Саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн Ах намд том сургамж өгч, удирдлагуудад нь үхлийн цохилт болж буй билээ. Гэвч МАН-ын дарга М.Энхболд барьц алдсангүй. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, тэр ч байтугай намын даргын албан тушаалаасаа огцрохоо мэдэгдээд байгаа нь түүний улс төрийн соёлын нэгэн үзүүлэлт болж буй юм. М.Энхболдын ялагдлын шалтгааныг өнөөдөр олон талаас нь дүгнэн бичицгээж байна. Тухайлбал, "Эрүүл Монгол" хөдөлгөөнөөс гаргасан М.Энхболдын ялагдлын 6 шалтгааны нэгдүгээрт “ИТГЭЛ ЭВДСЭН ЗАСГИЙН ГАЗАР, ЖИГШИЛ ХҮРГЭМ ТОМИЛГОО-г нь онцлон дурдаж, М.Энхболд өөрийн ээжийн талын хамаатан Ж.Эрдэнбатыг Ерөнхий сайд, мөн ээжийн талын хамаатан Д.Ганбатыг Зам Тээврийн сайд, худ А.Цогцэцэгийгээ /зарим эх сурвалж Н.Энхболдын худ гэдэг. ред./ Эрүүл мэндийн сайд, Уяачдын холбооны генсек П.Сэргэлэнгээ Хөдөө Аж Ахуйн сайд, гэх мэтээр төрлүүд, тойрон хүрээний хүмүүсээс бүрдүүлж энэ засгийн газрыг байгуулсан. Засгийн газраас гадна бүх шатны томилгоонуудыг удирдаж хүү М.Анарыгаа Монголбанкны газрын дарга, хуурай дүү Ц.Сандуйгаа нийслэлийн ИТХ-ын дарга гэх мэтээр нийт томилгооны 80 хувийг удирдаж хийсэн нь олны жигшил зэвүүцлийг хөдөлгөсөн юм. Өмнөх парламентад сөрөг хүчин байсан МАН мэргэжлийн засгийн газар байгуулна хэмээн давхар дээлийг эрс эсэргүүцэж байсныг ард түмэн дэмжсэн. 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж сонгогчдын итгэлийг үүрсэн ч амлалтаасаа ухарсаар ард түмнээ хулхидсаар байгаа юм. Долоон төрлийн татвар нэмэгдүүлж, халамжуудийг зогсоосон давхар дээлтэй, мэргэжлийн бус засгийн газар нь түүнийг сонгуульд ялагдуулсан хамгийн том шалтгаан байлаа” гэсэн нь анхаарал татах ажээ.
Монголын ууган улс төрийн хүчин МАН үүрээ хөндүүлсэн шоргоолж мэт бужигнаж байгааг бид өнөөдөр харж байна. Энэ бужигнааны гол дүрийн нэгэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын тэргүүний үүрэгт ажлаа хойш тавин өрсөлдөж буй дүр зураг намын гишүүдийнх нь төдийгүй олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна. Ж.Эрдэнэбатын МАН-ын дарга болох санаархлын эхний алхам нь Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар тэргүүтэй гишүүд хэвлэлийн бага хурал хийж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан руу дайралт хийснээр эхэлсэн хэмээн ажиглагчид үзэж байгаа. Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн твиттер хуудсанд ийнхүү бичжээ.
Хэрвээ Ж.Эрдэнэбат өөрөө намын сонгуулийн төв штабын дэд дарга, штабын дарга нь М.Энхболд юм бол тэд хоёулаа яг адилхан хариуцлага хүлээх ёстой хүмүүс байж таарна биз дээ? М.Энхболд даргын хувьд хариуцлагаа хүлээнэ гэдгээ хэлчихээд байхад, Ж.Эрдэнэбат намын даргын суудал өөд санаархаж буй нь, энэ хоёр хүний хэн нь хэн бэ гэдэг ялгааг өдөр, шөнө мэт улам тодотгон харуулж байх шиг.
Монголчууд 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-д итгэл хүлээлгэж үнэмлэхүй олонхийн суудал өгсөний дараа Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбат эх орныхоо төлөө яг юу хийж бүтээсэн юм бэ? Долоон төрлийн татварыг шинээр бий болгон иргэдийн нуруун дээрх ачааг улам нэмж байхдаа тэр хүн юу бодож байв? ОУВС-гийн өмнө үүрэг хүлээгээд гайгүй ажиллах нь уу хэмээн итгэн харж байсан олон түмний итгэл рүү жишим ч үгүй ус цацаж байхдаа, тэр Монгол Улсаа бодсон уу? ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа зөрчсөн гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байж, ямар зорилгоор ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг хийв? Ер нь ОУВС манай улстай хийсэн гэрээгээ цуцлах юм бол улс орны эдийн засгийн байдал юу болж хувирах вэ? Тэр яг л живж буй хөлгөөс зугтаж байгаа харх мэт Засгийн газраа орхин зугтахыг хүсэж байна гэж үү?
Түүний хувьд засгийн газрын танхимын гишүүдээ ч олигтойхон томилж, удирдаж чадахгүй байж нам толгойлохыг санаархаж буй нь зүгээр л инээдэмтэй хэрэг юм. Түүний танхимын сайд асан Ж.Батсуурь гэхэд л элсэлтийн ерөнхий шалгалтын тест задраасан асуудлаар хугацаанаасаа өмнө огцорч булайгаа чирсэн. Чухам Ж.Эрдэнэбатын засгийн газрын шийдвэрээр л “Тост, Тосон бумбын тусгай хамгаалалттай газар нутаг”-аас хэсэг газар нутгийг нь таслан хулгайлж Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн компаниар олборлолт хийлгэх замаар говийн баян бүрдийг орвонгоор нь эргүүлэхийг санаархсан. Яагаад гэвэл говийн иргэдийн амь амьдрал, ундны ус, говьд амьдрал байх эсэх нь тэдний хувьд юу ч биш байсан хэрэг. Нутгийн иргэд, хэвлэл мэдээллийнхний тэмцэл энэ асуудлыг таслан зогсоогоогүй бол Монголын маань газар нутгийн нэгээхэн хэсэгт иргэд нь дайнаас зугтаж буй мэт дүрвэж, мал амьтан, ховор амьтан, ургамал устан алга болох аюул ойрхон байсан юм. Энэ асуудлын дуулиан намжиж амжаагүй шахам байхад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэцэгийн тушаалаар ерөнхийлөгчийн сонгуульд ажиллахаар явсан эмч нар осолд орж биеийн байдал нь маш хүнд байгаа тухай сошиал сүлжээнд мэдээлсээр байгаа. Засгийн газрын гишүүдийнх нь үнэн төрхийг зах зухаас нь сөхөхөд л ийм байна. Хэрвээ алдаа бүрийг нь ухаж төнхөн гаргаж ирэх юм бол уртаас урт жагсаалт болох хэмжээнд аль хэдийнэ хүрчээ. Байдал ийм байхад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн ажлаа хаяад намын дарга болохыг санаархах нь зүйд нийцнэ гэж үү? “Та нар улс төрөө хий. Би гүйцэтгэх засаглалын ажлаа л хийе” гэж байснаа тэр хүн өнөөдөр ор тас мартжээ. Яг үнэндээ МАН-ын төв штабын дэд дарга, ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бол МАН-ын дарга М.Энхболдтой хамт хариуцлага хүлээх ёстой хүн юм. Түүнийг Ерөнхий сайдаар томилсон хүн нь М.Энхболд дарга. Иймд энэ хүн “намайг Ж.Эрдэнэбат гэдэг” гэж мянгантаа давтан хэлээд ч, тэрээр намынхандаа болон олон нийтэд “М.Энхболдын хүн” хэвээр харагдана гэдгээ ойлгохгүй байгаа бололтой юмаа даа.
МАН-д ирээдүй гэж байна уу?
Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн бас нэгэн том хүчин зүйл нь 60 тэрбумын асуудал. 60 тэрбумын асуудлыг нэг тийш нь шийдээгүй цагт МАН-ын ирээдүй бүрхэг хэвээр үлдэх нь тодорхой юм. Гэвч тус намд шударга бустай үл эвлэрэх гишүүд байгаа аж. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ твиттертээ
хэмээн мэдэгдсэн. Ердөө хоёр өдрийн өмнө “МАН-д 60 тэрбумаас намаа цэвэрлэе хөдөлгөөн байгуулагдлаа” гэсэн мэдээлэл хэвлэлд гарч, энэ хөдөлгөөнийг УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар санаачилсан тухай мэдээлжээ. МАН-д ирээдүй байгаасай хэмээн хүссэн олон нийтийн хүлээлт биелэхэд ойртож буйг нотолсон сайхан мэдээ энэ байлаа. Үнэхээр намаа цэвэрлэж чадах юм бол МАН-ын ирээдүй бүрхэг биш болно.
Гэвч намын дарга хэн болох вэ гэдгээс маш их зүйл шалтгаалах юм. Намын даргад нэр нь яригдаж буй өөр нэгэн эрхэм бол Шадар сайд У.Хүрэлсүх билээ. Тэрбээр хамгийн зоригтой үгийг хэлж, үйл хэргээрээ ч түүнийгээ баталж чаддаг хүн гэдгээ олонтоо нотлон харуулсан. МАН-ын шинэ үеийн төлөөлөл болсон түүнийг намын дарга болоосой гэсэн хүлээлт олон нийтэд ч, намынханд нь ч бий. Чухам У.Хүрэлсүх л намын дарга болох юм бол намаа сэргээж хатуу гараар зангидаж чадна гэсэн итгэл намын гишүүдэд нь байдаг. Яг үнэндээ ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд ч болох хүний нэг байсан гэдгийг нь үгүйсгэдэггүй юм билээ.
МАН шинэчлэгдэх үү, эс шинэчлэгдэх үү? Энэ асуулт өнөөгийн улс төрийн хамгийн халуун сэдэв болон яригдаж, хэлэлцэгдэж байна. Тус намын эргэн тойронд өрнөж буй олон асуудлын дотроос чухам хэнээр намын даргаа сонгох вэ гэдэг асуулт л хамгийн хурцаар тавигдаж байгаа билээ. МАН-ын гишүүдийнх нь эрүүл саруул сонголт л энэ бүхнийг шийдэх юм.
Ц.Оюунчимэг
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 91 )
ok
hariutslaga huleelgui yadgiin be tanhimaaraa muu ajillasan, ded saiduudaa tsomhotgoochee, toriin danhar buttsee tanaach e, hurgan darga nariin oron toog bagasga tegvel ih zardal hemnene de
Battulgaa Cvhbaatar dvvrgees Yalangyay 11-r horoo geh meted 50000 tugrug ugch sanal avsnaa shudraga bol hvleechiheech. Demjigchid no bvgd medej bgaa. shvvdee.
