МАН-ын шинэчлэл нь “60 тэрбум”-ыг санаачилсан Ц.Сандуйд хариуцлага тооцохоос эхэлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 24

 Төрийн тэргүүний сонгуульд ялагдал хүлээсэн МАН ялагдлын шалтгаан хийгээд түүнд буруутай этгээдүүдийг эрэн хайж эхэлжээ. Монголын Улс төрийн ууган хүчин, 90 жилийн түүхтэй том намд алдаа, оноо, шинэчлэх өөрчлөх, засч залруулах шаардлага хэрэгцээ байгааг өнгөрсөн сонгуулийн үр дүн харуулж байна. Албан тушаал наймаалдаг, хөрөнгө мөнгө босгодог үзэгдэл урьд өмнө Монголын улс төрд байсангүй. Албан тушаалыг наймаалах, урьдчилан тохиролцох энэ үзэгдэл нь МАН-ын түвшинд бүхэлдээ явагдаж байна гэж үзэх нь хэтийдүүлсэн хэрэг болох биз. Хэсэг бүлэг, цөөн хэдэн хүний дунд “60 тэрбум” төгрөг босгох яриа, хөөрөө явагдсан гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Нийслэлийн төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас урьдчилан татаас авч 60 тэрбум төгрөг босгох ажиллагааг санаачилсан хүн нь Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй. Одоо тэрбээр “Жаран тэрбум”-ын бичлэг нь эвлүүлэг хэмээн тайлбарлах нь үнэхээр утгагүй. Нэгэнт өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө анх тэрхүү бичлэг цацагдахад мань эр “Хоёр жилийн өмнө Нийслэлийн МАН стратеги, тактикаа ярих хуралдаан болсон. Тэр үеийн бичлэг алдагдсан байна” хэмээн тайлбар хийж байв. Тэгэхээр бичлэг үнэн гэдэг нь маргах аргагүй. Жаран тэрбум төгрөг босгох тухай бичлэг нь МАН-ыг өнгөрсөн хоёр ч сонгуулиар муухай харагдуулав. МАН ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах үндсэн шалтгааны нэг нь энэ байлаа.

Сөрөг хүчнийхэн ч 60 тэрбумын бичлэгийг баруун, солгойгүй цацаж овжин ашиглав. АН-ын экс дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд намынхаа залуучууддаа саяхан уулзах үеэрээ, нэр дэвшигчээ Нийслэлийн дүүргүүдээс илүү санал авсан шалтгааныг сошиалд ертөнцөд залуучуудаа сайн ажилласантай холбон тайлбарлажээ. Үүнд нь МАН-ын 60 тэрбумын бичлэг онцгой өгөөш болсон гэж З.Энхболд онцолсон байна.  Үнэхээр ч тийм билээ. Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын 60 тэрбум төгрөг босгох тухай бичлэг нь олон нийтийн дургүйцэл, бухимдлыг хүчтэй хүргэсэн нь үнэн. Жаран тэрбум босгох тухай яриа нь ганц МАН-ыг ялагдуулахдаа биш, албан тушаалыг наймаалсан, төрийн эрхийг хууль бусаар авах, Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн онц ноцтой гэмт хэрэг гэж үзэх  ёстой. Энэ талаас нь харж хууль, шүүхийн байгууллага овоо хараандаа авах ёстой билээ. МАН намынхаа гишүүнтэй хариуцлага тооцох талаасаа, хууль шүүхийнхэн гэмт хэрэгтэй тэмцэх үүднээсээ ч Ц.Сандуй нарын 60 тэрбумын асуудал бол зүгээр өнгөрөөч болохооргүй билээ.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөрийн хөтөлбөртөө 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг булаан авах тухай ярилцсан тэдгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо амласан. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзах үеэрээ сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг даалгажээ. Тэгэхээр Х.Баттулгын шахалтаар хууль шүүхийн байгууллага энэ хэргийг эцэслэн тогтоож, тэдэнд хариуцлага тооцох нь нэгэнт тодорхой болж байна. Хуулийнхан Ц.Сандуй нарт хариуцлага хүлээлгэсэн байтал МАН тэдний толгойг илээд өнгөрвөл муухай харагдана. Харин ч хуулийнхнаас урьтаж МАН 60 тэрбумын эздэд хариуцлага тооцох нь чухал билээ. 

