Өнөөдөр төрсөн нам “Зон олны” гэсэн тодотголтой

2017 оны 06 сарын 30

“Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Одбаяр нарын  хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр  хянан хэлэлцжээ.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн аж. Тиймээс “Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх үзжээ.

“Зон олны нам” нь улсын бүртгэлтэй 27 дахь нам болж байгаа гэнэ. Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болох юм байна.. Шинээр бүртгүүлсэн намд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллахыг Улсын Дээд шүүхээс даалгасан байна

                                                                                       Ц. Галаа

                                                                                www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
far(202.70.40.122) 2018 оны 02 сарын 10

Ene mundag zaluuchuud negdej nam baiguulsan bna lee

0  |  0
jonhuu(122.201.24.146) 2017 оны 07 сарын 01

NEG TOIROG GESEN NERTEI NAM BAIGUULMAAR YMDAA

0  |  0
Top