Namyydiig archon Amerik erliizvvdees saltsgaaya
Мөнгө өгсөний төлөө сонгодогоо больчих биеэ үнэлэгч аятай юмаа мөнгө өгвөл улсаа ч худалдах арьснууд олширсоноос улс орон маань хөгжихгүй байна мэдэж ав харин аж үйлдвэрлэл цэгцтэй бодлого улсын залгамж чанар хэр хадгалж чадах тулхтай нам гэдгийг хар МАН 90 жил болсон гэхдээ удирдлагууд нь нь 90 жил болоогүй тэд зүгээр нэр ашигласан луйварчид хэрвээ тэдний МАН гэсэн тодотголыг нь авчихвал нохой ч тоож шиншлэхгүй амьтад шүү дээ ккк
Дэд сайдуудыг бүгдийг нь цомхотгоочээ тэдний хэрэг улсад байхгүй засгийн газрын тухай хуулинд байхгүй сул тэмээнүүдийг цэгцлэж зардлыг нь өөрсдөөр нь төлүүлж, суутгах хэрэгтэй тэд мөнгө төлсөн авилгалч нар
Бага ястанаас холхон явахыг бод юун албан тушаал
13-р хороололд туслах зам дагуу Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан, ямар ч зориулалтаар барилга барьж болох, өмчлөгдсөн 350м2 газар зарна. 88145555
Oyunerdene mandahbayr nar Amarbaysgalan gegchee gaigui hol dawhina gej hii naidaad l baitsgaaj bgaa bololtoi
ok
oyunerdene zov heljee odoo bol ard tumen songuuli ogch alivaag dugnej tsegnej sursan shu de
oyunerdene zov heljee odoo bol ard tumen songuuli ogch alivaag dugnej tsegnej sursan shu de
МАН 2016 оны сонгуульд гөрөхдөө өчнөөн сайхан амлалтууд ард түмэндээ өгсөн гэтэл амлалтаа биелүүлж ажиллаагүй төрийн данхар бүтцээ хасаж танаагүй, ард түмэн итгэж 65 суудал өгсөн байтал иймэрхүү байдалтай амлалтаа биелүүлж ажиллахгүй ард түмэндээ худлаа ярьж худлаа амлаад байвал 2020 оны сонгуульд мөн л ялагдал хүлээх болно, гэхдээ одоо амлалтаа биелүүлэх 3 жилийн хугацаа бол байна ядаж он гаруут ахмадуудынхаа тэтгэвэрийг амласнаараа 40000-50000 төгрөгөөр нэмээд өгчвөл өөр дөө уг нь ахмадууд 2016 онд нийт массаараа МАН--д санал өгч байсийн
erdenebatiin ZG-aas bolj MAN songuulid yalagdsan yagaad gevel MAN-iin amlaltiig bieluulj ajillaagui iim baihad hariutslaga huleeh yostoi huuhdiin mongiig talon ene ter gej zamhruulsan tetgevert oroh nasiig nemsen 7 torliin tatvar nemsen ard irgediin hadgalamjiin huugees tatvar avsan geed amlaltandaa baihgui zuilsiig bui bolgoson
erdenebatiin ZG-aas bolj MAN songuulid yalagdsan yagaad gevel MAN-iin amlaltiig bieluulj ajillaagui iim baihad hariutslaga huleeh yostoi huuhdiin mongiig talon ene ter gej zamhruulsan tetgevert oroh nasiig nemsen 7 torliin tatvar nemsen ard irgediin hadgalamjiin huugees tatvar avsan geed amlaltandaa baihgui zuilsiig bui bolgoson
Хахаха мөн өгөвөө Эгч дүүсийн хүүхдүүд Төрийн дээр хөөрхөөн гэгч нь суучихаад нэг нь Намын даргаа өгсөн болж нөгөө дүү нь авсан болох ууу? Больж үзээрэй Хятадын цусан төрлүүд минь
Хахаха мөн өгөвөө Эгч дүүсийн хүүхдүүд Төрийн дээр хөөрхөөн гэгч нь суучихаад нэг нь Намын даргаа өгсөн болж нөгөө дүү нь авсан болох ууу? Больж үзээрэй Хятадын цусан төрлүүд минь
Yrunhii saidiin hulsnii bicheech nar alah ni ee
еронхийлэгч оороо хулгайч ккккк ухэр мнгл кккк
Улсын Ерөнхийлөгч гэсэн 1 албан тушаалын төлөө ялах, ялагдах нь жирийн үйл явдал. Хариуцлага тооцно гэж хий сүржигнээд, асуудал болгоод байх хэрэггүй. Одоо Ерөнхийлөгчийн хэрхэн ажиллахыг л харая.
АН Ардчилсан холбоо бол МАФИ - н бүлэглэл гэж маш үнэн байна .Эх орноо түймрээс аварсан юм чинь одоо хар мөртэй МАФИ - н бүлэглэлээс аварцгаая .
