Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбогдуулан УИХ-ын дарга захирамж гарган хаврын чуулганы хуралдааныг түр завсарлуулсан. Энэ сарын 10-аас ирэх долдугаар сарын 1 хүртэл чуулган завсарлана. Энэ хугацаанд УИХ-ын гишүүдийн олонх нь өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллаж байгаа ажээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Занданшатар Баянхонгор аймагт, Ш.Раднаасэд Говь-Алтайд, Ч.Улаан Сүхбаатар аймагт ажиллаж байгаа юм байна. Д.Тэрбишдагва гишүүн Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж яваа аж. Д.Лүндээжанцан гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагчийн хувиар мөн орон нутагт ажиллаж байна. Энэ мэт гишүүд чуулганы түр завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллаад зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ дэмжиж ажиллахаар нутагтаа очжээ.
Т.Амараа
ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )