Ерөнхийлөгч Х.Баттулга оффшороос мөнгөө татах 49 хоногийн хугацаа өглөө

2017 оны 07 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар өнөөдөр уриалга гаргалаа.  

Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас  нууж байршуулж байгаа явдал билээ. Уг мөнгө нь хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн.

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм.

Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна.

Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.

 2017 оны дугаар сарын 24

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ноход(217.172.229.74) 2017 оны 07 сарын 24

чукча дахиад тэнэгдэж малууд амаа нээж сууна хулгайч бол хулгайч шуу дэ

0  |  0
zochin(27.123.214.115) 2017 оны 07 сарын 24

Sanaa ni zuv ch, ehleed ta ulger jishee uzuulj uuriinhuu offshor 3 dansny mungiig mongoldoo oruulj ireed barimttaigaa ard tumend zarlachih! Tegvel ta shudraga erunhiilugch shig haragdah bolno. Tiimgui bol ard tumnii tarhi ugaasan hooson shou bolno.

0  |  0
гэрэлт од(122.201.31.194) 2017 оны 07 сарын 24

бид ийм л ерөнхийлөгч хүсээд байсан юм.хулгайч нараас монголчуудын хөрөнгө мөнгийг буцааж авах , хураах хэрэгтэй. ингэж байж шудрага ёс тогтоно. эс тэгвэл бид дэлхийн хамаг муу муухайн нэг жишээ болно .

0  |  0
zochin(43.242.243.88) 2017 оны 07 сарын 24

amjilt husie

0  |  0
зочин(43.242.243.88) 2017 оны 07 сарын 24

oruulj ireed ahmaduudaa tetgeveriin zeelnees ni gants udaa choloolj ogmoor bna ahmaduud ihenh ni zeeltei hetsuu amidarch bna shu de emnii mongo emchilgeenii mongo suvilal idej uuh ur huuhed geed problem tedend mash ih bna odor bur l TV uzej hezee bidniig zeelees cholooloh yum bol geed l zalbirch suuna zaluu haluun nasaa uls eh oron ard tumendee chin unencheer hodolmorloson uls shu dee zailuul neg buyan bolbol zugeer baih, bur bolohgui bol yadaj 80 nasnaas deesh nastai ahmadiihaa zeeliig ch bolov choloolood ogvol ih l bayarlah baih da 80 nasnaas deesh nastai ahmad tsoohon bna shu de

0  |  0
зочин(43.242.243.88) 2017 оны 07 сарын 24

oruulj ireed ahmaduudaa tetgeveriin zeelnees ni gants udaa choloolj ogmoor bna ahmaduud ihenh ni zeeltei hetsuu amidarch bna shu de emnii mongo emchilgeenii mongo suvilal idej uuh ur huuhed geed problem tedend mash ih bna odor bur l TV uzej hezee bidniig zeelees cholooloh yum bol geed l zalbirch suuna zaluu haluun nasaa uls eh oron ard tumendee chin unencheer hodolmorloson uls shu dee zailuul neg buyan bolbol zugeer baih, bur bolohgui bol yadaj 80 nasnaas deesh nastai ahmadiihaa zeeliig ch bolov choloolood ogvol ih l bayarlah baih da 80 nasnaas deesh nastai ahmad tsoohon bna shu de

0  |  0
zochin(43.242.243.88) 2017 оны 07 сарын 24

mash zov uuniig l ard tumen husej bga, oruulj irj eh oron ard tumnee ornoos salgaval deer shu de amjilt husie

0  |  0
доо(202.9.42.202) 2017 оны 07 сарын 24

өөрөө эхлээд оруулаад ирэх юм бхайна гэж ойлголоо

0  |  0
Bonne fée (85.5.242.60) 2017 оны 07 сарын 24

Ingemeerdee....

0  |  0
Иргэн(103.212.116.87) 2017 оны 07 сарын 24

Ухсэний дараа 49 хоног гэж дуулсан юм байна?! Оффшорын 49 хоног гэж яаж ойлгохыг мэдэхгуй л байна.

0  |  0
n(27.123.212.134) 2017 оны 07 сарын 24

mach zuw

0  |  0
ЛХА(122.201.24.24) 2017 оны 07 сарын 24

ҮГҮЙ ЕР ГЭЖ .ЯМАР ТААТАЙ САЙХАН МЭДЭЭ ВЭ?МАГНАЙ ТЭНИЙЛГЭСЭН САЙХАН МЭДЭЭ БАЙНА .ЗА ЯАМАЙ ДАА.ЭНЭ ЧИНЬ ЭЗЭНТЭЙ УЛС ОРОН БИЗ ДЭЭ.ИНГЭЛГҮЙ ДЭЭ .ХҮЛЭЭХ Л ҮЛДЛЭЭ.ОРОС , ХЯТАД 2 ЧИНЬ ЭНЭ ТАЛ ДЭЭР БЭЛЭН ТУРШЛАГАТАЙ ШҮҮ.ТЭД НАРААС СУРАЛЦ.ЯАЖ ТЭДГЭЭРТЭЙ ТЭМЦЭЖ БАЙНА ВЭ? АРАЙ Л ХЭТЭРХИЙ ИДЭЖ УУСАН БАЙГАА ШҮҮ .ХЭЛЭЭД ЯАХАВ .АМЖИЛТ ХҮСЬЕ

0  |  0
OK(122.201.21.196) 2017 оны 07 сарын 24

OK

0  |  0
Top