Одоо Ж . Эрдэнэбатыг өөрчилвөл МАН ялагдана .Монгол орон сүйрнэ . АН - Ардчилсан холбоо бол улс төрийн нам биш МАФИ- н хүчирхэг бүлэглэл юм .
Цэргийн хүн төр жолоодвол их эрэсдэлтэй.Хүрэлсүхэд богино хугацаанд шуурхай ажил даалгаад үр дүнг мөн богино хугаанд дүгнэх ажил даалгавал сайн гүйцэтгэж магад.Түүнээс биш улсыг удирдан чиглүүлэх урт,богино хугацааны хөтөлвөр гаргаад явна гэж итгэх бэрхээ. Өнөөдрийн байдлийг харж байхад үзэл бодол нь толовшоогүй мэргэжил мэдлэг гэхээсээ илүүтэй албан тушаалын донтонгуудын шунал тачаалыг өдөөж нийгмийг тогтворгүй байлд хүргэх санаа л газар авч байх шиг
Удирдагч хүн гэхэд Хүрэлсүх нэг л биш ээ.Яаж яваад ч юм улт төр бүр МАХН гэж байхад нь шургалан орж улмаар МАНХ -ийн нэрийг өөрчилж МАН гэсэн угуул нэрээ сэргээн гэж сэлэм эргүүлж буруудбал хар толгойгоороо хариуцана гэж сүржин ШОУ хийж байгаад намын нэрийг сльж сонгуульд ороод унагасан. Түүний толой намын үнэд хүрнэ гэж юу байхав. Хэлсэн амандаа унасандаа баахан шаралхаж их хулын танхимыг зодооны талбар арайтайл болгочихолгүй нэг юм өвчтэй авгай хүүхдээ асрах үлгэрээр хариуцлагаас бултаж Австиралд хэдэн жил чимээ амиагүй бүгж байгаад ирэнгүүтээ л бас залуусыг доргиож албан тушаалд санаархаж
ЮУНД НЬ НЭГ ИХ АМЬ НАСАА АЛДАЖ БАЙГАА МЭТ САНДРАЛДДАГ ЮМ. ИДЭЖ УУСАН , ХУЛГАЙЧ НАР Л АЛБАН ТУШААЛТАЙГАА ЗУУРАЛДДАГ ЮМ. МОНГОЛ ДОТРОО НЭГ НЬ САЙД БОЛОО Л БИЗ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГYЙ БОЛ ” МАЙ” ГЭЭД ЕГЧ СУР!!! ОДОО БYР МАН- н АСУУДАЛ ЯРЬЖ БАЙНА ГЭЖ УНШСАН ЧИНЬ ЗАРИМ НЬ ХЭНТИЙ ГЭЖ НУТГИЙГ МИНЬ МУУЛААД Л . ХОЛ ОЧИЖ ХУЦАЦГАА !! ХААН ЧИНГИСИЙН ЕЛГИЙ ХАН ХЭНТИЙГ ОРОЛДСОН БОЛГОН ЯРШИГ ШYY!!!! ОЮУН- ЭРДЭНЭ ГИШYYН МОНГОЛ УЛСЫНХАА ТЕЛЕЕ ЖИРГЭСЭН БАЙНА. ЧИ ХЯТАД ЭЭЖТЭЙ, ОРОС ААВТАЙ БАЙХ ХЭНД Ч ХАМААГYЙ- БИД БYГДЭЭРЭЭ МОНГОЛЧУУД!!!!!ТЕР, ЗАСГИЙН АЖИЛ ХИЙХ ЭРХ АВЧИХААД ХИЙЖ ЧАДАХГУЙ БОЛ БYГД ЗАЙГАА ТАВЬЖ ЕГ!!!!
