Хаврын чуулган пүрэв гаригт хаалтаа хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 03

 Түр завсарласан УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн долоо хоногт үргэлжлүүлэн хуралдсан. Хаврын чуулганы хуралдааныг энэ пүрэв гаригт хаана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлж байна. УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлах юм.

Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын өргөн мэдүүлсэн Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж дууссанаар хаврын ээлжит чуулганы хаалтыг хийхээр төлөвлөжээ.

 Т.Түвшин

 

Top