90 минутын бичлэгтэй холбоотой шалгалтын материалыг прокурорт хүргүүллээ

2017 оны 06 сарын 20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс “МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд сонгуулийн дараа 60 тэрбум төгрөг босгох тухай” гэх 90 минутын бичлэгийг шалгуулахаар Улсын Ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт тус тус хандсан билээ.

Тус ажлын хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын газраас харьяалах чиг үүргээр нь хамтарсан ажлын хэсэг байгуулж 14 хоногийн хугацаанд шалгалтыг хийж дуусгахыг даалгасан.

Авлигатай тэмцэх газраас 2016 оны сонгуулиар сонгогдсон болон сонгуулийн дараа томилогдсон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн эрх бүхий албан тушаалтан, нэр бүхий иргэдээс тайлбар авахад Монгол Ардын Намын нэр бүхий албан тушаалтнууд авлига авч, 60 тэрбум төгрөг босгосон гэх үйлдэл нь одоогоор тогтоогдоогүй байна.

Иймд тухайн тайлбарууд бүхий 337 хуудас материалыг Нийслэлийн прокурорын газарт хянуулахаар хүргүүлэв.

Ийнхүү прокурорт баримтыг хүргүүлсэн нь тухайн гомдол, мэдээлэл хаагдаж буй гэсэн үг биш бөгөөд зарим шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.72.245.165) 2017 оны 06 сарын 21

Аль нам засаг барьж байна хууль хүчнийхэн тэдний талд үйлчилдэг нь хэдий тогтчихсон асуудал шүү дэ. Тэгээд ч Сундуй ч билүү Сандуй ч билүү самарсан нөхөр хэргээ хүлээчихсэн биз дээ

0  |  0
Сайн шалга(150.129.140.147) 2017 оны 06 сарын 20

Ялангуяа санал авах машиныг хакердсан талаар Америкийн Тагнуулын төв газарт мэдээлж хамтран шалгалт хийх санал тавиач тэд бас сонгуулийн үйл ажиллагаанд гадныхан нөлөөлсөн гэж шалгаж байгаа ш дээ

0  |  0
Арай ч дээ (150.129.140.147) 2017 оны 06 сарын 20

Ярьсан нь үнэн гэж Сандуй нь хүлээн зөвшөөрсөн уулзсан нь үнэн гэж Мөнхбат нь хүлээн зөвшөөрсөн байхад харахгүй байна гээд байгаа харалган сэрэмжгүй байгууллага Монгол улсад хэрэгтэй юм уу. АН Олон улсын шинжээчээр дүгнүүлээд наад байгууллагуудыг татан буулга ард түмэн дэмжинэ

0  |  0
Ажиллаж чадахгүй АТГ(150.129.140.147) 2017 оны 06 сарын 20

Шинээр томилогдсон хүмүүс чинь мөнгөө алдсан хүн шиг байгууллагуудад өлөв долив гээд мөнгө төгрөгтэй холбоотой ажил болгоныг шүүрч аваад ажиллаад хүн халж хүн ажилд аваад байгааг чинь юу гэж ойлгох юм бас ямар ч мэргэжлийн бус хүмүүсийг мэргэжлийн хүн ажилдаг ажилд тавиад байгаа нь сайжруулж байна гэх үү сайн төлбөрөө хийсэн гэх үү АТГ-г бүрэн цэвэрлэж ард түмнээс томилдог болго

0  |  0
mgl(75.34.165.214) 2017 оны 06 сарын 20

2014 onii bichleg ter yes yarij shalguulahgui suiliin songuul burd yarij ba

0  |  0
zochin (81.65.208.42) 2017 оны 06 сарын 20

Enkhboldiigoo tataj avmaarshd. Namaa avrah oor arga bgaaldaa gehdee udaan argatsaahguil bolovuu

0  |  0
Top