Киргиз Улсын Ерөнхий сайдын тусгай элчийг хүлээн авч уулзлаа

2017 оны 07 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын  тусгай элч, ГХЯ-ны 3 дугаар улс төрийн газрын захирал Улан Джусуповыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын тусгай элч, ГХЯ-ны 3 дугаар улс төрийн газрын захирал Улан Джусупов Киргиз Улсын Ерөнхийлөгч А.Атамбаевын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулж, баяр хүргэлээ.

Мөн энэ оны наймдугаар сард Киргиз Улсад зохион байгуулагдах Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьж байгаагаа албан ёсоор дуулгаж, урилгыг гардуулж өгсөн юм. Уулзалтын үеэр хоёр орны цаашдын хамтын ажиллагаа болон харилцан ЭСЯ-д нээх тухайд санал солилцов. 

 

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top