Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн ирц болон дүнгийн талаар урьдчилсан мэдээлэл өглөө. Ч.Содномцэрэн “Нийт улс орон даяар сонгуулийн сонгогчдын ирц 60.41 хувьтай гарлаа. Аймгуудын ирц 58.35 хувьтай гарсан бол нийслэлийн есөн дүүргийн дундаж ирц 62.85 хувьтай байна. Гадаадад суугаа иргэдийн сонгуулийн санал хураалтын тооллого явагдаж байна. Өглөө зарим орнуудаас сонгуулийн санал өгсөн хуудас ирнэ. Маргааш эцсийн байдлаар дүн гарна. Аймаг, дүүргүүдэд сонгуулийн ирц 50 хувь хүрсэн учраас санал нэмэлт санал хураалт явуулна гэсэн ойлголт байхгүй” гэсэн юм.
Сонгуулийн дүнгээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 50,8 хувь, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 40.6 хувь, цагаан сонголтыг 8.6 хувь өгчээ. Одоогоор 175 хэсгийн хорооны дүн ирээгүй байгаа юм. АН-аас сонгуулийн дүнтэй холбоотойгоор мэдээлэл хийж байна.
Т.Амараа
ZINDAA.MN