Миний ерөнхий сайд ОУВС ажилаа хийлгэчихэээд үнээр сайхан шүү
Цусаа шэнэчилж байвал могол улс өөдөл дэвшихийн угтал аа.Цус ойртвол монгол сөнөж мөхөхийн урьталд. Цус ойртвол тэнэг мангар хүүхэд төрдөг нь нэгэнтээ шинжлэх ухаанаар нөтлөгдсөн асуудал тул маргаад хэрэггүй ээ
Huleene
Одоо өнгөрсөөн , Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг юм , бүх зүйл Ялагдал энэ тэр чинь МАН өөрснөөсөө л болсон, 1-д Ард иргэд ээ Хууран мэхэлж хулхидсан, 2-т Нам дотроосоо Энхболдынхоо элдэв бичлэгийг олонд ил болгож цацсан, 3-т Өрсөлдөгчөө дэндүү басамжилж , хүч түрж, маш ихээр харлуулж байснаараа Иргэд олон түмний дургүйцлийг ихэд хөдөлгөсөн, Ингээд л Ялагдсан
Зүгээр ажиллаж байгаа хүнээр битгий оролд. Албан тушаалд л шунаж энэ хүнээр оролдож байгаа юмнууд шударга ёсны хуурамч баг зүүчихээд хуцаж өгөх вм аө
М.Энхболдыгоо дотроосоо унагаасан. туунийхээ араас улс тор хийн зутгэж буй хулээн авч хэрхэвч болохгуй ээ?! харинч эсрэгээр нь л шийдэх хэрэгтэйшдээ?!
Erdenebat bol mash sain ajillaj bga eronhii said.
baasaa ch tseverlej chadahgui huchingiin heregt holbogddog heden batsaanaasaa MAN salbal taarna.Ene Oyun erdene bas l huuheh huchindsen heregt holbogdoj bsan gar
Shinechlegdehgui bol sain lbizdee Erdenebat namiin darga bolvol buur sain 2020 ond Ardchilsan namiin zam dardana bolno
МАНЫ ГИШҮҮД БҮГД ОФШОРТОЙ ЮМ БОЛВУУДАА
zailuul lalarig
Ta bugd Hurelsuh geed bh yum bi bol oor bodoltoi bgaa er ene uls tord olon jil yabsan hamgiin ner tseber huniig J.Enhbayar gej boddog hariutslagatai shou baga hiideg ene huneer tabih heregtei
Ungursun neg jild MAN sain ajillaj ediin zasgiinhaa emh zambaraagui baidliig odoo l neg zasaj zalruulj heviin ajillakh bolj baina . Zasgiin gazraa sain ajillaj baigaa gej bodno. Tegevch hiih ajil ikh bna , er ornoo hugjuulekh shine zaluu ue garch irsen saishaaltai ch namaa bas ulsaa bodoltsoj zuv shiidver gargaasai bilee . Bugdeeree heleltsvel buruugui , bie bienee muulj , ner hundee unagaah hereggui met bodogdono .
Олонхи болсон намын дарга нь улсыг ер нь цаашдаа чиглүүлэх хүн шүүдээ. Ми овогтын хамаатан гарвал Монгол газар зарагдсаар, хятад ажилчид нэмэгдсээр байх болно. Хужаа дарга нарынхаа тушаалаар өмнө хэсэгт битүү хятад ажилчид битүү эрлийз хүүхдүүд :/
Олонхи болсон намын дарга нь улсыг ер нь цаашдаа чиглүүлэх хүн шүүдээ. Ми овогтын хамаатан гарвал Монгол газар зарагдсаар, хятад ажилчид нэмэгдсээр байх болно. Хужаа дарга нарынхаа тушаалаар өмнө хэсэгт битүү хятад ажилчид битүү эрлийз хүүхдүүд :/
Олонхи болсон намын дарга нь улсыг ер нь цаашдаа чиглүүлэх хүн шүүдээ. Ми овогтын хамаатан гарвал Монгол газар зарагдсаар, хятад ажилчид нэмэгдсээр байх болно. Хужаа дарга нарынхаа тушаалаар өмнө хэсэгт битүү хятад ажилчид битүү эрлийз хүүхдүүд :/
