1984 хэсгийн хорооны санал ирэхээс 1528 хорооны санал ирээд байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

 Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын дүнг сонгуулийн автомат машинаар уншуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 1 сая 221 мянга 434 сонгогч санал өгснийг нэгтгээд байна. 1984 хэсгийн хорооны санал ирэхээс 1528 хэсгийн санал иржээ. 

Нэгдсэн дүнгээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 465 мянга гаруй саналаар тэргүүлж байна. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 374 мянган санал,  М.Энхболд 362 мянган сонгогчийн санал авсан байна. Ардчилсан намаас нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга олонхийн санал авчээ. Х.Баттулга хоёр өрсөлдөгчөөсөө 100 орчим мянган саналаар илүүрхээд байна.

Т.Түвшин

 ZINDAA.MN 

Top