З.Энхболд АТГ-аас ирүүлсэн бичигт хариу өглөө

2017 оны 07 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авилгатай тэмцэх газрын удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэрээ 60 тэрбумаар Монголын төрийн албан тушаалыг арилжаалах сэдэл бүхий 90 минутын бичлэг, танилцуулгыг шалгах ажлын талаар тодруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа буюу 2017 оны зургадугаар сарын 6-нд тус газарт хандан өөрийн биеэр хүргэж өгсөн. Уг асуудлыг шалгуулах тухай хүсэлтийнхээ хариуг яаралтай өгөхийг шаардсан юм. Энэ дагуу  Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан албан бичиг АТГ-аас энэ долдугаар сарын 24-нд ирсэн байна.

Уг бичигт 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгээгүй, урьд нь энэ хэрэг шалгагдаад эвлүүлэг байна гэх шалтгаанаар хаагдсан талаар дурджээ.

АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргалын гарын үсэг бүхий уг албан бичигт  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга  З.Энхболд өнөөдөр дараах хариуг өглөө.

Уг албан бичигт "Таны Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад ирүүлсэн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн 01/5731 тоот албан бичгийг Ерөнхийлөгчид биечлэн танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбумын” гэх хэрэгт авилгатай тэмцэх үүргийг хуулиар хүлээсэн байгууллагууд хэрхэн хандаж, шийдвэрлэж буйг анхааралтай ажиглах болно гэдгээ Тантай 2017 оны 7 сарын 24-ний өдөр хийсэн уулзалтын үеэрээ мэдэгдсэн билээ. Монголын ард түмний анхаарлын төвд байгаа тус асуудал нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлыг хөндөхүйц хэмжээний өргөн хүрээтэй, улс төрийн намын удирдлага, зохион байгуулалттай, төрийн тогтолцоог авилгын сүлжээ болгон хувиргах үр дагавартай байж болзошгүй учраас уг асуудалд мэргэжлийн өндөр түвшинд анхаарч ажиллахыг Ерөнхийлөгч Танай байгууллагад онцгойлон анхааруулсан гэж үзэж байна.

Тэргүүн комиссар Х.Энхжаргал таны мөн өдөртөө багтаан гарын үсэг зурж Ерөнхийлөгчид ирүүлсэн 01/5731 тоот албан бичгээс үзэхэд Та өөрөө энэ асуудлыг бүрэн судлаагүй, эсхүл тус асуудалд ихээхэн хайхрамжгүй хандаж ирсэн нь харагдаж байна. Таны захидалд дурдсан олон зүйлс олон нийтийн мэдэж байгаа нээлттэй мэдээллээс зөрүүтэй буюу Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны мэргэжлийн, шударга байдалд эргэлзэхэд хүргэхүйц хариулт болсонд харамсаж байна. 

“60 тэрбумын” гэх асуудал нь нэг бус нотлох баримттай, бүх нотлох баримт нь олон нийтэд ил тод цацагдсан “шилэн” нөхцөл байдалтай байгаа энэ үед АТГ-ын үйл ажиллагааг иргэд, татвар төлөгчдийн өмнө эргэлзээтэй байдалд оруулж буй зарим хандлага, үйлдэл ажиглагдаж байна.  Үүнд:

