ОХУ-ын цэргийн прокуророор Валерий Петров томилогдлоо

2017 оны 06 сарын 30
ОХУ-ын Холбооны зөвлөл энэ сарын 28 -ны өдөр ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч бөгөөд Цэргийн прокуророор Буриад улсын прокурор, Төрийн хууль цаазын 2 зэргийн зөвлөх Валерий Георгиевич Петровыг томиллоо. Энэ албан тушаалд ажиллаж байсан  Сергей Фридинский энэ оны 4 сард өндөр насны тэтгэвэр гарсан байна.
Валерий Георгиевич Петров  1957 онд  Эрхүү мужид   төрсөн.1979 онд Эрхүүгийн улсын их сургуулийн хуулийн факультутыг төгссөн ба 1983 оноос Буриад Улсын прокурорын байгууллагад ажиллаж эхэлжээ.

Тэрээр ОХУ-ын прокурорын байгууллагад 34 жил ажилласнаас 27 жил нь Буриад улсын  прокурорын орлогч, Ерөнхий прокуророор ажиллаж байсан.

 Хууль  сахиулах хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны  эрхийг хангах ажилд зүтгэсэн  олон жилийн гавьяаг нь үнэлж Эх орны гавьяаны II зэргийн одон, ОХУ-ын прокурорын гавьяат ажилтан цолоор шагнагдаж байсан байна.

Валерий Георгиевич Петров  нь  Буриад Улсын  прокуророор ажиллаж байхдаа хууль бусаар ой мод  огтлох,  загас  агнах зохион байгууллалттай гэмт бүлэглэлүүдтэй амжилттай тэмцэж чадсан юм.

ОХУ-ын цэргийн прокуророор томилогдсон дариуд  "РГ" сонины /Оросын сонин/ сурвалжлагч шинэ албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан цаашид хийх ажлын талаар ярилцлага авчээ. Тэрээр өгсөн ярилцлагандаа: " одоо ямар нэгэн ярилцлага өгөх цаг бишээ. Гэхдээ "РГ" улс орны хэмжээнд хууль сахиулах ажиллагааны хүнд хэцүү цаг үед  Буриад улсын прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд идэвхитэй хүргэж байсан, бидний   удаан хугацааны  найрсаг харилцааг бодож "No Comment".гэж хэлж чадахгүй. Би  энэ албан тушаалыг хүлээж авсанаар ОХУ -ын цэргийн прокуророос явуулж байсан үйл ажиллагааг үргэлжлүүлэх, цаашид улс орны зэвсэгт хүчинд хууль дэг журмыг тогтоох үүргийг хүлээж авч байна гэж үзэж байна. Улс орны аюулгүй байдал, Зэвсэгт хүчний бэлэн байдал,цэргийн албан хаагчдын эрх чөлөөг хангах ажилд  прокурорын хяналтыг идэвхжүүлэх шаардлагатай." гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.24.184) 2017 оны 06 сарын 30

Uhsen baasnii chin mongol be buriad gej shal uur undesten. Yum l bol mongol gej shaahaa boli.

0  |  0
Чингис(122.201.17.108) 2017 оны 06 сарын 30

Ингээд л Оросын цэргийн том албан тушаалууд дээр Монгол хүн очиж байгаа юм даа Шойгуг хар Одоо энэ буриад хүү мундагаа Чингисийн удам

0  |  0
Top