Монголын үндэсний бөхийн холбооны шинэ удирдлага Бөхийн өргөөний арын талбайд өчигдөр тайван цуглаан зохион байгуулсан. Учир нь Улсын дээд шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоолын дагуу МҮБХ-ны ээлжит бус Их эеийг 15 жилийн дараа буюу 2017.05.28-ны өдөр хуралдуулж үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүнээр Л.Чинбатыг сонгосон юм.
Гэтэл МҮБХ-ны тэргүүнээр ажиллаж байсан Р.Нямдорж Улсын Дээд Шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхээс татгалзаж ажлаа хүлээлгэж өгөхгүй, тамга тэмдэгээ авч зугтаж байгаа тул мэдэгдэл шаардлагыг хүргүүлсэн ч хүлээн авааагүй аж.
Иймд МҮБХ улсын баяр наадмаар ерөнхийлөгчгүй угтаж байна. Үндэсний их баяр наадмаар үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулагч нь МҮБХ юм.
Т.Түвшин
