Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт явагдаж, одоогийн байдлаар МАН-ын нэр дэвшигч М.Энхболд 496.765 буюу 41.2 хувийн санал, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 610.451 буюу нийт сонгогчдын 50.6 хувийн санал аваад байна.
Сонгуулийн санал авах 1984 хэсэг улсын хэмжээнд ажилласнаас одоогоор 1982 хэсэг нь Сонгуулийн ерөнхий хороонд дүнгээ ирүүлжээ. Дүн ирээгүй санал авах хоёр хэсэг болох Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн хэсгийн хороо болон гадаад байгаа иргэдийн сонгуулийн дүн ирээгүй байна. "Гадаадад байгаа иргэдийн санал өнөө өглөө 06, 10 цагийн онгоцоор ирнэ" гэж СЕХ-ноос мэдээлсэн. Энэ гурван дүнг нэгтгэснээр сонгуулийн эцсийн дүн албан ёсоор мэдээлэх юм.
Б.Алтжин