Ц.Сандуй нар хариуцлагаас бултана гэв үү

 Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн буруутай этгээдүүдэд МАН хариуцлага тооцох сургаар Ц.Сандуй нарын зүгээс буруугаа өрөөл бусад руу  чихэх оролдлого хийж эхэлжээ. Ц.Сандуйгийн сэдсэн “60 тэрбум”-ын хэрэг нь намын нэр хүндэд нөлөөлсөн, мөн нэр дэвшигч Нийслэлийн дүүргүүдэд хоёр дараалан үнэмлэхүй ялагдал хүлээснийг харвал тэрбээр Нийслэлийн МАН-ын даргын хувьд албан тушаалаасаа огцрох хангалттай шалтгаан билээ. Гэвч тэр хариуцлагаас зугтахыг хичээж эхэлжээ.

Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар гэх нөхөр МАН-ын ялагдлын шалтгааныг өөр тийш, өрөөл бусад руу чиглүүлэхийг оролдож эхлэв. Тэрбээр намын ЕНБД Д.Амарбаясгаланд хариуцлага тооцох гэнэ. Сонгуулийн ялалт, ялагдлын шалтгаан нь дан ганц сонгуулийн сурталчилгааны хэдэн өдөр шийдэгддэг эд биш билээ. Намаас нэр дэвшигчийн нэр хүндийг “шороотой хутгасан” эзэн нь хэн билээ. “Ичсэн хүн, хүн ална” гэгчээр болж байгаа бололтой. М.Ганбаатарыг захиалж буй эрхэм нь Ц.Сандуй хийгээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажээ. Долоон төрлийн татвар нэмж амлалтаасаа буцаж, сонгогчдоо хуурсан, үүнээс үүдэн сонгуулийн үр дүн муугаа эргэсэн гэж намын гишүүд нь ялагдлын бас нэг шалтгааныг нэрлэж буй.

2016 онд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН, нэг жилийн дараа ингэж рейтинг нь унасан шалтгааныг намын гишүүд 60 тэрбумын бичлэг болоод долоон төрлийн татвар нэмсэнтэй холбон тайлбарлаж байгаа билээ. Хариуцлага өөрөөс нь нэхэх болсон учраас Ж.Эрдэнэбат, Ц.Сандуй нар ийнхүү өөр нэгэн рүү ноцох болсон шалтгаан нь ийм аж. Гэвч МАН-ын жирийн гишүүд ялагдлын шалтгаан нөхцөлийг эрүүлээр харж, бодитой дүгнэж гэм буруутай эрхмүүдэд хариуцлага тооцохыг чухалчилж байна.

МАН шинэчлэгдэхийн эхлэл нь авлига, албан тушаалын наймаа, хууль бусаар хөрөнгөжсөн эрхмүүдтэйгээ хатуу тэмцэх ёстой билээ. Авлигачидтайгаа тэмцэж, намаа цэвэрлэж байж МАН олон нийтэд гоё харагдана. Тулгатай, хариуцлагатай ууган намын хувьд ийм жижиг цэвэрлэгээ, засвар хийж байж МАН “Бүтэн бие бүлээн зүс”-тэй үлдэнэ. Үүнийгээ ч намын зарим гишүүд нь ойлгож байгаа болов уу. УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын жирийн гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулжээ. МАН-ын гишүүд дэмжигчид болон орон нутаг дахь МАН-ын үүрүүд хөдөлгөөнд нэгдэж ажиллахаа илэрхийлээд байгаа.

“Жаран тэрбум”-ын авторуудыг намаасаа цэвэрлэж авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэйгээ тэмцсэнээр шинэчлэлийн эхлэлийг тавих ёстой. Тэгэхгүйгээр шинэчлэл, өөрчлөлтийн тухай ярих боломжгүй билээ.  

Жаран тэрбумын бичлэг ба Ц.Сандуйгийн тайлбар:

  

Т.Түвшин 

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүн(66.181.183.117) 2017 оны 07 сарын 26

М.Энхболд гэж яагаад нэг ч хэлсэнгүй вэ

0  |  0
Зочин(103.212.118.13) 2017 оны 07 сарын 26

Сандуйдаа арга хэмжээ аваачдээ! Хүрэлсүх битгий шоудаад бай!

