга ихээхэн амжилттай хийгдэж байна гэж судалгааг хийгчид дүгнэжээ.
Ардчиллыг хамгийн идэвхитэй дэмжиж байгаа нь Турк, Монгол, Узбекистан, Албани, Гүрж гэсэн байна. Харин урьд нь эдгээр оронтой зэрэгцэн жагсдаг байсан Арменид энэ байдал нь орвонгоороо өөрчлөгдөж, иргэд коммунист үедээ эргэн очихыг хүсэх болсон гэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн материаллаг талаас нь харсан сонголт бөгөөд хэрвээ амьдрал нь жаахан ч гэсэн дээшлээд мөр бүтэн, гэдэс цатгалан болчихвол юундаа социализмыг хүсэх билээ. Судалгааг ихэвчлэн нийгмийн эмзэг давхаргын иргэдээс авсан нь ийм дүн гарахад нөлөөлсөн байна. Нөгөө талаас Словак, Словен, Унгарт зах зээлийн эдийн засаг, ардчиллын нэр хүнд бүр огцом унасан нь тодорхой болжээ. 2008 оны эдийн засгийн хямралд өрхийн аж ахуй хамгийн их нэрвэгдэж, ажилгүйдэл газар авсан нь судалгааны үр дүнд нөлөөлсөн болохыг ЕСББ-наас гаргасан илтгэлд онцгойлон дурджээ.
Б.Цогт-Ирээдүй
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 12 )
Kkk ... Urgamaliin tos UB d 9 tugrug, Bayan ulgiid ch 9 tugrug. Teevriin zardaliig Hen gargasan yum buu med .....?!? Orosd tuluh 11 terbum $ . Ene dotor l tsohij yavsan bh da kk
belenchleh setgelgeeg zaaval tor zasag bii bolgono gej baihgui
gehdee huviin omchiig ustgahguigeer komunizm baiguul har garigiin zahia nomond ingej zahisan
Аргагүй шүү дээ нэг л багштай юм чинь.
nadad ch gesen gegeeleg l sanagddag,hun huneeree bdag bsan shu,odoo bol adguusnaas yalgaagui boljee
Kommunizmaa sergeeh gez moroodood bgaa yumuu.
Kommunizmaa sergeeh gez moroodood bgaa yumuu.
ter ueiig bodohoor nadad muuhai dursamj eruusuu bodogddogui dandaa saihan gegeeleg dursamj turdug yumaa
Нийгмийн эмзэг давхаргийнхнаас авсан гэж бна. Мэдээж тэр бол ажил хийх дургуй бэлэнчлэх сэтгээтэй улс.
Коммунизм мандтугай
би ч гэсэн
би ч гэсэн