О.Баасанхүү Ерөнхийлөгчид хандав

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 20

 УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амийг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаж Б.Содномдаржаа нар шүүхээс олон жилийн хорих ял сонссон. Энэ хэргийг хилсээр шүүн Орхон аймгийн иргэнийг хохироож байна гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү үзэж буй ажээ. Иймд

О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгад ханджээ. Тэрбээр энэ хэргийг нааштайгаар, үнэн зөв шийдвэрлэхэд анхаарал тавьж ажиллахыг Ерөнхийлөгчөөс хүссэн байна.

Б.Содномдаржаагийн гэр бүлийнхэн О.Баасанхүү гишүүд хандсаныг ерөнхийлөгчид тэрбээр уламжилжээ. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг анхан болон дунд шатны шүүхээс С.Зоригийг санаатайгаар, бүлэглэн хөнөөсөн гэж үзсэн юм. Гурав дахь шатны шүүх хурал хэд хэдэн удаа хойшлоод байгаа билээ. 

Т.Түвшин 


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oogii(202.9.42.174) 2025 оны 03 сарын 13

ernhiilegz min sain umaa surz hodlohgvi bol onigoond orobdoo. hajuudah tuslahuudaa bolobsroltoi zadaltai sain zaluusaar ajilaa ehlehgvi bol ene z.enhbold z dee./

1  |  0
Цэндсүрэн (122.43.172.167) 2025 оны 03 сарын 13

Байгаль хамгаалагч хүү байна Тос тосон бумба

1  |  0
Mongol hyy(182.160.5.55) 2025 оны 03 сарын 13

Enenees l yamar hyn be gedeg ni medegdej ehelne dee

1  |  0
Чимээ(112.72.11.110) 2025 оны 03 сарын 13

Маш зөв. Энэ асуудлыг үнэн зөвөөр нь шийдэх нь нэн чухалшүү. Харин өс хонзон атаа хорсол, хий хоосон улс төржилтиын нөлөөгөөр Баяр Энхсайхан нараар оролдохыг би эрс эсэргүүцэж байна.

1  |  0
zochin(103.23.51.4) 2025 оны 03 сарын 13

Zuv Bayr Enhsaihaniig tathan ch zuv shuu tsevrelgee hiih heregtei

1  |  0
SARAN(202.9.42.178) 2025 оны 03 сарын 13

Ene met asuudalaa l dorivtoihon shiidwel taarna. Ter Bayar Enkhsaikhan nariig tataj bas 1 uur shigee bolovsrolgui ork yum tawih gej baihaar

1  |  0
Top