  1. АТГ-ын ахлах комиссар Б.Бат-Олзвой нь МАХН-ын 2016 оны 6 сарын 24-ний өдрийн 2/15 албан бичиг, Ардчилсан Намын 2016 оны 6 сарын 27-ны 1/49 тоот албан бичгээр тус тус ирүүлсэн М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нартай холбогдох албан тушаал наймаалцан сонгуулийн санхүүжилтийн хөрөнгө мөнгө босгох, төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдсан хэргийг үйлдсэн байж болзошгүйг шалгуулах гомдлыг хариуцан шалгаж байх явцдаа тус гомдлуудын хавсралт болох ХОЁР минутын аудио бичлэгийг 2016 оны 7 сарын 6-ны өдөр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд шинжлүүлэхээр хандсан байна. Ахлах комиссар Б.Бат-Олзвойн хүсэлтээр хийгдсэн уг шинжилгээний хариуг ШШҮХ 2016 оны 7 сарын 18-ны өдөр 4374 тоот дүгнэлтээр гаргажээ. Гэтэл, энэхүү нотлох баримтын шинжилгээний дүн гарч ирэхээс нэг хоногийн өмнө буюу 2016 оны 7 сарын 17-ны өдөр 149/201 тоот бичгээр ахлах комиссар Б.Бат-Олзвой Нийслэлийн прокурорын газарт албан хүсэлт хүргүүлж дээрх хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах саналаа хүргүүлсэн байна. Нотлох баримтын талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байхад ийн хэрэгсэхгүй болгох хүсэлтийг АТГ гаргасан нь болон, АТГ-ын комиссар МАХН, АН-ын өргөдөлд дурдагдсан нэр бүхий хүмүүсээс М.Энхболдыг огт байцаагаагүй байдал нь “60 тэрбум”-ын асуудалд АТГ мэргэжлийн бус, хуульд үл нийцэх хандлагаар хандаад байна уу гэсэн эргэлзээг бий болгохоор байна.
  2. Дээрхээс нэг жилийн дараа буюу 2017 оны 6 сарын 5-ны өдөр УИХ дахь АН-ын бүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга нар дээрхтэй ижил асуудлаар ЕРЭН минутын аудио бичлэг, Ехcеl болон Power Point файлуудыг хавсарган шалгуулахаар танайд хүргүүлсэн байна. Энд нэг зүйлийг цохон дурдахад Х.Баттулга нарын хүлээлгэж өгсөн баримтууд нь өмнөх жилийн МАХН, АН-аас ирүүлсэн хавсралт ХОЁР минутын аудио бичлэгээс даруй 88 минутаар илүү хэмжээтэй бөгөөд өмнө нь хуулийн байгууллагад огт хүлээлгэж өгч байгаагүй 160 хуудас Power Point презентаци, төрийн ямар байгууллагын ямар албан тушаалын хэдэн хүнээс авилга авахыг нэгбүрчлэн зааж тарифыг нь шивж оруулсан Excel файлыг АТГ-д цоо шинээр хүлээлгэн өгсөн байдаг. Ийм цоо шинэ баримтуудаас үүсч буй шинэ нөхцөл байдлыг АТГ одоо болтол шинэ нөхцөл байдал гэж үнэлээгүй, ЕРЭН минутын аудио бичлэгийг шинжлүүлж, түүний доторх агуулгын талаар шалгалт эхлүүлээгүй байгаа нь Таны Ерөнхийлөгчид бичсэн 01/5731 тоот албан бичгээс харагдаж байна.
  3. М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хуйвалдааны бичлэгийг олон нийтэд илчилсэн иргэн Г.Доржзодовыг одоо болтол гэрчээр татаж мэдээлэл авахгүй байгаа нь анхаарал татаж байна. Гэрчийг гэрч бус байлгах, цаашилбал дарамтлан мөрдөж мөшгих, их хэмжээний мөнгөөр худалдан авах гэж оролдох, амь насанд нь заналхийлэх, өөр хэрэгт холбогдуулан цагдах, орон байрыг нь бүслэх, түүний гэрчилсэн нотлох баримтыг үнэлэхгүй байх, шинжлэхгүй орхих, нотлох баримтад дурдагдаж буй ноцтой асуудлуудаар шалгалт эхлэхгүй байх зэрэг нь буруутай этгээдүүдэд мэлзэх, үнэнийг гуйвуулах, зохион байгуулалттай гэмт хэрэг нэмж үйлдэх цаг хугацаа олгож,  шударга ёсыг алдагдуулах аюултай гэдгийг Та сайн мэдэж байгаа.  Үнэнийг тогтоохын төлөө татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж буй АТГ нь бүтэн жилийн турш гол гэрчид тохиолдож буй удаа дараагийн ноцтой аюул заналхийллийн явцад байнга идэвхгүй байж ирсэн байх ба, ийм эс үйлдлээрээ гэрчийг аюултай байдалд удаан байлгаж, нотлох баримтыг үнэгүйдүүлж буйг Та онцгой анхаарч засч залруулна уу.

