Н.Багабанди Төрийн ордонд зочлов

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 13

 Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди өнөөдөр Төрийн ордонд зочлов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж буй эгзэгтэй энэ үед намынх нь нэр дэвшигчид түүний үнэтэй зөвлөгөө хэрэгтэй биз ээ. УИХ-ын дарга, нэр дэвшигч М.Энхболдын өрөөгөөр зочилж, сонгуулийн үйл явцтай холбоотой үнэтэй зөвлөгөө өгөөд гарсан байна. Н.Багабанди намынхаа нэр дэвшигчийг онцгойлон дэмжиж буй нэгэн юм.

Тэрбээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлтэд үг хэлж баяр хүргэхдээ “М.Энхболд улс төрийн ноён нуруутай, түшиг тулгууртай хүн гэдгийг би ч мэднэ, Монголын ард түмэн ч мэднэ. Улаанбаатар хотыг найман жил удирдахдаа холыг харж, хэтийг зорьсон нь өнөөдрийн нийслэлийн хөгжлөөс харж болно. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг нэр хүндтэй, үр бүтээлтэй хашсан” хэмээн онцолж байв.

Т.Амараа 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.123.112) 2017 оны 06 сарын 13

ок

0  |  0
зочин(103.229.123.112) 2017 оны 06 сарын 13

Оюутолгойн ТУЗ-д байхдаа ард түмнийхээ төлөө юу хийв дэ

0  |  0
zochin(103.229.123.112) 2017 оны 06 сарын 13

dolignuur

0  |  0
Кккк(202.9.40.70) 2017 оны 06 сарын 13

Ёрвос ёрвос ёрвос уруул нь

0  |  0
Top