Хэний ч таамаглаагүй хүчтэй өрсөлдөгч нь С.Ганбаатар байв

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 38.64 хувийн саналаар тэргүүлж, МАН-аас нэр дэвшигч 30.75 хувийн саналаар удаалж, МАХН-аас өрсөлдөгч С.Ганбаатар 30.19 хувийн саналаар гуравт оров. Монгол Улсын Үндсэн хуульд тусгаснаар нэр дэвшигчийн хэн нэг нь олонхийн санал аваагүй тул дахин санал хураалт болохоор болж байна. Х.Баттулга, М.Энхболдын нарын дунд дахин өрсөлдөөн өрнөнө.

С.Ганбаатар мянган гаруйхан хувийн бага саналаар М.Энхболдтой зуузай холбожээ. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн таамаглаагүй хүчтэй өрсөлдөгч нь С.Ганбаатар байлаа. Хүн ам, сонгогч олонтой Дархан-Уул, Орхон аймгаас эхлүүлээд Архангай, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Өмнөговь, Хэнтий гэсэн есөн аймагт С.Ганбаатар илүүрхжээ. Орон нутагт Х.Баттулга зөвхөн Баянхонгорт үнэмлэхүй ялалт байгуулсан бол үлдсэн 11 аймагт МАН-аас нэр дэвшигч М.Энхболд олонхийн санал авчээ.

Эрх мэдэлгүй, хөрөнгө мөнгөгүй С.Ганбаатар нэр дэвшигч 90 жилийн түүхтэй МАН-ын нэр дэвшигчтэй барианд зэрэгцэн ирсэн нь олон шалтгаантай билээ. МАН, АН-ын өрсөлдөгчдийн сонгуулийн сурталчилгааны тактик, хар “Пи Ар” нь С.Ганбаатарт эерэгээр нөлөөлсөн байж таарна. АН, МАН-ын нэр дэвшигчид өөр хоорондоо биесээ харлуулж, хар “Пи Ар”-аар иргэдийг “булсан” нь залхааж орхисон. Мөн улс төрийн гол хоёр хүчнээс өрсөлдүүлсэн нэр дэвшигчдэд анхнаасаа ард түмний цөөнгүй хэсэг нь ам муутай байлаа. “Сонголтгүй сонгууль” болж байна гэж шүүмжлэх хүмүүс олон байсан. Өрсөлдөгчийн сул тал, тэдний сонгуулийн муу стратеги, энэ бүхэн С.Ганбаатарт эерэг оноог авчирлаа. МАХН хатуу гишүүнчлэл гээд байх зүйлгүй. Намын бүтэц, бүрэлдэхүүн тогтворжоогүй, бүр тодруулбал зарим сум, хорооны МАХН-ын үүр, хороод ч байгуулагдаж амжаагүй шинэ намын хувьд том өрсөлдөөнд орсон.

Улс төрийн хоёр том хүчний хоорондын сөргөлдөөний дундуур С.Ганбаатар сонгогчдын 30 хувийн санал авч чадлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Удвал 6 хувийн санал авч байсан бол С.Ганбаатар 30 хувьд хүргэв. С.Ганбаатар зүгээр нэг санал хуваах төдий нэр дэвшигч биш, хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж амжлаа. Төрийг эрхийг сүүлийн 27 жилийн турш тасралтгүй ээлжлэн барьсан МАН, АН-ын нэр дэвшигчдээс ард түмэн нэг талаараа залхаж буйг ч харуулж байна. Хөдөөгийнхөн МАН, АН-аас уйджээ.

УИХ-д ганцхан суудалтай МАХН, 65 суудалтай МАН-тай ач тач үзэлцэнэ гэдэг том амжилт. Энэ үзүүлэлт нь хувь нэр дэвшигч С.Ганбаатар хэр хэмжээний лидер вэ гэдэг нь харагдаж байна. Сант Марал судалгааны төвийн рейтинг тогтоох судалгаагаар сүүлийн жилүүдэд тэргүүлж байсан лидер юм. С.Ганбаатар ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн ч хүчтэй өрсөлдөгч нь байлаа. Сонгуульд ялагдсан ч “ялагч нь” байж чадлаа. Түүний ирээдүйн улс төрийн замнал хэрхэх нь сонин байна.

