Математикийн ЭЕШ-тай холбоотой ташаа мэдээлэл цацагджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 03

 Математикийн хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн сурагчдын олонх нь тааруу дүн авсан талаар цахим орчин мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэл ташаа болохыг Боловсролын үнэлгээний төв онцолж байна.

БҮТ-ийн мэргэжилтний тайлбараар “Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр энэ жилийн шалгалтын ерөнхий хувь хэмжээ, байр эзлүүлсэн дүн мэдээлэл албан бус, худал мэдээлэл болохыг анхааруулж байна. Манай төвөөс энэ талаар ямар нэг мэдээлэл гаргаагүй" гэжээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн долоодугаар сарын 1-нд гарч, их дээд сургуулийн элсэлт, бүртгэлийн ажил эхлэсэн байна.

Т.Түвшин

 

Top