Х.Энхжаргал Та болон таны удирдлагад ажиллаж буй Авилгатай Тэмцэх газар Монгол улсын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд авилгатай тэмцэх чин хүсэл зоригтой, хуулийн дагуу, шударга ажиллаж “60 тэрбум”-ын асуудалд энэ удаад зохих анхаарлыг хандуулна гэж итгэж байна. Монгол Улсын нийт иргэд болон Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралтай ажиглаж байгааг дахин сануулъя.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд" гэсэн байна. 

 

 


 

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.186) 2017 оны 08 сарын 01

Одоо болимоор юмаа, наад утгагүй хэрүүлээ зогсоогооч. Энэ бичлэг үнэн байлаа гэхэд төлөвлөгөө маягийн юм биз дээ, АТГ-2012 оноос хойш төрийн албанд очсон хүмүүсийг шалгасан гээ биз дээ. Танай нам ч албан тушаалын наймаа хийдэг ш дээ. АТГ-н даргыг огцруулж өөрийн хүнээ тавих гэж улайрахаа боль. Тийм л шударга юм бол Сайханбилэг, Золжаргал г.м. улс орноо дамдууруулсан нөхдөө олж авчирч шалгуул л дөа.

0  |  0
Билгээ(103.10.23.110) 2017 оны 07 сарын 31

Янз янзын хов жив дууддаж байдаг , гэтэл АТГ- ганц удаа авилгын хэрэг илрүүллээ, авилгачинг барилаа гэж огт дуулаагүй юм байна. Тийм юм дуулсан хүн байна уу?

0  |  0
zochin(202.9.41.184) 2017 оны 07 сарын 30

Naaduul chin yu ch hiihgui n oilgomjtoi.undseer n suga tatahgui bol navchiig n haichlaad demii bhoo

0  |  0
ЗОЧИН(202.9.41.107) 2017 оны 07 сарын 30

АТГ н дарга болон түүний гар хөлийг өөрчлөхгүйгээр үнэн зөв дүгнэлт гарахгүй . Энгийн иргэд бид үнэн юм байна гэдгийг олж хараад байхад мэргэжилийн хуульчид тогтоож чадахгүй байна гэдэг.ДУРГҮЙД ХҮЧГҮЙ гэгч болж байна.

0  |  0
MGL irgen(27.123.212.129) 2017 оны 07 сарын 30

Oo avilgaltai temtseh gazar baidag ym uu? deed doodgui toriin albaduud samarch bna shuu de. Dulii dombo shig l baidag shii ene albanii humuus ajilaa hiisen shig hiivel Mongol ulsad ih huv nemer oorchilolt irgeded ajiglagdaj oorchilolt ornodo

0  |  0
MGL irgen(27.123.212.129) 2017 оны 07 сарын 30

Oo avilgaltai temtseh gazar baidag ym uu? deed doodgui toriin albaduud samarch bna shuu de. Dulii dombo shig l baidag shii ene albanii humuus ajilaa hiisen shig hiivel Mongol ulsad ih huv nemer oorchilolt irgeded ajiglagdaj oorchilolt ornodo

0  |  0
эркаа(202.70.46.207) 2017 оны 07 сарын 29

энхжаргалаа болиод намайг болгочооч наадахыг чинэ хашраагаад өгеөлдөө

0  |  0
Зочин(182.160.32.141) 2017 оны 07 сарын 28

Гадны байгууллхга буруу шхлгага гэж байхгүй.Энэ бол үнэн.Худлаа бол яах гэж Доржзодовыг баривчлах гэж өчнөөн цагдаа явуулж айлыг гэр орныг бүсэлж шуугиан тарьсан юм.Тэгээд ч тэд өөрсдөа бичлэг алдагдсан гээд хэргээ хүлээсэн шүү дээ.Эднийг гуйгаад байх шаардлага байхгүй шууд ажлаас нь огцруул. Ажлаа хтйж чадахгүй Энхболдтой хуйвалдаж бгаа учраас мөн хуулийн дагуу арга хэмжээ ав,!Цаг алдах хэрэггүй.

