Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржийн зарлигийг хүчингүй болгов

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 26

 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар зарлигийг хүчингүй болгов. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” тухай заалтыг баримтлаагүй нь хуульд нийцээгүй тул энэхүү зарлигийг хүчингүй болголоо.

Уг зарлигийг хүчингүй болгосноор Зэнээмядарын Батбаяр нь Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dovdon(66.181.182.170) 2017 оны 07 сарын 27

elbegdorj medeed tatsan bj bolno getel. umnuh hvmvvctei ni zuuraldaad MAXN-c yavsan ashugch zaluu. enhbayraa ashiglaad hel amnaas ni holddog umuurdaggvu amia bidsin huusen um bi haragdahgvu

0  |  0
С. Дэмбэрэл(124.158.90.25) 2017 оны 07 сарын 27

SAIN baina!

0  |  0
zochin.B(202.179.6.30) 2017 оны 07 сарын 26

huulia hereglej suraagui yamagt zorchij yawsan nuhduud shuu dee. naad tamgiin gazriinhan ni haachvaa. ug ni meregjliin bag bish biluu. z. enkhbold uuruu ch huulia medehgui. yerunhiiliugchiig ch ewgui baidal oruulaad l....

0  |  0
Top