Дэлхийн улс төр, бизнесийн мафийн ”ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ” яах гэж Монголд ирэв

2017 оны 06 сарын 16

Дэлхийд зартай алан хядагч, улс төр, бизнесийн гэмт бүлэглэлийн загалмайлсан эцэг Монгол Улсад ирсэн нь тодорхой болжээ. 2017 оны дөрөвдүгээр сарын 25-нд Монгол Улсын Сэлэнгэ аймаг дахь Алтан булаг боомтоор Орос, АНУ-ын иргэн Марат  Яковлевич Балагула гэгч этгээд нэвтэрчээ. 

ОХУ-д төрсөн, ОХУ, АНУ, Украйн улсын харьяат тэрбээр хар тамхи, хүний наймаа, хүчин, цуврал аллагын хэргээр 15 жил ял эдэлж байжээ. ОХУ-ын гэмт хэргийн ертөнцөд түүнийг "вор в законе" буюу "дархлагдсан хулгайч" хэмээн өргөмжилдөг.


Мөн Итали, АНУ, Испани, ОХУ-ын мафи, улс төр, бизнесийн бүлэглэлийн загалмайлсан эцэг хэмээн өргөмжлөгддөг. Мөн АНУ руу цагаачилж очоод оросын мафийн сүлжээг эхлэн байгуулсан нэгэн хэмээн үздэг. Америк дахь Оросын хамгийн том мафийн сүлжээг үүсгэж, толгойлж байжээ. Түүнийг 1980 онд хүн амины хэргээр АНУ-ын шүүхэээр шийтгэх гэж байсан боловч шүүх хурлаас 4 хоногийн өмнө зугтааж амжсан гэдэг.  

Марат Яковлевич Балагула ОХУ-д 1980-аад оны эхэн үед мафийн сүлжээг үүсгэн байгуулж байсан этгээд. Үүгээрээ дамжуулан АНУ-ын улс төр, бизнест нөлөөгөө өргөжүүлж үндсэндээ АНУ-ын улс төр, бизнест хамгийн нөлөөтэй хүнээр нэрлэгдэж байв. Марат Яковлевич Балагула жудо бөх сонирхдог төдийгүй ОХУ-ын жудогийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Мөн Украйнд гарсан цуврал аллагын тухай "Домогт устгагч" нэртэй киног ОХУ хийж дэлхийд цацсан нь түүнийг ил болгосон юм. 

Дэлхийд зартай алан хядагч, гэмт бүлэглэл, мафийн сүлжээний загалмайлсан эцэг, улс төр, бизнесийн бүлэглэлийн зартай толгойлогч жижигхэн Монголыг зорьж ирсэн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

 

 

 

Н.Цэцэг


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(122.201.21.103) 2017 оны 06 сарын 18

Манайхан мөнгө аваад сонгууль хийгээд оронд ньюуг маань өгөх болдоо МАН-аас асуу

0  |  0
mongols(66.181.187.146) 2017 оны 06 сарын 18

MAN garuud duudaj Jenkog daramtluulah gesen bnaaa

0  |  0
BII(73.225.36.23) 2017 оны 06 сарын 17

70 GARSAN HUGSHIN TUGTSUG LBNASHDEE.

0  |  0
дорнод(202.179.31.46) 2017 оны 06 сарын 17

Тэгээд ир ээ л биз,Сонгуультой холбох гээд байгаа юм уу. Цуврал алуурчин ч гэх шиг оросууд тийм алуурчинаа чи мэдчихээд байхад барьж чадахгүй байгаа юм уу.инээдтэй юм аа.

0  |  0
иргэн(27.123.214.107) 2017 оны 06 сарын 16

Дмвхар иргэншлийн цусан зам татуулсан хар мөр ийм байдаг юм байна даа . Коста Рика шиг хэдэн жилийн дараа Хятадад нэгдье гээд 100 хувь санал өгөөд байж байх байлгүй .

0  |  0
а(43.228.131.180) 2017 оны 06 сарын 16

шаа шаа , яг мафи байгаач оросын тал тэгээд л ийм нөхрийг хилээрээ нааш цааш нь зүгээр явуулаад байхуу

0  |  0
зочин(202.9.41.145) 2017 оны 06 сарын 16

ТЭГЭЭД ЯАСАН ЮМ МАНАЙ НЭГ ЖУДОЧИНТОЙ НИЙЛЭЭД ГАЗРЫН НАЙМААЧИН АВИЛГАЧИНГ АЙЛГААД БАЙГАА ЮМУУ ЮУ ГЭСЭН УТГАТАЙ ЮМ БЭ

0  |  0
Top