АН Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэв

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 25

 Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм. Хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хянах, багасгах заалт оруулсанд АН эсэргүүцэж буй аж. Иймд АН-аас мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд "Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Өнөөгийн парламентад хэт олонхийг бүрдүүлж буй эрх баригчид Үндсэн хуульд хууль бус аргаар халдаж, хэт олонхидоо эрдэн хүч түрэн өөрчлөлт оруулах алхмуудыг хийж эхэллээ. 

Ингэхдээ эрх баригч Монгол ардын намаас өгсөн захиалгын дагуу хатуу тогтоосон зургаан сэдвийн хүрээнд “Зөвлөлдөх санал асуулга” гээчийг зохион байгуулж “Ард нийтийн санал асуулга” явуулахгүйгээр өөрсдийн явцуу эрх ашигт нийцсэн өөрчлөлт оруулахаар санаархаж байгааг сөрөг хүчин болон олон түмний зүгээс эрс эсэргүүцэж байна. Үндсэн хууль улс орон, ард түмний эрх ашиг,тусгаар тогтнол, үнэт зүйл, үг хэлэх эрх, эрх чөлөөний хана хэрэм, төрийн эрх мэдлийн тэнцвэр юм. Үүнийг нурааж, эвдлэх, дураараа өөрчлөх эрх нэг намд, цаашилбал тэрхүү нам доторхи хэсэг бүлэг хүмүүст байхгүй билээ. 

Өнөөгийн эрх баригч хүчин олонхи байхдаа буюу 2000 онд Эцэг хуульдаа долоон өөрчлөлт оруулсан нь “Дордохын долоон өөрчлөлт” хэмээн Монголын улс төр, нийгмийн түүхэнд хараар бичигдэн үлдсэн. Өнөөдөр энэ түүх давтагдах гэж буйд Ардчилсан нам, Ардчиллын төлөө зүрх сэтгэлээ зориулж ирсэн зуу зуун мянган гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын нийт ард түмэн сэтгэл зовниж буйгаа илэрхийлсээр байгаа билээ. Тиймээс эрх баригчдад дараах шаардлагуудыг тавьж байна" гэжээ. 

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(27.123.214.119) 2017 оны 07 сарын 26

АН дандаа оорсоддоо ашиггуй л бол эсэргууцдэг байдлаа болих хэрэгтэйшдээ?! Ундсэн хууль оорчлолт оруулах хэрэгтэй?! Ажлын хэсэг маш зов ажиллаж байна?!

0  |  0
иргэн(202.179.31.87) 2017 оны 07 сарын 26

Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа хөндлөнгийн нөлөөгүй байгуулж, тэргүүлдэг байх нь зөв.

0  |  0
kkk(202.70.46.208) 2017 оны 07 сарын 25

Erunhiilugchiin erh medeld haldaj chadahgui ee aimar yum boliishde irgediin songoltond haldaj bn gesen ugshde

0  |  0
logk(202.9.43.140) 2017 оны 07 сарын 25

ASUUDLIIG OLONHOOROO BUS MERGEJLIIN TUVSHIND OLONHOOROO SHIIDDEG ZAALT ORUULHAAS BUSAD N ONTSIIN OORCHLOH SHAARDLAG ODOOHONDOO BAIHGUI

0  |  0
xghk(139.5.218.73) 2017 оны 07 сарын 25

za hedhen sariin umnu buh buruu bidend bish undsen huulind bn gej bsan uls odoo yu bolchihov . iim bj bolohgui

0  |  0
Top