“Попын хаан”-ы итгэмээргүй үр дүн

2017 оны 06 сарын 27

Та бүхэн юуны тухай ярих гэж байгааг бараг л гадарласан биз.

Монгол улсын Ерөнхийлөгчийн Сонгуульд хуулийн дагуу УИХ-д суудалтай намууд оролцсон.  УИХ-д МАН 65, АН 9, МАХН 1 гэсэн суудал авсан байдаг. Монгол улсын 3 данхь Ерөнхийлөгч Н.Энхбаярын байгуулсан МАХН 2016 оны УИХ-ын сонгуульд О.Баасанхүү гэх нэг гишүүнтэй болсон ийнхүү тэднийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин оролцох боломжтой болгосон юм.

 МАХН-д Хуулийн дагуу эдгээр гурван нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон. Сонгууль болдогоороо болж,  дүн гарч эхлэхэд хэн хэн хүнийг гайхшируулсан зүйл боллоо.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвшихээр “эцсээ хүртэл” зүтгээд, “ялгүй” болох хугацаа нь дуусаагүй байсны улмаас өөр хэн нэгний нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх болсон. Ингээд Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө шийдэж  ХҮН намыг байгуулалцаж, улмаар тэднийг “дампууруулж орхисон”, уран ярих, өрөвдүүлж ярих, худлаа яридагаараа алдартай, хэвлэлийнхэний нэрлэснээр “популизм” буюу “иргэд олон нийтийн  нэрийг барьж улс төр нийгэмд хувийг ашиг хонжоо хөөдөг үзэл баримтлал”-ын илэрхийлэл болсон, С.Ганбаатарыг сонгуулиас нэг сарын өмнө МАХН-даа элсүүлж, түүний нэрийг дэвшүүлсэн.

Н.Энхбаярын нүүдэл нь С.Ганбаатарыг ерөнхийлөгч болгох гэхээсээ илүү түүгээр  дамжуулан эрх баригчидтай “ойртох”, тэдэнтэй тохиролцох асуудал гэж ойлгогдож байсан гэж хэлж болохоор.

С.Ганбаатарын хувьд улс төрийн карер нь нэгэнт “агсан” хүний  хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээр дамжуулан үүнийгээ сэргээх зорилго байсан гэж хэлж болох.

Түүний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол ярих, сонгуулийн сурталчилгааны хугацаанд тэр энэ давуу талаа сайн ашиглаж, иргэдтэй уулзаж, тэдэнтэй гар барьж, тэдний асуудлыг нухацтай сонсож, шийдвэрлэх гарц бидэнд бий гэж хэлж, зарим газар нулимс унагаж явсан. Мөн тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвших нь  тодорхой болсон хойно хууль зөрчин БНСУ-ын иргэнээс 100 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө “авлига”-ын хэлбэрээр авсан байж болох тухай мэдээлэл гарсан.

Гэвч  сонгогчид түүнийг  популист, гадныханы гар хөл болж болзошгүй, Н.Энхбаярын “утсан хүүхэлдэй”, төрийн тэргүүнд бодлогын хэмжээнд тохирохгүй, дээд болосврол эзэмшээгүй атлаа энэ тухайгаа худлаа ярьж байсан хүн, ХҮН намыг “булшилсан”  хүн гэдгийг үл хайрхан “итгэл үнэмшилтэй ярьдаг” чанар нь итгэж сонгосон бололтой байна.

С.Ганбаатарт итгэл үзүүлэн олон мянган сонгогч түүнийг дэмжсэн байдал нь нэг талаас  МАН, АН-д иргэд сонгогчид  итгэл алдарсныг, мөн гуравдах улс төрийн хүчнийг үгүйлж байгааг, нөгөө талаас  МАН, АН биш бол хэн ч яахав гэсэн байдлыг, өөр нэг талаас  авч үзвэл  сонгогчдын боловсрол ямар хэмжээнд байгааг илэрхийлсэн үйл явдал боллоо гэж дүгнэж болохоор байна.

Иргэд сонгогчидод төрийн тогтвортой байдал, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын уялдаа холбоо,  гадаадын хөрөнгө оруллат нэмэгдэх хандлага зэргээс илүүтэй  Оюутолгой, Таван толгойн ордуудыг ард түмэндээ өгнө, газар лицензийн наймааг таслан зогсооно, Оффшор бүсийн олон тэрбум долларыг монголдоо авчирна, үйлдвэрчинтэй хамтран цалин тэтгэврийг нэмнэ гэх зэрэг Ерөнхийлөгчийн институт өөрөө бие даан шийдвэрлэх боломжгүй “популист” амлалтуудыг өгсөн С.Ганбаатарыг дэмжсэн байна.

Ямартай ч санаад оромгүй өндөр санал авсан ч баруун аймгийнханы саналаар МАН-ын нэр дэвшигч М.Энхболдод цөөн сонгогчоор ялагдсан С.Ганбаатарын тухайд ийм зүйлийг хэлэх байна.

 

Ц.Мөнх


Top