Ж.Энхбаяр намынхаа Бага хурлыг хуралдуулахыг шаардав

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 27

 МАН дотооддоо ихээхэн шүүмжлэл, хөдөлгөөнтэй байгаа. Намынхаа Бага хурал, Их хурлыг хуралдуулах тухай яригдаж буй юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон намын удирдах зөвлөлдөө хандан шаардлага тавьж буйгаа өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр МАН Бага хурлаа наймдугаар сарын 10-ны дотор хуралдуулахыг шаардсан байна. Тус шаардлагад “Алдаа оноогоо дотроо шийдвэрлэж чаддаг өөрийн гэсэн мөрдөх дүрэмтэй, баримтлах зарчимтай нам бол “Монгол Ардын Нам” билээ. 
Улс орны хувь заяаг энэ чухал цаг үед үүрч байгаа улс төрийн хүчний хувьд бид өнөөдөр өмнөхөөсөө илүү хариуцлагатай, бусдаас илүү сахилга баттай байх ёстой. Иймээс намын удирдлагууд наадам, зугаалгаа одоо зогсооё! Намрын их ажлаас өмнө намын дотоод асуудлаа түргэн шуурхай эмхлэх нь зүйтэй. Гадна жагсаж байгаа нь ч дотор суугаа нь ч асуудалд бодитой хандаж шат шатандаа алдаа оноогоо ярилцъя. Төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчний нуруун дээр улс эх орон, ард түмний хувь заяа байдаг учир өнөөдөр МАН-ын дотоод асуудал ард түмэнд хамаатай гэдгийг бүх шатандаа ухамсарлая. 

Намын удирдах зөвлөл яаралтай хуралдаж, бага хурлыг 08-р сарын 10-ны дотор хуралдуулж дотоод асуудлаа цэгцлэхийг нийт гишүүдийнхээ өмнөөс шаардаж байна” гэжээ.

Т.Амараа

ZINDAA.MN 

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.186.244) 2017 оны 08 сарын 07

ЗӨВӨӨ ЗАЛУУС ЗОРИГТОЙ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ХАРИУЦЛАГА ТООЦ. СОНГУУЛЬ, 60 ТЭРБУМ, ОФШОР, МЭРГЭЖЛИЙН БУС ЗАСГИЙН ГАЗАР ГЭЭД ОЛОН БАРИМТ БН.

0  |  0
О(66.181.188.161) 2017 оны 07 сарын 28

Энэ залууг намын дарга болоосой гэж бодож явдаг, их зөв хүн шиг харагддаг, удам судрыг нь ч бодсон аль ч талаараа гарал үүсэл, боловсрол, элдэв хоронд ороогүй гэх мэт энэ тэрийг нь харахад

0  |  0
Hh(59.153.115.149) 2017 оны 07 сарын 28

Ene nohor ih olsoj dèeeèeeee

0  |  0
зочин(59.153.112.28) 2017 оны 07 сарын 27

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
Зочин(150.129.143.105) 2017 оны 07 сарын 27

Өөрт ашигтай байдлаар л нэг их сүрхий хүн болж рекламддаг хүн дээ.Санаа гэж чоно доо пздк.Намд нэг их санаа зовдоггүй пздк.Нэг их сүрхий хүн болж орилж байгаад өөртөө ашигтай болмогц буулт хийдэг пздк

0  |  0
jiriin irgen(103.57.94.149) 2017 оны 07 сарын 27

J. Enkhbayar Erunhii said bolbol mundag said bolno doo. Daanch tamiin togoonii huch uilchileed ene huniig tavihgui l dee Tuunees ene zaluud eremgii shinj, uhaalag holch uhaan, ard tumnee ahui turuu deedleh Mongol Suu bileg, hurd huch tsum tsogtsloson MAN namd baigaa shildeg uls turch, manlailagch yumsan.

0  |  0
gishuun(103.57.94.149) 2017 оны 07 сарын 27

Ene ENKHBOLD songuuliin yag margaash l aldaagaa huleej namiinhaa ner hundiig uud tataj chadah humuust ni zamaa tavij uguh yostoi baisan busuu. Zasag barij chadaagui hunee namiin dargad sungah geed ugui mun ch duraaraa hun yum daa Eh ornoo Namaa bodoh setgel baina uu. Nair naadam amralt geed tsag aldah yu baina daa

0  |  0
zocin(27.123.214.116) 2017 оны 07 сарын 27

Zow erthen haluun deer ni zasaj zalruul

0  |  0
zochin(66.181.178.211) 2017 оны 07 сарын 27

MASH zeb yaraltai aldaa onoogoo zas. Dandaa AN Battulga MAN n esreg l hkelj yrikh bolloo Iim hkuuli durmee meddeggyi, sahkidaggyi hkun yaj zeb ajil hkiikh be, ene udahkgyi,,,,

0  |  0
МАН-н гишүүн(202.179.25.221) 2017 оны 07 сарын 27

Газрын наймаачин, жинхэнэ авилгалын загалмайлсан эцэг М.Энхболд болон түүний гар хөл болсон нөхдүүд, эрлийз, хурлийз нараас салсан цагт МАН хөгжинө хүчирхэг болно. Энхбаяр Хүрэлсүхэд амжилт хүсье..

0  |  0
Зочин(202.179.31.33) 2017 оны 07 сарын 27

Зөв байна. Ямааны мах халуун дээрээ. Даан ч энэ нам чадахгүй дээ

0  |  0
саруул(150.129.141.243) 2017 оны 07 сарын 27

зөв дэмжиж байна

0  |  0
МАН(202.131.227.234) 2017 оны 07 сарын 27

маш зөв

0  |  0
Зочин(202.131.243.162) 2017 оны 07 сарын 27

Зөв шүү дэмжиж бна. Намрын ургац хадлан, өвлийн бэлтгэл гээд энэ их ажлын хажуугаар улс төржих нь туйлын зохисгүй

0  |  0
zochin(103.212.119.11) 2017 оны 07 сарын 27

маш зөв намрын их ажлаасөмнө наад заваан юмаа төгсгөл болго

0  |  0
Top