Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт дуусч, санал тоолох явц үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 50.8 хувь, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 40.6 хувь, цагаан сонголт 8.6 хувьтай байна. Одоогийн байдлаар нийт 92 мянга гаруй сонгогч цагаан сонголтыг өгсөн байна.
Сонгуулийн ирц улс орон даяар 56 хувьтай гарсан гэх урьдчилсан мэдээлэл байна. Сонгуулийн ирц, дүнгийн мэдээ эцэслэн гараагүй байгаа юм.
Сонгуулийн санал өгөх 1984 хэсгийн хорооноос 1423 хэсгийн хорооны санал ирээд байна.
Т.Амараа
ZINDAA.MN