0  |  0
Эрдэнэ засаг(103.10.22.18) 2017 оны 07 сарын 26

Хүрэлсүх л энэ намыг цэвэр ариун болгоно өөр хэн ч биш

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 07 сарын 24

ene hyn ali hediin gadagshaa zugtahaa hiichihsen baigaa biz, zagdaagiinhan ni hamtardag bololtoi, zagdaa manai tald , aih umgui geed l MAN-iin mongo taraagchid yarj baisan bizdee

0  |  0
Зочин(103.26.192.227) 2017 оны 07 сарын 24

Энэ 60 тэрбумын уршгаар би ажлын байраа өөр хүнд алдсан, төлбөрөө төлөөд захиалга хийгээд л ажлын байрыг булаагаад л авч байсан, хохирлоо яаж барагдуулах вэ

0  |  0
Эрдэнэт(202.131.243.186) 2017 оны 07 сарын 24

Иймэрхүү байж ядсан, хялбар аргаар баяжих гэсэн, дарга болж машин унах гэсэн, ихэнх нь 30-40 настай мангарууд хаа сайгүй. Харахад өрөвдмөөр, инээд хүрмээр, бас костюм өмсөөд, брэнд шошготой албан хэргийн цүнх санжигнуулнаа.

0  |  0
zochin(66.181.179.177) 2017 оны 07 сарын 24

khutsdag khaltar we? iim yum yarichikhaad khen zadruulsanyg khuuli khyanaltyn bayguullagaar shalguulna gechikheji ee .

0  |  0
Зояин(202.9.42.193) 2017 оны 07 сарын 24

Сандуйгиин мэнгэ нь гололж дээ одоо огцрохоос яахав золигт гарах нь дээ

0  |  0
KKKK(202.9.43.43) 2017 оны 07 сарын 24

ЯАЖ Ч БОДСОН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА ЭНХЖАРГАЛ НААД ЖАРАН ТЭРБУМЫН ХЭРГИЙГ ҮНЭН ЗӨВӨӨР НЬ ШАЛГАЖ ШИЙДЭХГҮЙ. СОНГУУЛИЙН ҮЕЭР ЦАЦАГДСАН ААРХАЛ ГЭДЭГ БИЧЛЭГТ ЭНХЖАРГАЛ ЧИНЬ М.ЭНХБОЛДЫН ГЭРТ ОЧЧИХСОН БУУ ХАЛААД СУУЖ БАЙСАН.ИЙМ ХҮНЭЭС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ ДЭЭ???

0  |  0
Гишүүн(66.181.183.171) 2017 оны 07 сарын 24

Одоо намын дарга, ЕНБД, нарийн бичгийн дарга нар, ялагдсан аймаг, нийслэл, дүүргүүдийн намын дарга, засаг дарга нарыг бүгдийг нь яаралтай огцруулах хэрэгтэй

0  |  0
дүор(43.228.129.131) 2017 оны 07 сарын 24

Энэ үймээн самуун дэгдээгээд байгаа нөхдүүд өөрсдөө гадныхны гар хөл болж байгаагаа мэдэхгүй байна.

0  |  0
Жирийн гишүүн(66.181.183.171) 2017 оны 07 сарын 24

МАН ялагдсан шалтгаан нь зөвхөн 60 тэрбумын хэрэг биш. 1. Намын дарга Засгийн газраа тэргүүлэх эсвэл Ерөнхий сайдаар сонгогдсон хүндээ намын даргаа өгөх байсан юм. 2. Энхболдын хийсэн ”УЯАЧ” томилгоонуудаас маш их шалтгаалсан 3. Өнгөрсөн 1 жилд ЗГ үнэндээ олигтой юу ч хийсэнгүй 4. 60 тэрбумын хэрэг 5. Эрдэнэтийн 49%-н асуудлыг буруу шийдсэн

0  |  0
Zochin(103.26.192.157) 2017 оны 07 сарын 24

Iim l bolchikhdoo bgaa yum daa ene zaluuchuud. Iim yuluvshuugyi khymyyst itgekh khereggyi l bgaa yum daa.

0  |  0
Top