Засгийн газар шуурхай хуралдаан зарлав

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 04

 Засгийн газрын хуралдаан лхагва гариг бүр хуралддаг уламжлалтай. Гэвч маргааш хуралдах ёстой байсан ч урагшлуулж өнөөдөр Засгийн газар хуралдаж байна.

Өнөөдрийн хуралдаанаар, Журам шинэчлэн батлах тухай, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагийн санаачлан боловсруулсан Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийн санаачлан боловсруулсан Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Мөн Шийтгэлийн хуудасны маягт батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Засгийн газрын хуралдааныг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор яаравчлан хуралдуулсан гэх мэдээлэл байна.

 Т.Түвшин 

 

Top