Олонхи болсон намын дарга нь улсыг ер нь цаашдаа чиглүүлэх хүн шүүдээ. Ми овогтын хамаатан гарвал Монгол газар зарагдсаар, хятад ажилчид нэмэгдсээр байх болно. Хужаа дарга нарынхаа тушаалаар өмнө хэсэгт битүү хятад ажилчид битүү эрлийз хүүхдүүд :/
Олонхи болсон намын дарга нь улсыг ер нь цаашдаа чиглүүлэх хүн шүүдээ. Ми овогтын хамаатан гарвал Монгол газар зарагдсаар, хятад ажилчид нэмэгдсээр байх болно. Хужаа дарга нарынхаа тушаалаар өмнө хэсэгт битүү хятад ажилчид битүү эрлийз хүүхдүүд :/
Олонхи болсон намын дарга нь улсыг ер нь цаашдаа чиглүүлэх хүн шүүдээ. Ми овогтын хамаатан гарвал Монгол газар зарагдсаар, хятад ажилчид нэмэгдсээр байх болно. Хужаа дарга нарынхаа тушаалаар өмнө хэсэгт битүү хятад ажилчид битүү эрлийз хүүхдүүд :/
Олонхи болсон намын дарга нь улсыг ер нь цаашдаа чиглүүлэх хүн шүүдээ. Ми овогтын хамаатан гарвал Монгол газар зарагдсаар, хятад ажилчид нэмэгдсээр байх болно. Хужаа дарга нарынхаа тушаалаар өмнө хэсэгт битүү хятад ажилчид битүү эрлийз хүүхдүүд :/
Олонхи болсон намын дарга нь улсыг ер нь цаашдаа чиглүүлэх хүн шүүдээ. Ми овогтын хамаатан гарвал Монгол газар зарагдсаар, хятад ажилчид нэмэгдсээр байх болно. Хужаа дарга нарынхаа тушаалаар өмнө хэсэгт битүү хятад ажилчид битүү эрлийз хүүхдүүд :/
Олонхи болсон намын дарга нь улсыг ер нь цаашдаа чиглүүлэх хүн шүүдээ. Ми овогтын хамаатан гарвал Монгол газар зарагдсаар, хятад ажилчид нэмэгдсээр байх болно. Хужаа дарга нарынхаа тушаалаар өмнө хэсэгт битүү хятад ажилчид битүү эрлийз хүүхдүүд :/
Олонхи болсон намын дарга нь улсыг ер нь цаашдаа чиглүүлэх хүн шүүдээ. Ми овогтын хамаатан гарвал Монгол газар зарагдсаар, хятад ажилчид нэмэгдсээр байх болно. Хужаа дарга нарынхаа тушаалаар өмнө хэсэгт битүү хятад ажилчид битүү эрлийз хүүхдүүд :/
Dandaa Hurelsuhiin humuus bnshdee hagalan butargaj namiin darga boloh muruudultei hun tuunii gar hul Oyunerdene Ayursaihan nar said bolno geed muruudtsun yvj bga humuus
Zadaa mongolchuudiig khagarliin angal ruu khetlej baigaa jinkhene gadaadiin gar kheliig olj olnii emne tsaazaar avakh kheregtei yum bna doo
Erunhii said chn noyon uuliin amuudiig licents awaad zarxiig ni zaraad xamaatan sadandaa ugxiig ni ugsun gesn bas l muuxai xvn ym shig bna da
Man dampuursan odoo yb hot duurgiin darga nartai haruytslaga tootsoh heregtei mash turgen
Enkhbold dargiin suudalaa ogj bga nertei ooriin huuheldei J.Erdenebatiig orondoo suulgachih gd l uzej tarch bna daa xxa. odoo bolimoor yumaa
90 jiliin tuuhtei ene nam ulsiin ih hurliin olonhi suudliig avch chadsan. Tedniig zuv udirdaj, zuv zalah zangaragtai Khurelsukh shg udirdagch heregtei.