0  |  0
Үнэн(66.181.188.161) 2017 оны 07 сарын 28

Манай дүү ХУД-т хэлтсийн даргын албан тушаалд ажил горилоход намд асуудалгүй 10,0 саяыг өгчих, бидэнд яахаа өөрөө мэдэж байгаа биздээ гэсэн гээд ажилд орж чадаагүй, тэгэхээр тэр 60,0 тэрбум гэдэг нь үнэн байхаа

0  |  0
Хөоөи(1.30.7.189) 2017 оны 07 сарын 28

Солонгос улсын ахлах ангийн сурагчид хүртэл нийлж жашсаж байгаад ерөнхийлөгчөө татан буулгасан шүү дээ , саяхан . Монголчууд одоо арай өөр байх блосон байхаа . биднийг ингээл дуугүй дээрэлхүүлээд байхаар чинь эд улам л даврана ш дээ

0  |  0
Баньдхүү Самдан(66.181.160.6) 2017 оны 07 сарын 28

МАН-ын 60 тэрбумын хэрэг АТГ-ынхан болон манай хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллашаанд дүн тавих болно. Ийм олон баримттай шилэн хэргийг дарах гэж элдвээр оролдож балайтаж байгааг ч ард түмэн харж мэдэрсээр байна. Төрийн албанд ажилд орсон бүх хүмүүсээс ”Чи мөнгө өгч энэ албанд орсон уу?” гэж асуудаг маанаг хаана байдаг юм. Энэ хэрэг бол үнэндээ МАН-ынхны дарамтанд ороогүй хүнд бол бодит баримтын ориг эсэхийг шалгаад л шийдвэрлэгдэх хамгийн хялбар хэрэг. Гэвч цааш яахыг харах л үлдлээ..

0  |  0
Irgen(103.26.195.236) 2017 оны 07 сарын 28

Turiin beriig barj iim buduuleg baihaa boli choniin beltreg mini

0  |  0
Hov hornii tulam(103.26.195.236) 2017 оны 07 сарын 28

Ene nuhur eruul uu

0  |  0
Bold(27.123.212.133) 2017 оны 07 сарын 27

Шудрага бус зүйлтэй тэмцэж байх ёстой энэ алба өөрөө шудрага бус байвал зохих арга хэмжээгийн авах ёстой юм биш үү тэр дарга цэрэг бүрэлдхүүнээр огцоруулж солимоор юм хэдэн луйварчидийн гар хөл болсон юмнууд гэдэг н тодорхой л байшдээ! Юунд эднийг харж суудгийн шууд огцоруулах н зүйтэй.

0  |  0
Bold(27.123.212.133) 2017 оны 07 сарын 27

Шудрага бус зүйлтэй тэмцэж байх ёстой энэ алба өөрөө шудрага бус байвал зохих арга хэмжээгийн авах ёстой юм биш үү тэр дарга цэрэг бүрэлдхүүнээр огцоруулж солимоор юм хэдэн луйварчидийн гар хөл болсон юмнууд гэдэг н тодорхой л байшдээ! Юунд эднийг харж суудгийн шууд огцоруулах н зүйтэй.

