Л.Болд гишүүн өөрийн эзэмшлийн хэвлэл мэдээллээсээ татгалзана

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 13

 “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” чуулган өнөөдөр Туушин зочид буудалд болж байна.

Тус чуулганд үг хэлсэн УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн хувь эзэмшдэг хэвлэл мэдээллийн байгуулагаасаа татгалзана гэдгээ хэлсэн байна. Тэрээр “Хэвлэл мэдээллийн байгууллагуудын ард дандаа нууц эзэд байна. Энэ байдлыг зогсоох ёстой. Үүнийг зогсоохын тулд би өөрөөс эхлэх гэж байна. Би улстөрд “амьд” байхын тулд бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Тэгэхээр би политик.мн сайт, Өглөөний сонингоосоо татгалзлаа. Мөн хэд хэдэн радио, телевизийг худалдаж авах хэлэлцээр хийж байсан энэ бүгдээ зогсооно. Дээрх бүх хэвлэлээсээ татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэв.

Хэвлэлийн эрх чөлөө, шударга ёсны төлөө зоримог шийдвэр гаргасан Л.Болд гишүүнд хуралд ороцлогчид баяр хүргэж алга ташсан юм.

Т.Түвшин  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Goy shu goy shu (202.9.42.132) 2017 оны 06 сарын 13

Goy goy bold goy shu odoo tanai mandakhbayar bas tatgalzwal surteim bishuu

0  |  0
Top