Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн МУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу хүчингүй болж, дахин санал хураалтыг энэ сарын 07-ны өдөр явуулахаар Сонгуулийн Ерөнхий хорооноос тов зарласан. Гэвч өнгөрсөн сонгуулийн саналыг гараар тоолох, хяналтын тооллого хийх ажил багагүй маргаан дагуулж байгаа гэнэ. Санал хураалтын орой МАХН-аас “МАН-ынхан саналыг луйвардсан. Манай нэр дэвшигч 10 гаруй мянган саналаар илүү явсан хэрнээ гэнэт ялагдсан. Баян-Өлгий аймагт сонгууль будлиантуулсан” хэмээн мэдэгдэл хийж, Сонгуулийн Ерөнхий хорооны үүд хаалгыг эвдэх шахан дайрцгаасан.
Энэхүү мэдэгдлийн дагуу МАН, АН-аас Сонгуулийн Ерөнхий хороонд хүсэлт гаргаж, Баян-Өлгий аймгийн иргэдийн саналын хуудсыг дахин тоолж, хяналтын тооллого хийхээр болжээ. Гэвч МАХН-ынхан энэхүү хяналтын тооллогод оролцохоос татгалзсан байна. МАХН-ын хувьд Баян-Өлгийчүүдийн саналыг хүлээн зөвшөөрсөн бололтой. Гэхдээ Монгол Улсын баруун хязгаарт орших Баян-Өлгий аймгийн хувьд нэг цагийн зөрүүтэй, санал хураалт Улаанбаатарын цагтай харьцуулахад нэг цагийн дараа эхэлж, нэг цагийн дараа дуусдаг. Сонгогчдын ирц болон санал хураалтын дүн ч үүнийг даган нэг цагаар хоцорч ирсэн. Гэтэл үүнийг мэдсээр байж Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Д.Содномцэрэн олон нийтэд мэдээлээгүй, хий хоосон хардлага үүсгэсэн гэж бухимдах хүмүүс ч цөөнгүй байна.

Сэтгэгдэл ( 15 )
Man inhan ch hunshuugiin bodoj baigaa shig tiim zabaan ym ch arai hiihgui ee
Uuruu hulgai luibar zalilan hiideg humuus chini humuusiig uurteigee adilhan gej bodood yaridag ym baina har muu sanaatai uchraas aimaar muuhai hudlaa yaridiin baina tiimm humuusees zai barij yabah ni zuitei tul songoltoo mash zub hiih ym bainaa
NEG HUNII ZASGIIG HAR UHAANAAR BODHOD HUVIA HICHEEGCHIIN ZASAG
Худлаа дарцаг царайлаад яваад байхын хяналтын тооллогод оролцоод үнэн бол хэлэх үг үгүй болно гээд санаархаад яваад байгаан муу ганбааш
Аль ээ эрт янзалж засаад цэв цэвэрхэн юман дээр очиж сайхан хууртаад яахын. МАН бол бузар хулгайч нараарУИХ ыг дүүрэгсэн нам
Enkhbayr guai bol mundag eh orondoo todirhoi hemjeenii hiisen ajiltai hyn tsaashdaa ch hiij chadah noen nuruutai hyn Ganbaa zuv hynee tyshsen gej boddog bas Baasanhyy gishyyn ta nar mini evtei bj namaa ulam sain zalj avch yavah mundag shudarga uls turchid ta naraar baharhdag hymyys l songoson bga shyde ta bygd mini itgeliig ni aldahfyi zuv temtseerei amjilt hysie
Авч ч болохгүй, хаяж ч болохгүй орон гаран юм уу. Сонгогчдоор тохуурхаад.
Одоо Ганбаатар чи одоо дуугуй л явж үз. Чамайг ямар хүн гэдгийг мэдсээн
СЕХ-ны Содномцэрэнг зайлуулж МАХН-аас даргаар нь тавих хэрэгтэй шдэ.Үнэхээр Баян-Өлгийн дүн. 1 цагийн дараа л ирнэ шдэ.Гэхдээ МАХН ард түмнийг турхирчихаад хяналтын тооллогот оролцохгүй байгаа нь бууж өгснийх.Үнэнийг нүдээрээ харахыг хүсэхгүй ард түмнийг төөргөдүүлж хагаран бутаргах зорилготой байна
Ганбаатар аа чи өөриин толгойгоороо л яв наад Энхбаяр ямар ч хор хииж чадах хүншүү дээ
ENKHBAYARTANGUUD KHUDLAA SURJIGNEJI BAYNA , TIIM SAYN YUM BOL TOOLLOGOO KHIIGEECH