Т.Амараа

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 63 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
100/ХУВЬ ДЭМЖИЖ Б/НА(103.26.193.192) 2017 оны 06 сарын 28

ҮНЭН МАХН Ч БАС ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ НАМ С ГАНБААТАРЧ ХҮЧЭЭ ЭНХБОЛДОД ХАРУУЛЖ ЧАДСАН АРД ТҮМЭН С ГАНБААТАРЫН ТАЛД ОДООЧ ХЭВЭЭР МАХН ЯЛНА ЯЛНА МАН АН АДАГИЙН ЛУЙВАРЧИД

0  |  0
ER(182.160.36.45) 2017 оны 06 сарын 28

ODOO TEGEED BAYNOLGIIN SANALIIG TOOLOH TUHAI SHAATSGAAGAAD BAIGAAMDAA SAIHAN LUIVARCHID SHUU

0  |  0
ER(182.160.36.45) 2017 оны 06 сарын 28

SONGUULIIN HOROO LUIVARAA HIIHDEE BAYNOLGIID ENHBOLD YLAH NI TODORHOI BOLONGUUT ZARIM HESEGIIN HOROONII SANALIIG ZORIUD HULEELGEJ BAIGAAD OOR TOIROGUUD DEER GANBAATARIIN ESREG SANALIIN TOOG NEMEJ BAIGAAD HAMGIIN SUULD BAYNOLGIIN SANALIIG ORUULSAN BULHAIGAA NUUHIIN TULD SHUU DEEE ENE ZERGIIN LUIVARIIG HENCH HARSAN ILERHII BAISAN SHUU DEE

0  |  0
Иргэн(122.201.23.66) 2017 оны 06 сарын 28

Энэ юм бичиж байгаа хүн бол ёстой тэнэгийн тэнэг гэхэд багадана. Ийм хүмүүс л М.Энхболдоос бусдыг дэмжиж байгаа юм.

0  |  0
dorj(202.9.43.13) 2017 оны 06 сарын 28

Manangaas uidjee ...enhbayr mundag yumaa

0  |  0
уншигч(103.9.90.195) 2017 оны 06 сарын 28

энэ удаагийн сонгууль үнэхээр сонголтгүй байлаа. Дахин нэр дэвшүүлбэл МАН -аас Хүрэлсүх, Д. Цогтбаатар, АН-аас Амаржаргал нарыг дэвшүүлбэл сонирхолтой байна. санал болгож байна

0  |  0
уншигч(103.9.90.195) 2017 оны 06 сарын 28

дургүйцлээ илэрхийлж болно оо. Энэ ч арай дэндэж байна. Чи бид 2 -той адилхан л ээж, аавын хүү, хүний хань, хүүхдийн аав шүү дээ. Энэ хүнийг үхлээ гэхэд чиний амьдрал дээшлэхгүй шүү дээ. Аливаа зүйлийг хэлж,ярих, бичхдээ эхлээд өөртэйгээ харьцуул. Хэнч байсан хүнийг игнэж муухайгаар битгий хэлж бай дүү минь

0  |  0
Zochin(188.143.112.176) 2017 оны 06 сарын 27

Uhej bsan UMHII HYATADIIN SHEES HIJAA DOOSHOO HARSAN NUDET UMHII UNERTUULSEN M.ENHBOLD HORVOOGOOS TONILOH HEREGTEI.CHINII DOLOON UDAM UHLIIN MUUGAAR UHEJ DUUSNA.MONGOLIIN ARD TUMNII HARAALIIG HEDDN UEEEREE EDLEH BOLNOO.CHI UHLIIN MUUGAAR UHEH BOLNOO.