Zuv huneer udirduulj, zuv chigleltei bj MAH huuchin shige ev negdeltei bn.
xuchdag xulgaich ve. xenii zaxialgaat iim xudlaa yum bicheed bga gar ve
Eeee uur xvn oldoogvi yumuu. Boli2 ene bid 2 odoo yuugaa xiine gej garxawdee. MAN-iin namd ene metiin xvmvvs xereggvi
ЦУС сэлгэлт хэрэгтэй бид угсаатан гэр бүлийг халж улс төрөө цэвэрлэх хэрэгтэй
Сонгууль ямар нэгэн улс төрийн сонголт хийх болоод ирэхээр нөгөө увайгүй, хийсэн бүтээсэн зүйлгүй хэдэн хүнээс сонголт хийсээр залхаж байна. МАН нам шинэчлэгдэх хэрэгтэй
Namiin shinechleliin toloo zorigtoi duugarch uls toriin shiidveree oligtoi sain duugarch chaddag tiim erhem henbe gewel bvgd duu negtei neg l huniig ghelnedee
Baga hurliin shiidver vr duntei baij namiin shinechleliig zorigtoi hiih heregtei
Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед албан тушаалтан, дарга нарын эрх ямба хэрэглээг танахын оронд ард иргэдийнхээ халаас руу гараа дүрэх шийдлийг сонгосон нь эрх баригч намын рейтингийг унагаасан хүндэээ
МАН-ын нэр хүндийг унагаж, сонгуульд ялагдал хүлээхэд хүргэсэн гурван том шалтгааны хоёр нь Ж.Эрдэнэбаттай холбоотой тиймээс хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
Эрдэнэбат бол Энхболдын гар хөл тиймдээч гараад хэрэггүй намаа улам бүр талцуулан хуваах байх.
ard tumen enxboldod xichneen durgui ter ard tumnii dund yamarch ner xundgui gedeg ni sayain songuuliar xaragdsandaa kkk.
erdenebat 60terbumiin asuudald ner holbgdson hariutslaga huleeh hergtei namiin darga enhbold boliod orond ni erdenebat boluul ymarch ylgaagui hurelsuh metiin hariutslaga tootsoj chaddg huneer namaa udirduulsan deer
Монголд хариуцлага хүлээх хүлээлгэх тогтолцоо гэж ер байхгүй болж ээ, энэний бурууг МАН бүрэн хүлээх хэрэгтэй шүү
Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь хужаа гаралтай хүмүүс байна даа. Энхболд, Эрдэнэбат хоёрыг зайлуулахгүй бол Монгол төр цэвэршихгүй. Эхлээд цусаа цэвэрлэ, дараа нь төрөө цэвэрлэх нь зөв. Сая ард түмэн Монгол ерөнхийлөгчөө сонгосон. Одоо Монгол УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа сонгох нь зөв. Нямдорж УИХ-ын дарга, Хүрэлсүх ерөнхий сайд болбол ард түмэн сэтгэл ханах бооно. 60 тэрбумын хулгайч нарыг шоронд явуулж намаа цэвэрлэх зөв шүү.
УЛСЫН ЕРЕНХИЙ САЙД, НАМЫН ДАРГААР ЦЭНДИЙН НЯМДОРЖ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГААР МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД, ШАДАР САЙДААР ХУРЭЛСУХ НАР ТОМИЛОГДОХ БУРЭН МАГАДЛАЛТАЙ!!!!!!!
Монголд НАМ хэрэггүй........ Ард олныг талцуулан хувааж идээд дуусаж байнаа... НАМгүй амьдарч үзье........
Ээдээ монгол хүмүүс л болоосой.хүүтэн цустай Эрдэнэбат мэт нь зайлаасай
Намаа цэвэрлэх нь зөв шүү?!?!?! Хүрэлсүх Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга, Нямдорж УИХ-н дарга, Ж.Энхбаяр Шадар сайд, Хүрэлбаатар Сангийн сайд, Сү. Батболд ГХЯ-ны сайд г.м.
Xentiin 3 yun nam tseverlex guravuulaa xuuxen xuchidegch baij. Gantulga chin eeree xelsen bizdee. Notolson bizdee