Хаврын чуулган маргааш завсарлана

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 05

 УИХ-ын хаврын чуулганыг маргааш завсарлуулахаар болжээ. Жил бүрийн хаврын чуулганыг дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-ний хооронд хуралдуулах журамтай. Гэвч чуулганы хуралдааныг наадмын өмнөх өдөр хүртэл хуралдуулж ирсэн. Харин энэ жил чуулганы хуралдааныг маргааш завсарлуулах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хоёр хоногийн дараа болно. Иймд хаврын чуулган завсарласан тул шинэ ерөнхийлөгчийг ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, тангараг өргүүлэхээр  болж байна.  

Т.Түвшин 

 

Top