0  |  0
guchin nas(66.181.176.100) 2017 оны 06 сарын 27

BATTULGA GANBAATRIIN ARD UDAALJ BAISAN SONGUULIIN BARIMTIIG ASHIGLAJ BATTULGA LUIVAR HIILEE BATTULGAD SANALAA OGOHGUI

0  |  0
oluulaa(66.181.176.100) 2017 оны 06 сарын 27

TER SONGUULIIN SANALIIN HUUDSIIG HAVTASTAI OGDOG N NEG L NO BAIGAA GEJ BODOGDOOD BAINA HAVTASAAR N SOHROOR SANAL OGOHIIG TAGNAJ BUDLIANTUULAH MAYGAAR SANAL AVSAN HARDLAGA NADAD BN

0  |  0
Ganas(66.181.178.165) 2017 оны 06 сарын 27

Ganbaatarig demjsen ym bish enhbayarin hutulburiig demjij enhbararig gargaj ireh gesen tulubluguu shuudee ugaasaa negdugeer angiin huu ch bodchih too odoo dutaad bui 600000hunii sanalig abch chadahgui ym chini hen ni ch 50 1iig abch chadahgui ni denduu unen 7sarin 9bol het oroitson udur hii demii hairan 7 terbumig uren taran hiih gej baina

0  |  0
Mongol(182.160.35.172) 2017 оны 06 сарын 27

Irts burdehgui dahin songuuli zarlah hemjeenii uls turiig N Enhbayar hiichlee de dahin songuuli 7 sariin 1 nees hoish bolno Enhbayariin yaltai geh hugatsaa 3 honogiin daraa duusna mongol ulsiin daraagiin erunhiilugch Nambariin Enhbayar uls tur chine ene shu de Enkoldo ter hussen erunhii saidiig ni uguhgui yav da geed l uilj suugaa bizee huurhii

0  |  0
Mongol(182.160.35.172) 2017 оны 06 сарын 27

Nambar Enhbayariig horiogui bol ontsgoi garah baij de huurhii muu enkoldo yajch chadahgui onkoldo boloh baij Enhbayarch huchtei lider yum bna da

0  |  0
Пааваа(122.201.24.180) 2017 оны 06 сарын 27

Мие бол биднийг унтаж байхад тонож гаршсан хун байна.

0  |  0
Luivarduullaadaa(202.21.124.130) 2017 оны 06 сарын 27

Hvmvvsiin irtsiin toonoos sanaliin too 36000 ilvv bh ym haanaas garaad irsen huuramch sanal ym be? I”m luivar bolj bnshd Ganbaatar garahgvi bol sanal dahiad ogohgvi

0  |  0
eh oron(202.21.108.192) 2017 оны 06 сарын 27

ganbaatar uneheer sain baina. darhanchuud muu baina, ganbaatariigaa ,battulgiig bayanhongoriinhon yaj demjij baigaa shig demjsen bol mi bol yu ch ugui boloh bailaa. hentiichuud setgel zurhee dagaj songuuli ogloo. busad gambaag gargasan aimguud uneheer sain bainaa.

0  |  0
Г.Манх-Эрдэнэ(49.0.216.64) 2017 оны 06 сарын 27

Яг шудрагаар өрсөлдсөн бол Ганбаатар хоёулангий нь далаар нь тавих байсан шүү. Сошель ертөнцөд М.Энхболдыг нийт дэмжигчдийн 90% илүү нь хүмүүс үзэн ядаж байсан.

0  |  0
зочин(202.9.42.252) 2017 оны 06 сарын 27

энэ хүн шудрага ариун явдалтан бишээ, 50сая вон авчаад аваагүй гүтэглэг гээд зогсож байх бид ч тэнэг мулгуу юмдаа хөөрхий

0  |  0
1976(103.229.123.8) 2017 оны 06 сарын 27

ganbaatar baisandaa ch goln bish baihldaa ulstoriin tsewer 3 dagch huchin uguilegdej baina tiim huchniig ard tumen husen huleej baina gedegn haragdaad baigaa bus uu baasanhuug gargaj irsen n bas lai bolgoj bgaa bhgyi hehe man an 2t signal ogson tohiol ongotoor bolloodoo ard tumnee en tergyynd tawisugai gj ard tumen ta 2 namd haanaasn ch harsan oilgohoor helj ogloodoo

0  |  0
Ganaa(202.70.46.219) 2017 оны 06 сарын 27

Genet 1000 garui sanalaar tasarhai baisan Ganbaatar yagaad yalagdah bolow Enhboldod bish namaa bodood baih yumaa hairan7,2terbum be

0  |  0
Mgl khun(202.9.40.142) 2017 оны 06 сарын 27

Ganbaatariig demjinee, say yagad 10000 sanal genet alga bolchihowoo? ter l sonin bna? noo orchihshig bolloo do, Odoo ard tumen MAHAH bvleglelees zalhaj bna, uls oron uruudan doroitoj bgaa n vnenshde, xvn neg l amidrana vr chin vldeh Mongol ulsaa bosgoh tsag irsen bna.