0  |  0
Сэтгэгдэл(202.21.106.102) 2017 оны 07 сарын 27

Улс төрчдөөс рамгийг нэр цэвэр хүн бол Зандаарүүгийн Энхболд юм шүү, түүнмй голыг олоод ёжилж хэлсэн үнэн үгэнд нь өсөрхөж байдаг хүмүүс олон бололтой үнэн үгэнд үхэр өшөөтэй гэж үнэн юм да

0  |  0
энхболд (202.70.46.228) 2017 оны 07 сарын 27

Өөрийнхөө хувьчилаар авсан Юмаа чи цэвэр үү дан хулгайч нар

0  |  0
ЗОЧИН(14.155.90.71) 2017 оны 07 сарын 27

ЭНХБОЛДОО ТА НИЛЭЭН ДҮРДЭЭ ИТГЭЧИХСЭН БАЙНА. ЯС ЮМАН ДЭЭР АТГ УТГААРАА АЖИЛБАЛ МАН,АН-аас ЯЛ АВАХГҮЙ ҮЛДЭХ ХҮН БАЙГАА БОЛОВ УУ? МИНИЙ МЭДХЭЭР ТА ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙГЭЭ ХАМТ ЭХНИЙ ТЭРГҮҮН ЭГНЭЭНД ЯЛ АВАХ БАЙХ. ЁСТОЙ ИНЭЭДТЭЙ ЮМ. ЕР НЬ ХҮНИЙ САНААНД ОРОМГҮЙ ИНЭЭДТЭЙ УЛААН ЦАЙМ АСУУДЛУУД БАЛАЙ АСУУДЛУУД ЭНЭ ХОРВОО ДЭЭР МОНГОЛ,ХЯТАД 2 гарх юм.даа.

0  |  0
Гочоо(73.176.233.100) 2017 оны 07 сарын 27

Бат-олзвойгоороо бушуухан туг тахих хэрэгтэй,үгүй бол өөрөөр чинь тахина шүү...

0  |  0
зочин(103.229.123.39) 2017 оны 07 сарын 27

З.Энхболд та Баттулгын төмөр замын болоод бусад хэрэгүүдийг 60 тэрбумтай нь хамт АТГ шалгуул. Тэгвэл үнэхээр шударга ажиллаж байна гэж итгэе.

0  |  0
АРД(27.123.214.122) 2017 оны 07 сарын 27

МАН-ЫН ЛУЙВАРЧИД БОЛОН ТЭДНИЙ ТОЛГОЙЛОГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ , С. БАЯР НАРЫН МАНАН-ЫН МАФИЙХНЫГ НАМНААХ ЦАГ БОЛСОН . МОНГОЛЫН МИНЬ ҮАЯА ТҮШИЖ МОНГОЛОО ГЭСЭНЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛСООН . ОДОО ЮМ НААШААЭРГЭЖ БАЙГААД АРД ТҮМЭН БАЯРТАЙ БАЙГАА ШҮҮ .

0  |  0
үүү(66.181.182.173) 2017 оны 07 сарын 27

ямааны мах халуун дээрээ гэж одоо л энэ хэргийг шийдэх хэрэгтэй.

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 07 сарын 27

heden oniih ni hamaagui naad hergee duusgaj eryy yysgeech !!! Bolohgui baival ATG-iin huulia bielyyldeggui shudarga bus baigaag shalgaj byreldhyyneer tatan buulgaval taarna,,,,,zovhon ene ch bish, olon asuudliig iim mayagaar ongorooj irleee shdee

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 07 сарын 27

heden oniih ni hamaagui naad hergee duusgaj eryy yysgeech !!! Bolohgui baival ATG-iin huulia bielyyldeggui shudarga bus baigaag shalgaj byreldhyyneer tatan buulgaval taarna,,,,,zovhon ene ch bish, olon asuudliig iim mayagaar ongorooj irleee shdee

0  |  0
zochin(49.0.214.170) 2017 оны 07 сарын 27

аль 2012 оны бичлэг гээ биздээ үбүү энэ асуудлыг хаяад урагшаа хараад ажиллавал яасан юм бэ. өөр буруутгах юмгүй юм уу. идэж уусныг нь бичмээр юм

0  |  0
Top