Шинэ спикер

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 21

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд өрсөлдөж байгаа. Парламентын спикер төрийн тэргүүнээр сонгогдсон тохиолдолд түүний орыг залгах хүнийг УИХ сонгох учиртай. Үнэмлэхүй олонх болсон МАН энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах магадлал өндөр билээ. “Хариуцлагыг нь нэг намд үүрүүлье” гэх хүн олон байгаа. Тиймээс МАН-аас төрийн тэргүүн сонгогдсон тохиолдолд парламент шинээр даргаа томилно.

УИХ дахь МАН-ын гишүүд дотроос дарга хийчих туршлагатай эрхмүүд олон бий. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд гээд парламентыг удирдах улс төр, төрийн албаны арвин туршлагатай эрхмүүд олон билээ. Сүүлийн 20 гаруй жилийн турш УИХ-д сонгогдсон улс төрчид. Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж хоёрын хувьд өмнө нь спикер хийж үзсэн туршлагатай парламентчид.

    Д.Лүндээжанцан 2004-2007 онд УИХ-ын дэд дарга, 2007-2008 онд УИХ-ын дарга хийж байсан бол Ц.Нямдорж 2005-2007 онд УИХ-ын дарга, одоо УИХ-ын дэд даргаар ажиллаж байна. Ө.Энхтүвшин, Н.Энхболд хоёрын хувьд ч парламентыг толгойлоход ажлын туршлага дутахгүй. Тиймээс МАН-д спикерийн төлөөх өрсөлдөөн ширүүн өрнөх боломжтой билээ. Гэхдээ эдгээр дөрвөн эрхмээс л УИХ-ын дарга тодрох болов уу.

Дээрх албан тушаалд очих хамгийн боломжтой эрхэм нь Ц.Нямдорж. Одоо УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа. Дээшээ өгсөөд спикер болох боломж өндөр юм. Ц.Нямдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намын сунгаанд нэрээ дэвшүүлсэн ч ялагдал хүлээсэн. Өөрөө ч хүчтэй өрсөлдөж харагдаагүй. Намаасаа нэр дэвших эрх авах магадлал бага учраас М.Энхболдыг ерөнхийлөгчөөр томилогдсон тохиолдолд оронд нь парламентыг толгойлохоор тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл бий. Тэр бүр дуугараад байдаггүй Ц.Нямдоржийн хувьд ч нэр дэвшигчээ баруун солгойгүй сурталчлах болсон нь үүнтэй холбоотой юм. Тэр УИХ-ын даргаар томилогдсон тохиолдолд түүний дэд даргын албан тушаалын орон тоо гарч таарна. УИХ-ын дэд даргаар мөн л нөгөөх гурвынх нь нэг сонгогдох боломжтой билээ. Ажлын туршлага, улс төрийн эрэмбээр нь харахад ийм томилгоо хийгдэх боломжтой байна.

МАН-аас ерөнхийлөгчид өрсөлдөгч ялагдал хүлээсэн тохиолдолд ч УИХ-ын даргын суудал солигдох боломжтой юм. УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалтыг авчирсан МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын даргаараа үлдэх сонирхол байхгүй биз. Засгийн газраа толгойлох бас нэг боломж бий. М.Энхболд ерөнхий сайдын суудлыг авсан тохиолдолд мөн л Ц.Нямдоржид боломж гарч ирэх билээ. Гэхдээ түүнд нэр дэвшигчээ одоо ялуулах нь хамгаас чухал юм. 

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.64) 2017 оны 06 сарын 21

Нямдоржоос өөр хэн байх билээ. Хууль нь гууль, улс төрчид нь сайн дурын (мэргэжлийн бус) улс төрчид болсон энэ цаг үед Нямдорж шиг парламентыг мэргэжлийн түвшинд удирдах удирдагч байхгүйээ.Ажлын туршлага улс төрийн эрэмбэ гэж манай сэтгүүлчид одоо л ойлгож эхлэх гээд байна. Улс төрийн эрэмбэ ажлын туршлага бол улс төрд ямагт нэгд байх ёстой.

0  |  0
ард(202.179.26.168) 2017 оны 06 сарын 21

Хэн ч бай МАНамаас яав ч өөдтэй гэгээлэг зүйл гархаас өнгөрсөн.Ард түмэнд алинч хайртай биш зөвхөн хувиа хичээгчид шүү дээ

0  |  0
Зочин(103.229.120.143) 2017 оны 06 сарын 21

Ялагдлаа мэдрээд гэдсэндээ хөлөө хийлцэнэ дээ нямдорж шударга царайлсан сайн хорчин

0  |  0
biolog(66.181.179.71) 2017 оны 06 сарын 21

huvisal n hunii tsaraig oorchildog

0  |  0
bibli(66.181.179.71) 2017 оны 06 сарын 21

ETSEG EH UR GURVIIN HUULIAR HUVISAL YAVAGDDAG

0  |  0
zochin(103.26.195.105) 2017 оны 06 сарын 21

ALBAN TUSHAALYN DONTONGUUD TENEGTEJI BAYTSGAANA DAA , ALAAGUY BAAWGAYN ARISYG KHUWAACHIKHSAN SHHAAJI BAYNA DAA ,

0  |  0
Top