0  |  0
зочин(202.21.106.164) 2017 оны 06 сарын 27

Тиймээ яг үнэндээ Ганбаатар Энхболдоос илүү гэдэг нь харагдаж байна. Энхболдыг ихэнхдээ МАН-ын хуучин дэмжигчид нь намаа гэж л саналаа өгч байгаа шүү дээ

0  |  0
Эрдэнэбаяр(202.70.46.213) 2017 оны 06 сарын 27

Тиймээ үнэхээр хүчтэй өрсөлдөгч гагцхүү ард түмний төлөө тэмцэж чадах хүн нь Ганбаатар яахын аргагүй үнэн тэрээр мэтгэлцээнд илүүрхсэн шигээ ард түмний дунд илүү гэдгнэ нөгөө 2 өрсөлдөгчдөө харууллаа сонгууль ганц биш энэ удаа луйвардууллаа уул нь энхболдын оронд Баттулгатай өрсөлдсөн бол гарцаагүй илүүрхэж түрүүлэх бсан. Ганбаадаа цаашдын олон олон сонгуулд нь амжилт хүсэе ээ хойтон жилийннаадам хол бна гэдэг шиг дараагийн сонгуулд ялалт чиний гарт бгаа

0  |  0
ah nam(66.181.176.100) 2017 оны 06 сарын 27

ardiin nam tuuhee tuuhee gutaaj baina

0  |  0
Ялалт(66.181.180.32) 2017 оны 06 сарын 27

Ганбаатарыг vнэхээр дэмжсэн ард тvмэн сонголтоо баталгаажуулаад одоо Баттулгад саналаа егчих тэгээд л МАН будаа мен Баттулга гарвал Ганбаагаа тамгын газрын даргаараа сонго ингээд л болоо !!!

0  |  0
зочин(103.57.92.39) 2017 оны 06 сарын 27

Санаснаас Ганбаатар маш хүчтэй дэмжлэгтэй байлаа. 2020 оны УИХ-ын сонгуульд МАХН овоо хэдэн суудал залгаах бололтой.

0  |  0
zochin(66.181.176.100) 2017 оны 06 сарын 27

SONGUULIIN HYANALTIIN TOOLLOGGIIG LUIVARDAJ GANBAATRIIG UDAALUULSAN LUIVARCHID SONGUULIIN BAIRNAAS GARSAN HUMUUSIIG HENTEI UULZAJ BUIG HYANADAG MATEMATIK ARGACHLALIIG NEVTRUULJ SONGUUL YAVUUL

0  |  0
Бат(202.9.42.136) 2017 оны 06 сарын 27

Одоо байгуулага бүр жирийн ажилчин хүнээ дээд боловсорол шаардаж байгаа өнөө үед боловсоролгүй Баттулгыг сонгож олон улсын хэмжээнд оногоонд орохоо болимоороо

0  |  0
Дорнод(103.10.23.4) 2017 оны 06 сарын 27

МАХН аргагүй хүчтэй

0  |  0
сонгогч(202.179.24.51) 2017 оны 06 сарын 27

Энэ сонгууль хүнд биш намд дүн тавилаа.МАХН ын гишүүд дэмжигчид лав зүгээр хараад өнгрөхгүй байх даа

0  |  0
mglhuu(88.179.32.52) 2017 оны 06 сарын 27

ganbaatar ard tumnii bosoo huu mon gedegee batallaa,heden ch sanaliig ni ene muusain novshnuud luivardaa boldoo

0  |  0
mglhuu(88.179.32.52) 2017 оны 06 сарын 27

chono boroonoor badarchin duiveeneer gedeg, enhbold shonoor ,alslagdsan gazriin medee damjuulah sul taliig ashiglalaa

