Солонгосын иргэн Ю Ван Сү С.Ганбаатарт 50 сая вонн өгсөн гэдгээ нотоллоо

2017 оны 06 сарын 21

Өнөөдөр МУ-ын Сонгуулийн Ерөнхий Хороо цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын Баянзүрх дүүргийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын Солонгос улсын иргэнээс 50 сая вонн авсан тухай мэдээлэл гараад байгааг хэлсэн байна.

Улмаар энэ асуудлыг шалгуулах нь зүйтэй хэмээн мэдэгдсэний дагуу БЗД-ийн иргэн н.Баасанжаргал уг асуудлаар гомдол гаргажээ. Түүнчлэн Солонгос улсын иргэн Юу Ван Сү СЕХ-нд нэр дэвшигч С.Ганбаатарт 50 сая вонн өгсөн болохоо нотлон, уучлалт хүсэн, шалгаж өгөхийг хүссэн гомдол ирүүлсэн байна. Энэ тухай СЕХ-ны Хууль эрхзүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Хэрэв Шүүх цагдаагийн байгууллагаас нэр дэвшигч С.Ганбаатарын мөнгө авсан нь эцэслэн тогтоогдох юм бол Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчийн нэрсээс хасагдах юм байна.


 


Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.56) 2017 оны 06 сарын 21

Энэ бол эхнээсээ эцсээ хүртэл МАН, МИ овогтны зохион байгуулсан зориудын ажиллагаа. Ганбаатар буэлтгэсэн урьхан орсон бололтой. Коммунист цуст ярагалалын бэлтгэл хийгдэж эхэлж байгааг анхаарцгаа иргэдээ. Өвгөд дээдэс, эх орончдын минь гэрээслэл ”хэзээч Хятад цустанг төрийн толгой гаргаж болохгүй”

0  |  0
Top