БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа

2017 оны 07 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргын бие төлөөлөгч, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг /2017.07.10/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын дарга Си Зиньпинээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэсэн захидлыг гардуулан өгсөн юм.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны сэдвүүдээр ярилцлаа.

Уулзалтад  Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Хятадын талаас тус улсаас Монгол Улсад сугаа ЭСЯ-ны зөвлөх Ян Чиндун нарын зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top