Б.Баярсайханыг ТНБД-ын албан тушаалаас нь чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 19

 Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг  чөлөөлсөн байна. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд дурьдаснаарСалбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөв” гэжээ.

Харин Б.Баярсайхан өөрийг нь ажлаас чөлөөлсөн асуудалд тайлбар өгчээ. Тэрээр “Боловсролын яамны хийж байгаа ажил бүхний үр дүн хүүхдүүдэд л очих ёстой. Гэтэл үүний төлөө тэмцсэн намайг ийнхүү ажлаас чөлөөлж байх шиг байна. Төрийн ямар нэгэн тендер, худалдан авах ажиллагааг шударга, томилгоог чадварлаг болгох гэсэн зорилгын маань төлөө ийнхүү ажлаас чөлөөлж байна.  Миний хувьд хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй учир нүүр бардам байна” гэжээ.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.179.31.115) 2025 оны 03 сарын 13

Жинхэнэ чөлөөлөх ёстой хүмүүс зөндөө байхад чөлөөлөхгүй байж иймэрхүү өрөвдөлтэй юм хийгээд байгаа нь нам гэгч бузар юмны л нүүр царай шүү дээ. Ер нь намын бузраас салах цаг болчихоод байхад Монголчууд минь сэрдэггүй ээ. Хөөрхий гэж, нойрмоглон үхширэн унтсан хэвээр л байх юм ! ! !

1  |  0
Иргэн (202.179.31.115) 2025 оны 03 сарын 13

Жинхэнэ чөлөөлөх ёстой хүмүүс зөндөө байхад чөлөөлөхгүй байж иймэрхүү өрөвдөлтэй юм хийгээд байгаа нь нам гэгч бузар юмны л нүүр царай шүү дээ. Ер нь намын бузраас салбх цаг болчихоод байхад Монголчууд минь сэрдэггүй ээ. Хөөрхий гэж, нойрмоглон үхширэн унтсан хэвээр л байх юм ! ! !

1  |  0
шудэнз(103.229.121.244) 2025 оны 03 сарын 13

дуу нь дахиад шудэнз асаах байхоо !

1  |  0
mngl(202.9.40.68) 2025 оны 03 сарын 13

Amaraa xvvxe 20 ond MAXH tuluu shvdenz zyrana shvv.zaxialga

1  |  0
Top