ХҮН С.Ганбаатарыг шалгуулахаар ханджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 21

 Хөдөлмөрийн Үндэсний намаас ЦЕГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хандсан байна. Цагдаагийн байгууллагад хандсан албан бичигтээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нь бодлого, зарчим, шийдэл ярихаас илүү хувь хүнд чиглэсэн, хувийн чанартай жижиг зүйлсээр үнэн худал нь мэдэгдэхгүй гүтгэлгийн чанартай мэдээллээр дүүрч, иргэд сонгогчдыг залхаан, доромжилж байгаа нь харамсалтай. Тэр дундаа гурван нэр дэвшигчтэй холбоотой ноцтой гэмээр мэдээлэл баримтууд дэлгэгдэж байна. Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуулинд заахдаа хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг ч өнөөдрийн энэ цаг үед иргэд, сонгогчид үнэн зөв мэдээллийг хүртэх ёстой.

 Үүний  дагуу хууль, хяналтын байгууллага шалгаж шийдвэрлэх ёстой. МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар нь БНСУ-ын иргэнээс 50,000,000 вон авч байгаа бичлэг нь Сонгуулийн тухай хуулийн 49.2, 52.1.4, 52.1.9-р заалтуудыг тус тус зөрчсөн эсэх. Мөн С.Ганбаатар нь МҮЭ-ийн байгууллагын харьяа цэцэрлэгийн газрыг Солонгосын шашны байгууллагад худалдсаны төлбөрт авлига авсан эсэхийг тогтоох ёстой" гэсэн байна. 

Н.Түвшин 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.27.163) 2017 оны 06 сарын 22

шалгаж байгаа юм бол бүгдий нь Шалга, МЭнхболдын 60-н тэрбум Баттулгын Төмөр замтай холбоотой асуудлыг шалгах хэрэгтэй, Сонгуулийн хороо Ард иргэддээ Шударга ажилладагаа харуулах хэрэгтэй, Ганбаатар 100-н сая төг-ний асуудалтай, нөгөө 2 нэр дэвшигчид нь тэгвэл өчнөөн Тэрбумаар яригдах гэмт үйлдэлтэй шүү дээ, адилхан Шалга

0  |  0
dSKJB(103.57.95.211) 2017 оны 06 сарын 22

Инээд хүргэмээр хүүхэлдэйнүүд... Ингэж яваа хаа хүрнэ гэж бодсон юм бол?!

0  |  0
Zochin(66.181.184.197) 2017 оны 06 сарын 22

HUN nam gej hunii shaarnuud bainaa, eersdee alban tushaal bulaatsaldaj garch ireegui nam daragdsan atlaa odoo Ganbaatar ruu us tsatsaad ingeh tusam chin ard tumnii uzen nyadaltiig eersed ruugee tatna. 2020 ony songuulid iim aranshin gargaad baival surag ch ugui baikh baikh shuu, anhaarna biz,galaar buu toglo,Mongolchuud hun muutai aranshing uzen yaddag gedgiig yas makhandaa ortol sanaj yav.

0  |  0
tsetsegee(202.179.26.135) 2017 оны 06 сарын 21

enhboldiin 60 terbum unen yum baina daa songuuliin boldsaih an uaj dolignoj baigaag haraad oi gutaj dotor muujirlaa toriin tolgoid uheeriin buzartanuud bugejee ard tumen mini odoo zailuulah tsag ni boljee ogtsryylaua.

0  |  0
хол(122.201.21.148) 2017 оны 06 сарын 21

60 тэр бумын хэрэг бол хөнгөн хэрэг биш шүү,

0  |  0
Bat(66.181.181.59) 2017 оны 06 сарын 21

Ganbaa bol tsever hun. Demjij bna

0  |  0
зочин(66.181.181.200) 2017 оны 06 сарын 21

Ээлжит гүтгэлэг. Энхболд, Баттулга 2-ын саналаас Ганбаатар авах гээд бна уу. Ингэх тусам Ганбаатарыг дэмжинээ.

0  |  0
Top