АН ипотекийн зээл болон ард түмний өрийг тэглэнэ гэв үү

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 03

Ардчилсан намын зүгээс нэр дэвшигчдээ  буюу Х.Баттулгад  хариуцлага хүлээлгэж, үүрэг өгсөн байна. Тодруулбал   Монгол улсын хэмжээнд  277192 иргэн 5 их наяд 845 тэрбум төгрөгийн зээлтэй үүнийг байгалийн баялгаас буюу Эрдэнэс Таван толгойн ноогдол ашгаас төлж барагдуулах тухай албан бичгийн 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр Х.Баттулгад хүргүүлжээ. 

Тус хүсэлтэд “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт 943668 иргэн /давхардсан тоогоор/ таван их наяд 845 тэрбум төгрөгийн зээлтэй. Үүнээс 277192 төрийн албан хаагчид нэг их наяд 776 тэрбум төгрөгийн цалингийн, 228839 ахмадууд 642,6 тэрбум төгрөгийн тэтгэврийн, 502 оюутан 130,2 тэрбум төгрөгийн оюутны сургалтын, 285595 малчид 283,6 тэрбум төгрөгийн малчнй зээлийн өртэй байна. Эдгээр зээлийн барьцаанд Монгол Улсад тоологдсон 60 сая гаруй толгой мал болон орон сууц, хашаа байшин, эд хогшил, унаа тэрэг бүхэлдээ банкны барьцаанд барьцаалагдаж, эдийн засгийн хувьд эзэд нь захиран зарцуулах эрхгүй, барьцаалагчийн хараат болсныг бодит тоо аримт нотолж байна. Иймд та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах тохиолдолд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дор дурдсан арг хэмжээг шуурхай, тууштай авч хэрэгжүүлэхийг АН-ын зүгээс таньд санал болгон даалгаж байна” гэжээ. Үүнд,

-Тэтгэвэр цалин, оюутны сургалтын төлбөрийн болон малчны зээлтэй нийт иргэдийнхээ одоо байгаа зээлийн өрийн үлдэгдлийг байгалийн баялгаас /зөвхөн Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн хувьцааны хоёр жилийн ногдол ашгаас төлөхөд хүрэлцэх тооцоо бий/ иргэдэд хүртээх өгөөж болон иргэдэд эзэмшүүлэх хувьцааны ногдол ашгаар төлүүлэх,

-Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалалтад байна” гэж заасныг иргэн бүрт өгөөжтэй хэлбэрээр хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий орд газруудын үр өгөөжөөс иргэдэд шууд хүртээх буюу уул уурхайн салбарын томоохон компаниудын төрийн мэдлийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулж, хувьцаа хэлбэрээр иргэдэд эзэмшүүлж, ногдол ашиг хуваарилж, орлогын тогтвортой эх үүсвэртэй болгох” гэж дурджээ.


Уг албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

Б.Алтжин

Top