0  |  0
иргэн(202.179.24.51) 2017 оны 06 сарын 27

АРД ТҮМЭН МАН д итгэх итгэл ямар байгааг бараг харууллаа

0  |  0
эрка(202.179.24.51) 2017 оны 06 сарын 27

МАН арван гурван мэхээ хийж байж Ганбаатарыг ялсан боллоо доо.Ямар онигоотой ч юм болвоо

0  |  0
Zuzu (79.237.145.123) 2017 оны 06 сарын 27

Enhbold bol novsh hnaas luivar hj sanal hulgailsan novsh be

0  |  0
Irgen (202.9.43.113) 2017 оны 06 сарын 27

Manang songoson hymyys bol odoo turd ajillaj bga hymyys yahav ter muu uruvdultei hymyysiig bygdiig ni tsergyyd komandlaj bga yum shig Manang songooroi geed l uguulsen bga tegeegyi yag uursdiinhuuruu ugsun Ganbaa maani hezeenii hol davuu yalagch bsan yum

0  |  0
Зочин(202.9.41.11) 2017 оны 06 сарын 27

Амаржаргал нэр дэвшсэн бол тасархай гарах байсан юм. гэж бодож байна

0  |  0
Зочин(202.179.31.45) 2017 оны 06 сарын 27

ЙГанбаатар хүчтэй байлаа

0  |  0
sss(202.70.46.229) 2017 оны 06 сарын 27

Odoo Nyamdorj, Amarjargal, Enhbayar 3-g orsolduuleyee.

0  |  0
urtnasan(119.81.230.157) 2017 оны 06 сарын 27

malin setgexuitei ix medegch naraa.ganbaatarig demjeechee.ene luivarchdaa deesh n tatax geed mangartaad baixiimaa

0  |  0
Ме(66.181.188.107) 2017 оны 06 сарын 27

Сайхан ярьдаг Эбигээсээ арай гэж салах гэж байж, дахиад нэг амны фигур цаашаа. Ганбаатар юу ч хийж чадахгүй. Хатуу үнэн бол тэр

0  |  0
Zochin(202.179.26.1) 2017 оны 06 сарын 27

Bayar hurgie. S. Ganbataraa. Chi Enhboldiig barag yalsan shuu dee. Tsuuhun sanal dutsand haramsaj bna. Tanai namd ch bayar hurgie. Chi Man-iig chichruulsen. Har niar bishee. Zugeer l chinii ner hund ard olni tuluu temtsegch chanar chini iim amjilt uzuulj baigaa shuu!!!

0  |  0
kkk(213.127.81.138) 2017 оны 06 сарын 27

Ashgui dee hudalch, saihan yaridag nuhur garsangui .

0  |  0
сонгогч(202.179.31.61) 2017 оны 06 сарын 27

Ард түмэн үнэндээ МАН, АН хоёр тэдгээрийн бузар булхай дүүрэн хэдэн дарга нараас залхаад байна шүү дээ. Тэр хоёр луйварчин нь биш бол нохой байсан ч дэмжихээр байна даа үнэндээ. солонгосын 50,0 саяын дуулиан гараагаагүй бол лав 2-т бичигдэхээр байсан шүү

0  |  0
олон түмэн.(150.129.140.84) 2017 оны 06 сарын 27

Олон юм нуршаад тааж ядаад байх хэрэг алга. Ард түмэн шудрага ёсыг хүсчээ гээд биччих. Сэтгүүлч юм уу юү юмбэ? Нийгэмд болж буй зүйлийг олж харахгүй харалган боловсролгүй байж битгий шал шал гээд шүлсээ үсэргээд мэдэмхийрээд бай.

0  |  0
АРД ОЛОН(150.129.140.84) 2017 оны 06 сарын 27

ГАНБАТАРААР УДИРДУУЛМААР БАЙНА.ТЭРЭНД ИТГЭЖ БАЙНА. ДЭМЖИЖ БАЙНА6 БАС ИЙМ БАЙДАЛ ҮҮССЭНД ХАРАМСАЖ ЭГДҮҮЦЭЖ БАЙНА

0  |  0
zocin(49.0.218.235) 2017 оны 06 сарын 27

ganbaatar mongoliin ard tymnii eronxiilogcn udirdagcn

0  |  0
Top