Гадаадад суугаа иргэдийн санал хураалт маргааш болно

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 03

 Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит анхан шатны санал хураалтын нийт санал өгсөн 1357788 сонгогчдоос Ардчилсан Намаас нэр дэвшигч Х.Баттулга 517478 санал буюу 38.11 хувь, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411748 санал буюу 30.32 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409899 санал буюу 30.19 хувийн санал авч хэн нь ч олонхи болоогүй.

 Иймд энэ сарын 7-ны өдөр дахин санал хураалтыг явуулна. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс асанал авах хоёр дахь санал хураалтыг энэ сарын 04-ний өдөр буюу маргааш явуулах юм. Эхний санал хураалтаар гадаадад суугаа 7000 гаруй иргэн санал хураалтад оролцжээ.

 Т.Түвшин

ZINDAA.MN

 

Top