С.Ганбаатар саналаа өглөө

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 26

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, гэр бүлийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хэсгийн хороо, 1709 дэх хэсгийн санал авах байранд саналаа өгсөн юм. 

С.Ганбаатар “Төрд хариуцлага, сахилга бат хамгаас чухал байна. Ерөнхийлөгч өөрөөсөө сахилга бат хариуцлагыг хэрэгжүүлснээр нийгэмд хариуцлага хэрэгжиж, ард түмэн маань сайхан амьдарна. Ард түмэнтэйгээ байгуулсан хариуцлагын гэрээгээ 100 хувь биелүүлж хэрэгжүүлэх болно. Монголын заяа их, тусгаар тогтнол мандан бадрал үргэлж хүчирхэгжих байх болтугай” гэв. Тэрээр мөнгө гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад Англи хэл дээр ярилцлага өгсөн юм.  


Т.Түвшин 

Top